Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Л.Болдын гавьяа юу, гай юу?!

2015-9-14
0
ЖИРГЭХ

Түүний талаар АТГ-аас Хууль зүйн байнгын хороонд ирүүлсэн мэдээлэл, үүнд өгсөн өөрийнх нь тайлбарыг харьцуулж үзвэл чухамдаа “гэм зэм олж тохох” гэсэн улс төрийн гэмээр захиалга ил тод ханхалж байх шиг харагдана

 

Авлигын эсрэг тэмцэл нь ардчилсан нийгмийн амин чухал асуудлуудын нэг хэдий ч энэ ойлголтыг улстөрчдийн эсрэг үзэл суртал, зэвсэг болгон ашиглах нь асар том гажуудлыг бий болгох урхагтай. Чухам ийм сануулгыг хэлж, ярих цаг нь болсон гэдгийг Өршөөлийн хуулийг дагалдсан олон баримт, үйл явдлууд харуулж байх шиг.

 

Өнгөрсөн хугацаанд АТГ-т шалгагдаж байгаа гэсэн тодотгол зүүж, гэмтэй гэмгүй нь тогтоогдохгүй удаж байгаа улстөрчдийн нэг нь УИХ-ын гишүүн Л.Болд юм. Тэрбээр өнгөрсөн жил хэвлэлдөгсөн ярилцлагадаа “хууль, хяналтын байгууллага бол гэмгүй хүнд хэрэг олж тохдог биш гэм зэмгүй гэдгийг нь шалгаж тогтоодог, хүний эрхийг хангах үүрэгтэй байгууллага байх ёстой” гэж мэдэгдэж байсан нь учиртай аж. Өнөөдөр түүний талаар АТГ-аас Хууль зүйн байнгын хороонд ирүүлсэн мэдээлэл, үүнд өгсөн өөрийнх нь тайлбарыг харьцуулж үзвэл чухамдаа “гэм зэм олж тохох” гэсэн улс төрийн гэмээр захиалга ил тод ханхалж байх шиг харагдана.

 

Батлан хамгаалахын сайд байхдаа буюу 2011 онд Өмнөд Суданд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд багаа илгээх зардлыг банкны зээлээр авч, үүндээ хүү төлсөн нь эрүүгийн гэмт хэрэг гэж үзэж буйг Л.Болд хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдсэн. Үнэндээ энхийг сахиулах ажиллагааг НҮБ өөрөө санхүүжүүлдэг ба Монголын Засгийн газарт зохих төлбөрөө өгдөг. Энэ эх үүсвэрээс банкны зээлийг хугацаанд нь эргүүлэн төлсөн, ингэхдээ улсаас нэг ч төгрөг гаргуулаагүй гэдгийг ганц Л.Болд ч биш, ҮАБЗ-ийн тэргүүн, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувиар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүд гээд албаны хүмүүс ч хэлэх байх. Тэрчлэн Өмнөд Суданд илгээсэн энхийг сахиулагчдын багт Ерөнхийлөгчийн маань хүү багтан үүрэг гүйцэтгэж, Монголын цэрэг эрс дэлхийн өмнө хүлээсэн үүргээ амжилттай биелүүлж, улс эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөж байгааг бид бүгдээрээ тухайн үед бахдан шагшиж байсан санагдана. Тэр үед зардал, мөнгийг нь шийдвэрлэх үүргээ Батлан хамгаалахын сайд хөсөрдүүлсэн бол Монгол Улс дахиад энхийг сахиулах ажиллагаанд оролцох эрхгүй болж, олон улсын тавцанд нэр нүүрээ хөөдөх байсан юм билээ. Харин одоо болохоор хэрэг нөгөө тийш эргэж, ҮАБЗ-ийн захирамж, Засгийн газрын тогтоол шийдвэрийг хууль журмын хүрээнд хэрэгжүүлсэн Л.Болдыг буруутгах үндэслэл болж байгаа нь хачирхалтай.

 

НҮБ бол дэлхий нийтийн өмнө Монгол Улсын тусгаартогтнолыг хүлээн зөвшөөрч, баталгаажуулж, бие даасан гадаад, дотоод бодлоготой улс болохыг маань илтгэж байдаг томоохон байгууллага. Энэ утгаараа тус байгууллагатай хамтран ажиллах, өөрсдийнхөө оролцоог нэмэгдүүлэх нь бидний тусгаар тогтнолд хамаатай үйл хэрэг. Монгол Улсын хувьд НҮБ-ын өмнө хамгийн амжилттай, нэр хүндтэй хэрэгжүүлж буй үйл ажиллагаа маань энхийг сахиулах  ажиллагаанд цэрэг дайчдаа оролцуулах. Энхийг сахиулах ажиллагаанд оролцох цэргийн багаа санхүүжүүлсэн арга хэлбэр, энхийг сахиулагчдын эрүүл мэндийг хамгаалах сувилал байгуулсан санаачилга зэргээсээ болж “эрүүгийн гэмт хэрэг” үйлдсэн мэтээр үзэл суртлын дарамтад ороод байгаагаа УИХ-ын гишүүн Л.Болд сая л ил тод хэлж байгаа нь энэ. Уг нь тэрбээр нэлээн эртнээс энэ талаар их хурлын танхимаас байр сууриа илэрхийлж байсан ч гэмээ нуух гэсэн оролдлого мэтээр хардуулж сэрдүүлж ирсэн. Харин шалгаж байсан үндэслэл, асуудлаа АТГ нууцгүй ил болгосон учраас УИХ-ын гишүүн Л.Болдод араас нь тайлбар хийх, ил тод ярих боломж энэ удаад бүрдэх шиг боллоо.

 

Монголд санхүүгийн хүндрэлгүйгээр  бүтдэг ажил гэж үнэндээ ховор. Ийм бэрхшээлтэй тулгарсан хүн нь ганц Л.Болд биш байх. Түүний хувьд энхийг сахиулах ажиллагааны бэлтгэл зардлыг банкны зээлээр, энхийг сахиулагчдын сувиллын бүтээн байгуулалтыг зээл, тусламжаар тухайн үедээ шийдвэрлэсэн нь нөхцөл байдалдаа тааруулан гарц, шийдэл хайсан ажил хэрэгч алхам байсан гэдгийг салбарынхан нь хүлээн зөвшөөрдөг юм билээ. Эрх биш төрийн яам байна даа, тэр бүхнийг хийж хэрэгжүүлэхдээ холбогдох хууль, журамдаа нийцүүлж байсныгаа  ч бичиг баримтдаа нотлон авч үлджээ. Хэрэв иймгүй бол хэргийг хэдийнэ нэг тийш шийдвэрлэж, гэм буруутныг яллах эрх, үүргээ хуулийн байгууллага хэрэгжүүлчих байсан биз ээ.

 

Энд дурдахад Л.Болдыг Батлан хамгаалахын сайдаар ажиллах үед Монгол Улс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаандцэрэг илгээгч ТОП-20 улсын эгнээнд багтсан. Өнгөрсөн оны байдлаар уг үйл ажиллагааны орлого 120 тэрбум төгрөг улсад төвлөрөөд байгаа  юм билээ. Мөн энхийг сахиулагчдын сувилал шиг бүтээн байгуулалт хийсэн сайд ойрын жилүүдэд байгаагүй гэдэг. Түүнийг буруутгаж байгаа бас нэг асуудал бий нь яамны нэг албан хаагчдаа нэг өрөө-35 м.кв талбай бүхий орон сууц олгосон явдал. Аль ч байгууллага албан хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд анхаардаг жишигтэйгээс гадна үүний цаана Монголын нөхцөлд орон сууц л яригддаг. Бүх иргэдээ байг гэхэд эхлээд төрийн албан хаагчдыг орон сууцжуулах бодлого, хөтөлбөрийг УИХ-ын төвшиндөө ярьж шийдвэрлэдэг орон манайхаас өөр байхгүй биз. Бодит байдал ийм байхад орорн сууцны асуудлаар хэрэг үүсгэх нь хэтэрхий үнэмшилгүй сонсогдож байгаа юм. Тэгэхээр “авлига” гэдэг үзэл суртлаар халхавчилсан улстөрийн зэвсэг энэ удаад Л.Болд руу чиглэчихээд байгаа нь л үнэнд ойр таамаг болов уу. 

 

Л.ТУЛГА

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (26)

  • Зочин (43.242.243.219)
    Болдын захиалга уу эсвэл долдой юу.
    2015 оны 09 сарын 18 | Хариулах
  • Зочин (162.200.148.200)
    Za tsereg ajillagaand yavahad naad Bold chini yamar ch role.gui. olj irsen ner hundeer show.daj ba. Janjin staff humuusee yavyyldgiin. Said medehgui sh dee. Elbegee Bold 2 show hiij baa yum. Ter bair barih asyydal ch ih mungunii asyydaldaa mongol unen bhgui gedeg n batlagdaj ba. Bair barina geed buun mungu urchihsen sh dee. BHaas sanhuugiin dargataigaa niilj ih mungu tshison doo. Tegeed shalgyylah bolohooroo helmegdsen bolchihdog sonin bish ba y. Enkhbayar, Gansuh, odoo ene show.chin. Mongold huuli uilchlehgui ba gedeg. Uursduu uilchlehgui huuli gargaad ba yy. Ardchilal nereer turd garsan buh hun ard tumnii munguur byryy zamaar bayjsan. Unenii umnu ochihooroo HELMEGDSEN bolchihno. Uhliin myyhaigaar uhne dee. Burhan tseerluulne.
    2015 оны 09 сарын 15 | Хариулах
  • Зочин (219.77.88.43)
    Манайхан өвөг дээдэс, эмээ өвөө шиг ээ уужуу тайван байдаг ч болоосой. Баталгатай мэдээ баримт дээр тулгуурлаж дугарч байгаач дээ. Тус хүний нэр хүндэд албаар нөлөлөх гэж худал яриа тарааж тэрэнд итгэж ам уралдан харааж зүхэх юм. Энэ хүн ганцаар чичлүүлэх хүн байна уу, өнөөгийн байдлаар манай улсад дээгүүр байгаа хүмүүс бүгд тийм байна. Ар гэрийн, хувийн бие авч явах асуудлаас авахуулаад... Харин энэ хүн хаа очиж манай төрд байгаа тоотой хэдхэн хүн шиг боловсролтой, бүтээн байгуулалт хийж дөнгөх хэдхэн хүмүүсийн нэг. Доош чичих биш дэмжээд урамшуулаад хөдөлж болдоггүй аячихсан ухамсар ёс суртахууны доройтолд орчихсон улс байдаг юм. Өөрийх нь аавыг биш гэж хэлдэг хэн бэ? Бичээд байгаа хүмүүс тийм их сайн мэддэг хүмүүс үү? Ач охиныхоо найзтай гэн үү? Яасан юм? Тэр хүн ачтай юу? гэдэгийн нэгдүгээрт асуумаар байна. Баталгаагүй мэдээнд коммент бичиж зөвхөн өөрийн тур зуурын уур бухимдлаа гаргадгаа больдоо өчүүхэн санагдаж байна шүү.
    2015 оны 09 сарын 15 | Хариулах
    • Зочин
      Huue batalgaatai. Mongol tsergiin musei.n hajuud baigaa 300 ailiin dytyy barilga barimt ni. Umnud Sudan.d baigaa ajillahgui chanargui tehnik bugd batalgaa bolno.
      2015 оны 09 сарын 15
  • Зочин (43.242.240.2)
    eldeb medegdel xiigeed bailgui gem zemgui um bol snalguulaad l garna biz dee, uynd ni sandraad baigaa um bol
    2015 оны 09 сарын 15 | Хариулах
  • Зочин (43.242.240.2)
    eldeb medegdel xiigeed bailgui gem zemgui um bol snalguulaad l garna biz dee, uynd ni sandraad baigaa um bol
    2015 оны 09 сарын 15 | Хариулах
  • Зочин (43.242.240.2)
    eldeb medegdel xiigeed bailgui gem zemgui um bol snalguulaad l garna biz dee, uynd ni sandraad baigaa um bol
    2015 оны 09 сарын 15 | Хариулах
  • Зочин (43.242.240.2)
    eldeb medegdel xiigeed bailgui gem zemgui um bol snalguulaad l garna biz dee, uynd ni sandraad baigaa um bol
    2015 оны 09 сарын 15 | Хариулах
  • Зочин (43.242.240.2)
    eldeb medegdel xiigeed bailgui gem zemgui um bol snalguulaad l garna biz dee, uynd ni sandraad baigaa um bol
    2015 оны 09 сарын 15 | Хариулах
  • Зочин (103.229.120.124)
    Demjij bgaa shuu! HUD 1-r horony irged
    2015 оны 09 сарын 14 | Хариулах
  • suhee (27.123.214.115)
    bold buruugui bol uuriiguu sain hamgaalj chadah baiha uls tur bolon buh hureenii naiz nuhud ihtei bailgui dee huuliin humuusiin ajild hundlunguus oroltsoh buruu baihaa gehdee egel ardiin tuluu naiziinhaa talaar ta buhen iim saihan setgel gargaj baihiig hisie
    2015 оны 09 сарын 14 | Хариулах
  • Зочин (112.72.13.221)
    Oron suutsandaa 4 jil shaxam orj chadaagui 300 officer, axlagch chamaig Mo-toi chini xamt erooxgui ni lavtai. Iim luivarchid dald oroosoi.
    2015 оны 09 сарын 14 | Хариулах
  • Damba (43.242.241.42)
    Bodi daatgald baisan Otgonbayar gej novshiin hulgaichiig sain shalga
    2015 оны 09 сарын 14 | Хариулах
  • Зочин (73.128.184.188)
    Heden gaigui setgedeg seheetnuudee ulstoroos zailuulH gej baigaan. Buh tulhtai humuusee ni nuruugaa avahuulsan mori bolgood toroor duraaraa durgihiig husej de.
    2015 оны 09 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.131.7.226)
    Bold hatuu hichtei baigaarai
    2015 оны 09 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.131.233.187)
    Ene gaitai luivarchid uhej dald orj baij tdag saihan bolno.
    2015 оны 09 сарын 14 | Хариулах
  • irgen (89.7.98.155)
    mongol mungu baihgvi l.bold mungu zeelj y abusan uymuu sólito uymbichih uym
    2015 оны 09 сарын 14 | Хариулах
  • Зочин (185.64.196.200)
    Lubsanbandan gyain huug turuus zaliilah gej battulga metiin tarhini turaaltai hognuud ni l iim um hiine.tednii ard ni Delbehei ni suuj bdag um
    2015 оны 09 сарын 14 | Хариулах
  • Зочин (185.64.196.200)
    ATG teged heniih um be,elbegdorjijn gar uu
    2015 оны 09 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.131.233.187)
    Энэ Лу болимоор юм. БХ салбарт гай л болсон ш тээ. Судан явсан цэргүүдэд нийлүүлсэн чанаргүй хангалтыг хэн хийсэнийг нэрлээч. Урд үйлдвэрлэсэн бололтой кондишнгүй, үйлдвэрийн баталгаа байхгүй 50 ш NISSAN jeep-ийг хэн шахсаныг бас хэлж өгөөч?
    2015 оны 09 сарын 14 | Хариулах
    • анар
      Тэр 50 ширхэг NISSAN-ыг тэгээд яасийн. Судан руу ачаад явсан юм уу, хахаха.
      2015 оны 09 сарын 14
  • Hahaha (202.131.7.226)
    Zaza. Amjilttai ajillasan ajiltandaa 35 m2 bair ogood Avilgatai temtesen gazar baitsaagddag boltson yumu. Elgiin elgiin yum bolohiimaa ene niigemd.
    2015 оны 09 сарын 14 | Хариулах
  • Zochin (202.131.7.226)
    Yumaa medej buraachee. Huuchin aktlagdaad hayagdah gej bsan ongotsnii ed angiig zarj ureheer zavdaj bsan nohduudiig harin Bold said ilruulj hergiig shiidverluulsen gej uchir medeh humuus n yaridgiin bilee. Chuulganii tanhimd Davaa general ajlaa avdag odroo Bold saidad ter ongotsnii ed angitai asuudal yamar ch hamagui gedgiig hariutslagataigaar medegdeye gej helehiig n sonsoj bsiin bn. Buruutai humuus n yalaa avaad yavsan hereg deer zaaval ene hunii neriig naaj harluulah n henii sonirhol yum boldoo hoorhii...
    2015 оны 09 сарын 14 | Хариулах
  • Zochin (202.131.7.226)
    Avilgach nereer ali l medlegtei bolovsroltoi humuusee homroglon ustgadag uzegdel 37 onoos hoish bsaar bgagiin bodit jishee Bold gishuun deer garch bn gej haraad bga. Natsagdorjiig Germanaas ireed haranhui buduuleg niigmiig tsevershuuleh geel zohiol buteel, shuleg yaruu nairag bichseniih n toloo baruunii uzelten, tersuu uzelten geel shorond barij horiod ugui hiigee biz de. Daraa n neg ih sain saihan hun bsniig n dursah jisheenii. Baigaa tsagt n gaviya shagnaliig n ogch chadahgui bol yadaad gai bolj bitgii helmegduuleesei de ene jaahan bolovsroltoi seheetnuudee.
    2015 оны 09 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.131.7.226)
    Өөр хүнийг өөрийнхөө аав болгодог гэнээ. Хаха. Нэрт эрдэмтэн Лувсанвандан гуайн ууган хүү гэдгийг чамаас бусад нь мэдийш дээ. Тархины тураалаа. Өмнөөс нь ичиж үхмээр хүүрнүүд их байхымаа.
    2015 оны 09 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.131.7.226)
    Хүнийг арай л дайрч доромжлох юмаа манайхан. Ач охиныхоо найзтай сууна гэдэг чинь юу гэсэн хэл вэ. Би лав энэ доромжлолыг ойлгох гээд ухаан хүрэхгүй юм байна. Дайрч доромжилж болно. Гэхдээ жаахан логотой юм бичмээр юмаа.
    2015 оны 09 сарын 14 | Хариулах
  • Зочин (148.122.12.146)
    Өөр хүнийг өөрийнхөө аав болгож, реклам хийдэг энд хүнд үнэт зүйл, үнэн юм гэж байхгүй ээ
    2015 оны 09 сарын 14 | Хариулах
  • Зочин (148.122.12.146)
    Гадаад яамны шинэ барилга гэж мөн молекулынхаа хүүгийн компанид мөнгийг нь өгч, зувчуулаад дутуу орхисноо юу гэх гэж байгаан? Туслах Бта эрдэнээ суэлдэх элчинд явуулж визний наймаа хийлгэснээ юу гэж тайлбарлах уу?
    2015 оны 09 сарын 14 | Хариулах
  • Зочин (148.122.12.146)
    Офицерүүдийн байр гэж м дутуу бариад молекулын хүүтнй,мөншийг нь завшсанаа юу гэх гэж бна уу? Хойд Солонгос руу зэвсэг зарж, Монгол улсын нэрийг дэлхийгээр эг балласнаа, дашзэвэг гегерал нь лугийн өмнөөс хэргийг нь хүлээж шоронд суугаад гарснаа юу гэх гэж бгаан?
    2015 оны 09 сарын 14 | Хариулах
    • Зочин
      наадуулыг чинь тэгээд шалгаад ортой асуудал байсан юм бол тэрүүгээр нь хэрэг үүсгэх байсан байлгүй дээ. Байр, зээл мэтийн асуудлаар хэрэг үүсгэж байхаар...
      2015 оны 09 сарын 14
  • төр (202.180.220.72)
    Авилгатай тэмцэх нь зөв хэрэг, гэхдээ авилгчин нэрээр төрийн төлөө гэсэн хүмүүсээ гутаагад байвал хэн энэ төрд зүтгэх болж байна
    2015 оны 09 сарын 14 | Хариулах
  • иргэн (202.180.220.72)
    Үнэнийг айлгүй бичжээ
    2015 оны 09 сарын 14 | Хариулах
  • Зочин (119.40.100.222)
    ГАЙ!!!
    2015 оны 09 сарын 14 | Хариулах
  • Зочин (172.56.9.129)
    Elbeg bish bold erinhiilugch baisan bol nudee oloh baisan yum huuramch dambiijaa nar uls oronoo hudaldsan shudraga negnee ad uzsen muu tsag irjee
    2015 оны 09 сарын 14 | Хариулах
  • Зочин (103.26.195.117)
    ГАЙТАЙ ШАР ХУЛГАЙЧ АЧ ОХИНЫХОО НАЙЗТАЙ СУУГААД Л ХYYХЭД
    2015 оны 09 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Энэтхэгийн урлагт 80 жил зүтгэсэн алдарт дуучин Аша Бхосле таалал төгсжээ
    19 мин
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
    29 мин
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
    1 цаг 9 мин
  • АНУ-ын Конгрессын гишүүн Эрик Свалвелл хүчингийн хэргээс болж Калифорнийн захирагчийн сонгуулиас нэрээ татлаа
    1 цаг 11 мин
  • Танилц: Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
    1 цаг 17 мин
  • АНУ-Ираны талуудын хэлэлцээр үр дүнд хүрээгүй тул газрын тосны үнэ эргээд нэмэгдэв
    1 цаг 23 мин
  • Улаанбурхан өвчнөөр 56 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
    1 цаг 36 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
    1 цаг 38 мин
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
    1 цаг 39 мин
  • Намын бүлгүүд хуралдана
    2 цаг 34 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    2 цаг 41 мин
  • Дараах байршилд хэсэгчилсэн байдлаар 09:00-17:30 цаг хүртэл цахилгаан хязгаарлаж, шугам сүлжээнд засвар хийнэ
    2 цаг 55 мин
  • Аюулт үзэгдэл, ослын 143 удаагийн дуудлага бүртгэгдлээ
    3 цаг 0 мин
  • Үйл явдал: УИХ дахь намын бүлэг Төрийн ордонд хуралдана
    3 цаг 8 мин
  • Ц.Ганзориг: Хуулийн төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгч өөртөө шинэ эрх мэдэл нэмэх, УИХ-ын гишүүнийг “эгүүлэн татах” зохицуулалт тусгагдаагүй
    17 цаг 28 мин
  • 2026 онд Counter-Strike 2-ын календарьт багтсан олон тэмцээнүүдээс IEM Rio 2026 онцгой байр суурь эзэлж байна
    19 цаг 38 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    Өчигдөр 10 цаг 37 мин
  • УИХ ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 28 мин
  • Багш нар “Компьютерийн сүлжээг зохион бүтээх ба нэвтрүүлэх” DDCN сургалтад хамрагдлаа
    Өчигдөр 10 цаг 19 мин
  • Улаанбаатарт 3 градус дулаан байна
    Өчигдөр 10 цаг 08 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
24 баримт
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК