зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Л.Гансүх нар шударга шүүхээр шүүлгэх эрхгүй гэж үү?

2015-9-14
0
ЖИРГЭХ

Шүүгчид Л.Гансүхийн хэргийг шүүхдээ хууль зөрчиж, хүний эрхийг уландаа гишгэсэн 8 баримт

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ямар байдалтай ажиллаж байгаа нь Л.Гансүх нарт холбогдох хэргийн шүүх хурлын үеэр өрнөсөн үйл явдлаас тов тодорхой харагдлаа.

 

Ерөнхий шүүгчээсээ эхлээд бусад шүүгч нь иргэний эрхэд ноцтой халдаж, хууль бус шийдвэрийг ар араас нь гаргасан юм. Шүүх хурлын мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цаг алдалгүй авч байсан ард иргэд шүүгч нарын гаргаж буй хууль бус шийдвэрүүдэд бухимдаж, дургүйцлээ илэрхийлж байлаа.

 

Бүр “Төрд олон жил зүтгэсэн хүнд ингэж хандаж байгаа юм чинь жирийн иргэд бидний эрхийг хамгаална гэдэг үлгэр юм байна” хэмээн шүүхэд итгэх итгэл нь алдарсан олон хүн манай редакц руу утасдаж, санал бодлоо илэрхийлэв.  

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэдэн жилийн өмнө “Шүүгч бусдын нөлөөнд авталгүй, үнэн зөв шийдвэр гаргах хамгийн гол шалтгаан нь цалин юм байна. Шүүгчийн цалинг хэд дахин нэмэх юм бол ард иргэдийн эрхийг дээдэлж, шударга ажиллана” гэсэн санал УИХ-д оруулж, шүүгчийн цалинг 3-5 сая төгрөг болгож нэмсэн. “Өндөр цалин авч, амьдралдаа санаа зовох зүйлгүй болсон шүүгч нар үнэхээр үнэн зөв, шударга шийдвэр гаргаж байна.

 

Хүний эрхийг дээдэлдэг газар шүүх юм байна” гэсэн мэдээлэл хэвлэлээр байнга гардаг болсон. Тэгвэл шударга ажиллаж, хүний эрхийг дээдэлж байгаа гэх шүүх бодит байдал дээр тэс өөр дүр төрхтэй байна. Уншигч та бүхэнд найман баримт дурдъя. 

 

Баримт 1: Л.Гансүхийн бусдаас өмгөөлөл авах эрхийг зөрчлөө

 

Л.Гансүхийн бусдаас өмгөөлөл авах эрхийг зөрчлөө. Л.Гансүх нарт холбогдох хэргийн анхны шүүх хурал өнгөрсөн наймдугаар сарын 3-нд болсон. Өмнө нь өмгөөлөгч шүүх хуралд ирээгүй, гэрчүүд ирээгүй гэсэн шалтгаанаар гурван удаа хойшилсон. Шүүх хурлын тов дөнгөж гарангуут өмгөөлөгч Цэрэнжээ “Л. Гансүхийн шүүх хурал болох өдөр Шоовдор нарт холбогдох шүүх хурал болно. Тиймээс шүүх хурлыг хойшлуулж өгөх боломж байна уу” гэсэн утга бүхий хүсэлтийг албан ёсоор тавьжээ. Гэтэл шүүх өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээж аваагүй байна.

 

Шүүгч нар шүүх хурлын товыг гаргахдаа өмгөөлөгчдөөс заавал “Тэдний өдөр шүүх хурлыг хийх гэж байна. Та нарт давхацсан шүүх хурал байхгүй биз” гэж лавладаг байна. Гэтэл зөвхөн Л.Гансүхийн хэрэг дээр огт асуулгүй товыг шууд гаргаад байгаа аж. Гурав дахь шүүх хурлын товыг өмгөөлөгч нараас огт асуулгүй гаргаснаас болж мөн л Цэрэнжээ өмгөөлөгчийн шүүх хурал давхацсан байна. Энэ сарын 10-нд болсон Л.Гансүхийн шүүх хурал болох өдөр мөн л Цэрэнжээ өмгөөлөгч “Хүүхдийн мөнгөтэй холбоотой маш том хэргийн шүүх хурал болно. Үйлчүүлэгчид маань надаас өөр өмгөөлөгч байхгүй.

 

Шүүх хуралд ирэхгүй бол таньтай байгуулсан гэрээгээ цуцална” гэсэн хэмээн мэдэгдсэн байна. Хэрэв бусад шүүхийн байгууллага шиг өмгөөлөгч нарын ажлыг хүндэтгэсэн бол шүүх хурал ямар ч асуудалгүй болох байжээ. Энэ нь шүүхийн байгууллага өмгөөлөгч нарыг үл хүндэтгэж байгаагаас гадна шүүгдэгчийн бусдаар өмгөөлүүлэх эрхэнд ноцтой халдаж байгаа асуудал юм. Мөн өмгөөлөгч нарыг бусдад өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх эрхийг давхар зөрчиж байгаа юм. 

 

Баримт 2: Хэргийн гол гэрчүүд байхгүй байхад шүүх хурлыг хийх шийд гаргав

 

Л.Гансүх нарт холбогдох хэрэгт гурван гол гэрч байдаг. Засгийн газраас “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад “Багануур” төрийн өмчит компанид их хэмжээний хохирол учруулсан гэж Л.Гансүх нарыг АТГ-аас буруутган шалгасан. Засгийн газартай тонн нүүрсийг 27500 төгрөгөөр борлуулахаар гэрээ байгуулсан хүн бол “Багануур” компанийн захирал М.Отгонбаяр. Гэтэл М.Отгонбаяр захирал гурван ч удаагийн шүүх хуралд ирсэнгүй. Бүр ирэхээс татгалзсан гэсэн. Дараагийн хүн бол “Багануур” компанид 3.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх дүгнэлт гаргасан Үндэсний Аудитын газрын шинжээч Ш.Ичинхорлоо юм. Тэр мөн л гурван удаагийн шүүх хуралд ирэлгүй, шүүхийг үл хүндэтгэсэн юм.

 

Шүүх хурал болохоос өмнө шүүгч нар М.Отгонбаяр, Ш.Ичинхорлоо нарыг гэрчээр оролцуулах тогтоол гаргасан байдаг. Гэхдээ гаргасан тогтоолынхоо дагуу гэрчүүдийг албадан авчраагүйгээрээ шүүхийн ажилтнууд өөрсдийгөө хэрхэн ажиллаж байгааг харуулж байгаа юм. Гурав дахь хүн бол “Багануур” төрийн өмчит компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Жигжид. Мөн л хэргийн гол гэрчүүдийн нэг. Шүүх бүрэлдэхүүнд хэргийн гол гэрчүүдийг шүүх хуралд авчрах бүрэн эрх нь байдаг.

 

Шүүх хуралд ирэхээс татгалзсан бол эрүүгийн хуулийн 45-д заасны дагуу албадан ирүүлэх ёстой. Л.Гансүх нарыг шүүх хурал дөрвөн удаа хойшлоод байгаагийн гол шалтгаан нь дээрх гэрчүүд ирэхгүй байгаатай холбоотой. Шүүх хэргийн гэрчүүдийг авчрах үүрэгтэй. Энэ үүргээ огт биелүүлэхгүй байгаа юм. Мөн хэргийн гол гэрчүүд байхгүй байхад шүүх хурлыг хийх шийд гаргаад байгаа нь ч сонирхолтой.

 

Баримт 3: Нотлох баримтыг авчруулахгүйгээр шүүх хурлыг хийх шийдвэр гаргасан

 

Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандоржид Үндэсний Аудитын ерөнхий газрын шинжээч Ш.Ичинхорлоо АТГ-ын талаар ноцтой зүйлс ярьсан байдаг. Ш.Ичинхорлоо “АТГ  “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ “Багануур” төрийн өмчит компани хохирсон гэсэн үндэслэл бүхий үнэлгээ хийчихсэн байсан. Үнэлгээг бүр хүснэгтэд оруулаад гаргачихсан байсан. Бид гаргадагаа гаргачихсан. Одоо таныг хүлээж байна гэж хэлсэн” гэх утга бүхий зүйлс ярьсныг утсан дээрээ бичиж авсан байдаг юм. АТГ хэрэг шалгах ёстой болохоос урьдчилсан байдлаар дүгнэлт гаргадаг газар биш юм. Үндсэндээ АТГ Багануур төрийн өмчит компани хохирсон гэсэн дүгнэлт гаргаад Ш. Ичинхорлоо байцаагчид өгсөн байна. Үүнийг нотлох бичлэгийг хавтаст хэрэгт оруулахаар Ц.Баасандорж прокурорт өгсөн байна.

 

Гэвч прокурор яриаг бичсэн CD-г хэрэгт хавсаргаагүй байна. Өмгөөлөгч нар шүүх хурлын үеэр энэ бичлэгийг прокурорын байгууллагаас авчруулмаар байна гэсэн хүсэлт гаргасан. Мөн шинжээчдийн дүгнэлт гаргахдаа ашигласан санхүүгийн баримтуудыг авчрахыг хүссэн. Эдгээр хүсэлтийг шүүгч нар хүлээж авалгүй, нотлох баримтуудыг авчрахаас татгалзсан юм. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар хэрэгтэй холбоотой маш чухал баримтыг авчруулж, буруугүй гэдгээ нотлоё гэхэд баримтыг авчруулахгүйгээр шүүх хурлыг хийх шийдвэр гаргасан.

 

Баримт 4: Ямар ч нотлох баримтгүй, таамгаар хэрэглэж, хүний эрхийг хууль бусаар хязгаарласан

 

Энэ сарын сарын 02-ны өдөр шүүх хурал гэрчийн ирцтэй холбоотой асуудлаар түр  завсарласан байдаг. Эргэж хуралдахдаа шүүх хурлыг гэрч ирээгүй шалтгаанаар хойшлуулж,  шүүгдэгч Л.Гансүх, Н.Даваахүү, Б.Мөнгөнтуяа нарыг цагдан хорих шийдвэр гаргасан. Шүүх хурал өөр асуудал хэлэлцэх гэж завсарлаад эргэж үргэлжлүүлэхдээ завсарласан шалтгаанаасаа шал өөр, огт яригдаагүй шийдвэр гаргасан юм. Мөн Л.Гансүх, Н.Даваахүү, Б.Мөнгөнтуяа нарыг цагдан хорьж буй үндэслэлээ ч тайлбарлаагүй. Цагдан хорьсоныхоо дараа өмгөөлөгчдөд нь өгсөн үндэслэлдээ “Оргон зайлж болзошгүй гэсэн шалтгаанаар хорьсон” гэсэн байсан боловч үнэндээ ямар ч баримт байхгүйгээр ийм шийдвэр гаргасан юм.

 

Л.Гансүх нарын зүгээс оргон зайлах сэжигтэй ямар ч үйлдэл хийгээгүй. Шүүх хурал болно гэсэн цагт ирж, дуудсан цагт нь очиж байсан байдаг. Шүүхэд хүнийг цагдан хорих эрхийг хуулийн хүрээнд олгосон ч хүссэн хүн бүрээ нотлох баримтгүйгээр дур зоргоороо хорих эрх олгоогүй юм. Гэтэл ЭБШХ-ийн 68-р зүйлийн 68.2.2-т заасан заалтыг ямар ч нотлох баримтгүй, таамгаар хэрэглэж, хүний эрхийг хууль бусаар хязгаарласан байдаг. 

 

Баримт 5: Өмгөөлөгч авах, өмгөөлөгч мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулах боломжийг олгоогүй

 

Өмгөөлөгч Цэрэнжээ энэ сарын 10-нд болсон шүүх хуралд оролцож чадаагүй. Өөр газар шүүх хуралтай байсан билээ. Харин Л.Гансүх “Би Цэрэнжээ өмгөөлөгчийг шүүх хуралд заавал байлгамаар байна. Энэ хэрэг дээр анхнаасаа ажилласан хүн. Намайг сайн өмгөөлнө гэж бодож байна” гэсэн хүсэлтийг хэргийг шүүж байгаа Х.Идэр, Б.Мөнх-Эрдэнэ болон Ч.Отгонбаяр нарт тавьсан. Гэвч шүүгчид Цэрэнжээ өмгөөлөгчгүйгээр шүүх хурлыг үргэлжлүүлэх шийдвэр гаргасан. Энэ нь Л.Гансүхийн өмгөөллийн үйлчилгээ авах эрхийг зөрчиж байгаа юм. Шүүх бүрэлдэхүүн ЭБШХ-ийн 39-р зүйлд заасан өмгөөлөгч авах, өмгөөлөгч мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулах боломжийг олгоогүй юм.

 

Баримт 6: Ашиг сонирхлын зөрчилтэй юм биш биз гэх хардлагыг төрүүлж байна

 

Шүүгч нар ингэж хууль зөрчиж, үйлчлүүлэгч нарын эрхэд халдаад байхаар нь өмгөөлөгч нар нь арга буюу шүүгч болон тус шүүхээр хэргийг шийдвэрлүүлэхээс татгалзсан байдаг. Гэхдээ шүүхээс, шүүгч нараас татгалзах тодорхой хэдэн үндэслэл гаргажээ. Л.Гансүхийг анх Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэж хорих шийд гаргаж байсан хүн нь шүүгч Отгонбаяр. Гэтэл мөрдөн байцаалтын шатанд “150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар Л.Гансүхийг хорьсон нь үндэслэлгүй байна. Отгонбаяр буруу шийдвэр гаргасан байна” гээд прокурор хэргийг нь хэрэгсэхгүй болгосон байна. Мөн Л.Гансүхийг хорих шийдвэрт гарын үсэг зурсан хүн тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Алдар.

 

Тэд хамт буруу шийдвэр гаргасан гэсэн үг. Гэвч өнөөдөр мөн л өөр үндэслэлээр Л.Гансүхийг шалгаж, ял оноохоор улайрч байгааг өмгөөлөгчид нь онцолж байгаа юм. Түүнчлэн шүүх хурлыг даргалж байгаа Х.Идэрт эрх ашгийн зөрчил байх магадлалтай хэмээн өмгөөлөгчид үзэж байгаа. Учир нь шүүгчийн төрсөн ах Х.Тамирыг АТГ-т албан тушаалын хэргээр шалгаж байгаа. Л.Гансүхийн  хэрэг дээр АТГ-ынхан ажиллахдаа маш олон хууль бус үйлдэл гаргасан. Тиймээс шүүгчид АТГ-аас нөлөөлж магадгүй гэж өмгөөлөгч нар үзэж буй. Өмгөөлөгч нар Монгол Улсын Үндсэн хуулийн 16.14, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 49, 50 дугаар зүйлд заасан үндэслэлээр шүүх, шүүгч нараас татгалзаж өөр дүүрэг, сум, сум дундын шударга шүүхээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Өмнө нь шүүхээс татгалзаж байсан тохиолдол цөөнгүй байдаг юм билээ. Шүүхээс татгалзсан тохиолдолд Нийслэлийн шүүхийн Эрүүгийн танхимын ерөнхий шүүгч хүсэлтийг шийдвэрлэх ёстой аж.

 

Гэтэл М.Алдар шүүгч өөрөөс нь татгалзчихаад байхад шүүх хурлыг үргэлжлүүлэх шийдвэр гаргасан нь ёс зүйгүй асуудал юм. Уг нь энэ асуудалд Нийслэлийн шүүх шийдвэр гаргах ёстой. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүх нь 20 гаруй шүүгчтэй байж, Л.Гансүхийн хэрэгт заавал АТГ-т шалгуулж буй прокурор Х.Тамирын төрсөн дүү Х.Идэрийг томилж байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй юм биш биз гэх хардлагыг төрүүлж байна.

 

Баримт 7: Өмгөөлөгч нар шүүх болон шүүгчээс татгалзсан

 

Өмгөөлөгч нар шүүх болон шүүгчээс татгалзсан. Энэхүү хүсэлтээ албан бичгээр өгөх гээд явсан хойгуур нь ямар үндэслэл бүхий хүсэлт гаргаж байгааг огт мэдэхгүй мөртлөө шүүх хурлыг үргэлжлүүлэх шийдвэр гаргасан. Мөн үндэслэлдээ юу бичиж  байгааг нь мэдэхгүй мөртлөө саналыг нь хүлээж авахгүй гэсэн захирамж гаргасан юм. Энэ бүгдээс шүүх хурлыг даруй хийж, шүүгдэгчдэд ял оноохоор улайрч байгаа нь тодорхой харагдаж байгаа юм.  

 

Баримт 8: Өмгөөлөгч нарын эрхэд халдаж байна

 

Өмгөөлөгч нарыг шүүхээс татгалзаж байгаа хүсэлтээ албан бичгээр бичээд ир гэж явуулсан мөртлөө, шүүх хурлыг хүлээлгэсэн, үл хүндэтгэсэн гэсэн шалтгаанаар торгох арга хэмжээ авсан. Энэ нь өмгөөлөгч нарын эрхэд халдаж байгаа асуудал юм. Тодорхойгүй хугацаагаар шүүх хурлыг хойшлуулж, тэдэн цагийн дотор хүсэлтээ бичиж өг гэж хэлээгүй мөртлөө өмгөөлөгч нарыг шүүхийг үл хүндэтгэсэн хэмээн олон нийтэд зарлаж, торгосон нь шүүхийн байгууллагынхны ёс зүй хаана явааг харуулж байгаа хэрэг юм.

 

Өмгөөлөгч нар шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан 6 хуудас бүхий хүсэлтээ бичээд шүүхэд хүргүүлэхээр явж байхад хүсэлтийг нь харахгүйгээр татгалзлын асуудлыг шийдвэрлэж өмгөөлөгчдөд арга хэмжээ авсан байдаг. Уг нь бол шүүх шийдвэр гаргахынхаа өмнө өмгөөлөгч нарын хүсэлтийг уншиж танилцах ёстой. Гэтэл хүсэлтийг нь уншиж танилцаагүй байж шийдвэр гаргаж байгаа нь шүүх юунд ингэж яарав гэх хардлагыг төрүүлж байна. Хуульчид ч энэхүү асуудалд шүүмжлэлтэй хандаж байна.

 

Шударга ажиллаж байгаа гэх шүүхийн хууль зөрчиж, хүний эрхэд бүдүүлгээр халддаг байдал олны анхаарлыг татсан Л.Гансүх нарыг шүүх хурлын явцад ийн тод харагдаж байгаа нь шүүх шинэчлэгдээгүйг, дотроосоо улам бүр ялзран байгааг, АТГ шиг хүний эрхийг илтэд зөрчиж байгааг харуулж байгаа нь харамсалтай. 

 

Хаана ч байхгүй өндөр цалинтай, харуул хамгаалалттай, тангараг өргөсөн шүүгч нар олны анхаарлын төвд байгаа энэхүү хэрэгт ингэж олон хууль зөрчиж байгаа нь энгийн иргэдийн хэргийг хэрхэн шийддэг бол гэх хардлагыг төрүүлж, иргэдийн шүүхэд итгэх итгэл улам алдарч байна.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Үүнийг #ТА бод! Үлдэх #ҮРС чинь #АГААР амьсгалах уу #АЛТААР амьсгалах уу
DZ мэн Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов
Харумафүжи Д.Бямбадоржид холбогдох хэрэг прокурорт шилжжээ
Дэлхийд шуугиан тариад байгаа нугасан хошуут үлэг гүрвэлийг Монголоос “хулгайлжээ”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (26)

  • zochin (112.72.13.207)
    naad gansuhee shiitgeed hurdan shorond ni hiigeech.oyutolgoig said baihda bayartsogttoi hamt awilga awsan l baij taarna yaj zugeer baihaw,huuli shuuh yala gej huniig zugeer baihad ni shiitgeh geed baiw gej
    2015 оны 09 сарын 15 | Хариулах
  • зочин (124.158.91.33)
    саяын баримтуудаас харахад , гэрч ч тэр , шүүгчид ч тэр авилгад автсан нь алган дээр байгаа юм шиг л харагдаж байна шүүдээ ,алтан нарыг алгаар хааж болдоггүй шиг арайч ингээд өнгөрөхгүй байлгүй дээ юм нүдтэй, нээрээл нүүрсний үнэ багассан шүү дээ ард түмэн багассан гэдэгийг яариад л байдаг , гэнцахан санал нь хүрэхгүй байна даа ,
    2015 оны 09 сарын 15 | Хариулах
  • зочин (124.158.91.33)
    Шүүхийнхэнд цалин нэмсэнч авилгад автана ,нэмээгүйч авилгад автана , Иймд цалинг нь хуучин хэвд нь оруулж,төсөвийн байгуулгынхаитай адилхан болговол таарна .30 жил ажилласан эмч 780,000 төг цалин авч байхад нусан жур шүүгчид дөнгөж төгөсөөд л ,,,,,,арай ч дээ .Тэр ТӨР ЗАСГИЙН бодлого хаагуур тэнүүчилээд байна аа
    2015 оны 09 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.70.46.241)
    2 Хөлтэй шүү
    2015 оны 09 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.70.46.241)
    Шүүх шударга ажилладаггүй гэдгээ нийтэд тодорхой энэ хэргээр 100 баталлаа даа. Мөнгө эрх мэдэл хүнийг 2халиэй хохимой толгойтой шуналт мангас болгох юм даа
    2015 оны 09 сарын 15 | Хариулах
  • Зочин (81.240.186.255)
    Uuj idehdee adilhan idchiheed daraa n gants MANhan dan gants avilgalchid boloh yostoi um u. Idsen avsan bol huuli tegsh uilchleh n zuv shuu dee. Gansuhyn odoogyn enehergyn naryn nuutsyg bid yamar medeh bish yamarch bsan Bogd uulyn zuvshuurluur nileen mungo hiisenygn lav olon hun medne dee. Harin ter heregyg n gargaj taviagui um bish u. Uhval nileen l um bgaa daa
    2015 оны 09 сарын 15 | Хариулах
  • Зочин (124.47.218.177)
    Novshin tarbaga chi muugaa yzeh odor irnee!!!!!!!!!!
    2015 оны 09 сарын 15 | Хариулах
  • zochin (182.160.2.202)
    mongoliin tur gej mafiin baiguulaga ym bishuu zohion baiguulalttai itgeh itgel alga ami amia bodooroi taminee
    2015 оны 09 сарын 15 | Хариулах
  • ЗАХИАЛАГЧ НЬ ТОДОРХОЙ (103.229.122.111)
    ЭНЭ БОЛ 17 ОНД БУУЖ ИРЭЭД ПАРЛАМЕНТ ТАРААХ ЭРХТЭЙ ЕРӨНХИЙ САЙД БОЛОХ, ЗИ ХӨӨРГӨЖ ЧИ ТҮР НАМЫН ДАРГА ЕРӨНХИЙ САЙД БОЛ ТЭГЭЭД ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШ ГЭЖ ХОШГИРУУЛААД УНАГААЖ БАТҮҮЛИЙГ ДЭВШҮҮЛЭХ, БААБАР, С.БАЯРЫН ЗАХИАЛГААР МАНАН БАЙГУУЛЖ, ЭМСИЭС-ИЙГ 5 ТОЛГОЙД ЗҮТГҮҮЛЭХ, ҮНДСЭН ХУУЛИНД ДЭЭДРХ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ГЭСЭН АДЫН БОДОЛД НЬ СААД БОЛОХ БОДИТ ХҮН БОЛ ГАДААДЫНХАНТАЙ ХУЙВАЛДСАН ТЭР ХОЛБООНД ТАС ХӨНДӨЛДСӨН АЛТАНХУЯГИЙГ ЗАЙЛУУЛАХ АЖИЛ БАЙСАН. АЛТАНХУЯГ ХЭЗЭЭЖ ТЭДНИЙ ХУЙВАЛДААНЫГ ХҮЛЭЭЖ АВААГҮЙ ГАДАГШ ЯВЖ ХЭНТЭЙЧ УУЛЗААГҮЙ ЗӨВХӨН МОНГОЛДОО БАЙСАН АЛТАНХУЯГИЙН АЖИЛ БҮТЭЖ ЗАМ ТАВЬЖ ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭР ХӨГЖИХ, 5 ТОЛГОЙГ ЭРДНЭС МГЛ-Д ӨХ, ОЮУТОЛГОЙН ХЭЛЭЛЦЭЭРТ БУУЛТ ҮЛ ХИЙХ ЭХ ОРОНЧ БОДЛОГО НЬ ТОМ ЭСЭРГҮҮЦЭЛТЭЙ ТУЛСНААР ХОЛООС ЧУЛУУ ШИДЭЖ ЭХЛЭХДЭЭ ЗИ, ЖЕНКОГ АШИГЛАСАН, МАН 100 ДЭМЖСЭН, ДАН ДЭЭЛ ЯРЬСААР АЛТАНХУЯГИЙГ ТОЙРСОН ХҮМҮҮС ҮР ХҮҮХЭД ХАМААТАН САДНЫГ БҮГДИЙГ НЬ ЗАХИАЛГААР АТГ-Д ӨГСӨН ДӨӨ
    2015 оны 09 сарын 14 | Хариулах
    • zochin
      ZI gej hen be
      2015 оны 09 сарын 14
    • Зочин
      Ooroo ene byhnig sain meddeg hyn bna . YNENIG OLHOD ENE HYMYYST TUSLAACH!!!!
      2015 оны 09 сарын 14
  • Зочин (103.229.122.111)
    ИНГЭЭД АН-ЫН НЭР УНАЖ, БОДЛОГО АЛДАГДАЖ, МАНАН НУРЖ, АЛТАНХУЯГИЙН НЭР НАМ ДОТРОО ӨСӨЖ, ЗИ ШАВАРТ УНАСАН ШАРЫН ЭЗЭН АН-АА БОДОЖ 5 ТОЛГОЙГ ЭМСИЭС-Д ӨХГҮЙ, ЖЕНКО ЗИ-Г ДЭМЖСЭНЭЭР ЭЛБЭГДОРЖ УЛАМ МАН-ТАЙ ЗУЗААРЧ АН-ЫН ЗАНАЛТ ДАЙСАН БОЛЖ, АЛТАНХУЯГИЙН ХҮМҮҮСИЙГ ШОРОНД ХИЙХ УЛАЙРЧ, МАХН ШАНТААЖИЛЖ УЛС ТӨР ТУЙЛДАА ХҮРТЭЛ УЛАЙСЧ ЭДИЙН ЗАСАГ СҮЙРЭЛД ХҮРЛЭЭ. ҮҮНИЙГ ОЙЛГОЖ ЭХЭЛСЭН САЙХАНБИЛЭГ, АЛТАНХУЯГИЙН НУТГИЙН ХУРЦ НАР ЭЭБИЙГ ХАЯЖ ЭХЭЛЖ БАЙНА. ХУРЦ МАШ ИХ МЭДЭЭЛЭЛТЭЙ МУУ ЮМ ИХ МЭДЭХ ТУЛ ЭЭБИЙГИЙН ГАРЫН ХҮН БАТЧИМЭГИЙГ АЙЛГАЖ ЭЭБИЙ РҮҮ МУУХАЙ ХАРЛАА. ЭРХЭЭ БИШ МОНГОЛ ХҮН БАЙНАДАА МОНГОЛОО ХЭТЭРХИЙ ХОРЛОЖ БАС БОЛОХГҮЙ БИЗДЭЭ. ХУРЦ УХААНТАЙ ЗОРИГТОЙ БОЛ ОДОО ЖОЛООГОО ТАТАЖ, 1 ДҮГЭЭР ХҮНИЙ ЖОЛООГ ДУГТРАХ, УЛСЫНХАА ТӨЛӨӨ ЯВАХ ЁСТОЙ. ГАНСҮХ, Я.БАТСУУРЬ, ДЭНЗЭН НАР ЯМАР ҮХСЭН ХАТСНЫХ НЬ АВИЛГАЧ БАЙХ БИЛЭЭ. БЭЛЭЭХЭН М.ЭНХБОЛД, БАДАМЖУНАЙ, СҮ, БАЯР ГЭЭД ЛАНЖГАРУУД БАЙХАД
    2015 оны 09 сарын 14 | Хариулах
  • Зочин (112.72.13.49)
    Yahaaraa mongoliin shvvh shudraga bus boldog bil eee bolj l bga bgvi d
    2015 оны 09 сарын 14 | Хариулах
  • Зочин (126.167.210.138)
    ELBEGDORJ NOVSHIN PIZDAA
    2015 оны 09 сарын 14 | Хариулах
  • Адар (122.201.31.73)
    Их мөнгөтэй орооцолдсон, өндөр албан тушаалд байсан хүн хэрэгт сэжиглэгдвэл шударга шүүхийг шаарддаг юм байна. Энгийн иргэд ямар шүүгчид хуваарилагдана, түүгээрээ шүүлгээд гардаг шүү хө. Тэр шударга шүүх хаана байдгийг хэлээд өгөөч Н. Алтанхуяг,Л. Гансүх нар минь.
    2015 оны 09 сарын 14 | Хариулах
  • Зочин (103.26.194.41)
    Захиалгат нийтлэлээ гэж.
    2015 оны 09 сарын 14 | Хариулах
  • Зочин (103.26.194.41)
    ХАА ОЧИЖ НӨГӨӨ МАН-ЫНХАН ЧИНЬ АВИЛГАЧДЫГ АВРАХ ГЭЖ МИНИЙ НАМ, МАНАЙ ХҮН ГЭЖ ГҮЙГЭЭГҮЙДЭГ.
    2015 оны 09 сарын 14 | Хариулах
  • Зочин (103.26.194.41)
    Үнэхээр л авилгатай тэмцье гэж байгаа бол энэ чиглэлийн аливаа хэргийг шүүрч авч улс төржүүлж, намчирхдаг технологиосоо шийдвэртэй салмаар байна. Шалгадаг газар нь шалгаж, хянадаг байгууллага нь хянаад шүүхэд ирж байгаа юм биш үү. Шүүгч шударга бус гэдгийг юугаар баталж байгаа юм. Нөгөө шүүхийн хараат бус энэ тэр яасан. Эрх нь элбэгдэж, үүрэг нь үгүйлэгдсэн монголд ямар ч хэрэг хийсэн хариуцлагаас мултардаг моод тогтлоо шүү.
    2015 оны 09 сарын 14 | Хариулах
  • иргэн (112.72.13.120)
    энэ Гансүх бол МАН, АН бүлэглэлүүдийн хоорондын бизнесийн тэмцлийн хохирогч шүү дээ. Одоо шүүхээр ямарч шийдвэр гарч болно. тэр нь жүжиг шүү дээ.
    2015 оны 09 сарын 14 | Хариулах
  • ххх (43.242.240.2)
    Монгол улс хэн хаашаа хэдийд явах гэж байгааг мэдэх бололцоогүй, чадамжгүй болсон учир гадаадад гараад явчих байх гээд л хоридог болсон юм байхаа даа
    2015 оны 09 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.21.118.98)
    Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ эрхийн баримт бичгүүдэд тулгуурлаж дээрхи дүгнэлтүүдийг бичсэн бол их их сайн байх байжээ
    2015 оны 09 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.131.235.211)
    дандаа өөрсдийнхөө талд захиалгаар юмаа бичүүлэх юм даа энэ Гансүх ямар ч баримтгүй бол Гансүхийг болоод хамсаатнуудыг нь юу гэж шүүх цагдан хорих вэ дээ
    2015 оны 09 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.131.235.211)
    өмгөөлөгч нар хууль тайлбарладаг болсон юм уу эсхүл хуулийг шүүх тайлбарладаг болсон юм уу шүүх шударгаар шүүх гэхээр өөрсдөө зугтаадаг гэсэн, ганц хуудас хүсэлт бичих гэж 6-7 цаг болдог гэхээр ямар боловсролтой өмгөөлөгч гэдэг нь харагдаж байна даа хэ хэ
    2015 оны 09 сарын 14 | Хариулах
  • Зочин (182.160.40.39)
    элбэгдоржийн шүүхээр дүүжлэх ёстой.
    2015 оны 09 сарын 14 | Хариулах
  • Зочин (112.72.13.115)
    GANSUUHIIN HERGIIG SHUUJ BAIGAA SHUUHIIG SHUDARGA BUS SHUUH GEJ TOGTOOSON YUM BE GANSUHIIN OMGOOLOGXH BAASANDORJUU BAASANDORJ SHUUHIIG SHUDARGA SHUDARGA BUSIIG TOGTOODOG BOLSON YUM UU
    2015 оны 09 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.179.20.74)
    Манай шүүхийн системийг үндсээр нь өөрчлөх цаг нь болсон. Юм л бол баривчилан хорьдог комуннист фашист арга барилаа халах хэрэгтэй. Оргон зайлж болзошгүй гэх хуурмаг үндэслэлээр хорьж тамлан зовоодог вешинскийн хоцрогдсон муу мэхээ халаачээ шүүгчидээ. Одоо чинь 21 дүгээр зуун шүү гэдгийг мэддэггүй юмуу
    2015 оны 09 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    5 цаг 45 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    5 цаг 55 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    6 цаг 34 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    6 цаг 46 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    7 цаг 1 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    7 цаг 8 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    7 цаг 37 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК