Дөрөвхөн настай бяцхан охиныг хөнөөсөн хэрэгт буруутгагдаад буй талийгаач охины хойд эх Г.Маралмаа, хэргийг нуун дарагдуулсан хэрэгт буруутгагдаж байгаа талийгаач охины төрсөн эцэг Т.Цогт нарт холбогдох шүүх хурлын тов гарчээ.
Тэднийг энэ сарын 17-нд буюу пүрэв гаригт 14.00 цагаас Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд шүүхээр болсон байна. Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.11, 91.2.12, 91.2.15, 100.1-д заасан зүйл ангиар буруутган шүүнэ.
Г.Маралмаа, Т.Цогт нарыг өнгөрсөн зургадугаар сарын 19-нд шүүсэн ч хэргийг дахин шалгах шаардлагатай хэмээн нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм.