Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхэд холбогдох шүүх хурал дөнгөж сая Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд эхэллээ.
10 цагаас эхлэх ёстой шүүх хурал оролцогчдыг хүлээсээр 30 минутын хожим эхэлсэн юм.
Шүүх хуралд гэрчээр оролцох н.Сономпил, н.Жигжид нар ирээгүй байна. Эдгээр гэрчүүд хилээр гарсан гэсэн мэдээлэл авснаа Л.Гансүхийн өмгөөлөгч хэллээ.
Өмгөөлөгч гэрчүүдийг шүүх хуралд заавал оролцуулах санал гаргаад байна.
Б.Батчимэг
Сэтгэгдэл (2)