
Өчигдөр буюу энэ сарын 10-ны өдөр Чингис хотоос Улаанбаатар чиглэлийн авто зам буюу Дуутын даваа орчимд 17:00 цагийн үед зам тээврийн ноцтой осол гарч зургаан хүн амь хохирсон харамсалтай хэрэг гарсан. Тодруулбал, Дорнод аймаг руу зорчиж явсан автобус, Улаанбаатар хот явж байсан "Harrier" маркийн автомашинтай мөргөлджээ. Тухайн нийтийн автобус нь Монголын оюун ухааны академиас Улаанбаатар хотод зохион байгуулсан тэмцээнд оролцоод буцаж явсан 35 хүүхэд болон найман том хүн тээвэрлэж явсан аж. Ослын улмаас автобусанд явсан нэг том хүн, "Harrier" маркийн автомашин зорчиж явсан нэг гэр бүлийн таван хүн буюу хоёр том хүн гурван хүүхэд нийт зургаан иргэн нас барсан байна.
Монголын оюун ухааны академиас дараах мэдэгдлийг гаргаад байна.
Тодруулбал, Монголын оюун ухааны академиас ГССҮТ-д мэдэгдэл хүргүүлж осолд өртсөн хүүхдүүдийг Улаанбаатар хот руу тээвэрлэж нарийн шинжилгээ өгүүлэхээр болжээ. Хүүхдүүд Жаргалтхаан сумын эмнэлэгт анхан шатны эмнэлэгт үзлэгт хамрагдсан бөгөөд хүнд, бэртэл гэмтэл азаар байхгүй байна. Гэхдээ яг одоо Хэнтий аймгаас нарийн мэргэжлийн эмч, цагдаа дахин үзлэг хийж Улаанбаатар хотод ирж ГССҮТ-д шинжилгээнд хамруулах гэж байна" хэмээв.























































