Элэгний өмөнгийн өвчлөл, нас баралтыг бууруулах зорилгоор ЭМСЯ, АНУ-ын Эрүүл мэндийн институт болон элэг судлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд хамтран “Вируст хепатит ба элэгний анхдагч өмөн” сэдэвт эрдзм шинжилгээний хурлыг ирэх есдүгээр сарын 14-15-нд зохион байгуулахаар болжээ.
Эна үеэр элэгний өвчлөлийн өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, судалгаа, шинжилгээний талаар эмч, мэргэжилтнүүдэд мэдээлэл өгөх, харилцан туршлага солилцох, судлаачдын судалгааны ажлыг сурталчлах, дэмжих, нийтэд хүртээмжтэй болгох зорилготой юм байна.