2016 онд БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр бакалаврын зэрэгт суралцах гадаадын оюутан сонгон шалгаруулалт эхэлжээ.
Тэтгэлэг горилогчдын материалыг ирэх сарын 1 хүртэл хүлээн авах юм байна. Зарын дэлгэрэнгүйг танилцуулъя.
1. Сонгон шалгаруултын хугацаа
- 2015.9.2(лхагва) БНСУ-ын ЭСЯ-ны цахим хуудсанд тэтгэлэгт хөтөлбөрийн тухай мэдээлэл байршуулж, зар мэдээллийг түгээх
- 2015.10.1(пүрэв)~10.7(лхагва) Материал хүлээн авах
- 2015.10.12(даваа)~10.16(баасан) Материал шалгах
- 2015.10.19(даваа)~10.23(баасан) Шалгалтын комисс ярилцлага хийх
- 2015.10.27(мягмар) Шалгалтын хариуг оюутнуудад хариу мэдэгдэх
- 2015.11.3(даваа) Шалгарсан оюутныг нэр дэвшигчээр төврүү мэдээлэх
2. Сонгон шалгаруулах оюутны тоо: 2 хүн
- Монгол улсын харъяат иргэн
- 2016.3.1-ний байдлаар ахлах сургууль төгссөн байх (бакалаврын зэрэгтэй хүн материал өгөх боломжгүй)
- 25 нас хүрээгүй байх(1991.3.1-нээс хойш төрсөн иргэн)
3. Материал хүлээн авах газар: БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ