Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Л.Гансүх нар нотлох баримтуудаа дэлгэлээ

2015-9-16
0
ЖИРГЭХ

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх нарт холбогдох шүүх хурал өчигдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд болов.   

 

10 цагаас эхлэхээр зарлагдсан шүүх хурал 30 минут орчмын дараа эхэлсэн юм.

 

 

Шүүх хурлын гол гэрчүүд хил гарчээ

 

Шүүх хуралд гэрчээр оролцох шүүгдэгч нарын өмгөөлөгчийн хэлж буйгаар шүүх хуралд гол гэрчээр оролцох ёстой н.Сономпил, Багануур ХК-ний ТУЗ-ийн гишүүн н.Жигжид  нар шүүх хуралд ирээгүй юм.

 

Тэднийг өмнөх шүүх хуралд гэрчээр ирүүлж, оролцуулах саналыг Л.Гансүх нарын өмгөөлөгчид гаргаж байсан тул шүүх бүрэлдэхүүн тэднийг шүүх хуралдаанд оролцуулах нь зүйтэй гэсэн захирамж гаргасан аж.

 

Гэтэл гуравдахь удаагийн шүүх хурлын маргааш буюу энэ сарын 11-ний өдөр дээрх хоёр гэрч нь улсын хилээр гарчээ. Тодруулбал н.Сономпил Москва, н.Жигжид Сөүл рүү явсан гэх албан бичгийг Тахарын албанаас шүүх бүрэлдэхүүнд ирүүлсэн гэдгийг шүүх хуралдааныг даргалагч Х.Идэр уншиж танилцуулсан юм.

 

Тиймээс Л.Гансүх нарт холбогдох хэрэгт гол гэрчээр оролцох ёстой гэрчүүдийг хуралд оролцуулж, асууж, тодруулах зүйлээ лавлах нь зүйтэй гэдгийг Ц.Цэрэнжээ өмгөөлөгч хэлсэн. Мөн тэрбээр “Тэд бол нүүрс худалдаалах үнэ тогтоосон зэрэг олон зүйлд гол гэрч болох учиртай. Тиймээс шүүх хуралд оролцуулах хүсэлтэй байна” хэмээв.  

 

Энэхүү асуудлаар шүүх бүрэлдэхүүн завсарлага авч хэлэлцсэн ч гэрчүүдийн бичгээр өгсөн мэдүүлэг байгаа учир биеэр оролцуулах шаардлагагүй гэж үзэн шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн.   

 

Энэ удаагийн шүүх  хуралд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг гэрчээр ирсэн бөгөөд шүүгдэгч нарын өмгөөлөгчид бүрэн ирцтэй шүүх хуралд оролцлоо.

 

Захирамжгүй шүүгч нар шүүх хурал явуулжээ

 

Шүүх бүрэлдэхүүн энэ удаа ч мөн өөрчлөгдсөн бөгөөд бүрэлдэхүүн тав дахь удаагаа өөрчлөгдсөн нь энэ аж.

 

Тиймээс Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Цэрэнжээ “Шүүх бүрэлдэхүүн энэ удаа ч өөрчлөгдсөн байна. Өмнөх шүүх хурлууд явагдах бүрт шүүх бүрэлдэхүүн өөрчлөгдөж байсан. Тэгвэл шүүх бүрэлдэхүүнийг томилсон Ерөнхий шүүгчийн захирамж байгаа эсэх, мөн 40 дахь хавтаст хэрэгтэй танилцах эрхийг хаасан нь хууль зөрчсөн үйлдэл боллоо” хэмээгээд “Бид үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалахын тулд хуулийнхаа хүрээнд хавтаст хэрэгтэй танилцаж, хуулбарлан авах эрхтэй.

 

Гэтэл энэхүү эрхийнхээ хүрээнд 40 дахь хавтаст хэрэгтэй танилцах хүсэлтээ гаргахад шүүх хурлын бүрэлдэхүүн болох Х.Идэр, н.Мөнх- Эрдэнэ нар хавтаст хэрэгтэй танилцуулж болохгүй гэсэн хэмээж Ерөнхий шүүгчийн нарийн бичиг бидний эрхийг хязгааласан. Тиймээс тус шүүхийн Тамгын газрын даргад хандан хүсэлт гаргаж, эрхээ эдлэхийг хүсэхэд хавсат хэрэгтэй танилцахыг зөвшөөрсөн ч мөн л шүүгч нар зөвшөөрөөгүй гэх шалтгаанаар хавтаст хэрэгтэй танилцуулаагүй. Энэ нь биднийг энэ шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хангалттай баримт болж байна. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэж өгнө үү ” хэмээв.

 

Харин Ц.Цэрэнжээ өмгөөлөгчийн хүссэнээр Х.Идэр шүүгч өнөөдрийн /өчигдрийн/ шүүх бүрэлдэхүүнийг томилсон захирамжийг үзүүлсэн ч өмнөх хоёр удаагийн шүүх хурлыг явуулсан Ерөнхий шүүгчийн захирамжийг өөрийн ширээн дээр байсан албан бичгээс хайгаад олоогүй юм.

 

Үүний хариу болгож Л.Гансүх нарын өмгөөлөгчид “Өмнөх хоёр шүүх хурлыг явуулсан шүүх бүрэлдэхүүн захирамжгүй шүүх хуралдааныг явуулсан нь тодорхой байна. Өнөөдрийн шүүх хурлын материалд энэхүү захирамж байхгүй байгаа. Ингэхээр хууль бус шүүх бүрэлдэхүүн шүүх хурал явуулж Л.Гансүх нарыг хорьж, өмгөөлөгч нарыг торгосон нь хууль бус үйлдэл байсан” гэдгийг хэлсэн.

 

Өмнөх шүүх хурал дээр ч өмгөөлөгч нар шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлт гаргасан ч хүлээн аваагүй юм. Ингээд Ц.Цэрэнжээ нарын тавьсан асуудлаар шүүх бүрэлдэхүүн завсарлага авч  хэсэг хугацааны дараа үргэлжлүүлэв.  

 

Шүүгдэгчдийн өмгөөлөгч нар шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлт гаргасан боловч хүлээж авсангүй. Ийнхүү шүүх хурал үргэлжилж, улсын яллагч нар яллах дүгнэлтийг 2 цаг орчим уншиж танилцуулсаны дараа шүүх хурал 30 минутын түр завсарлага авсан юм.

 

Л.Гансүх нар нотлох баримтаа дэлгэв

 

Шүүх хурал эхлэхэд шүүгдэгч Л.Гансүх нар мэдүүлгээ өгөв. Тэрбээр өөрийг нь буруутгаж байгаа дөрвөн асуудлаар баримт дэлгэсэн. Тодруулбал:

 

1. ”Нүүрс” гэж хөтөлбөр Засгийн газраас гараагүй байхад намайг албан тушаалаа ашиглан “Эм Жи Эл Эс Би Ди” компаниудыг Багануурын уурхайтай гэрээ хийлгэсэн.  

 

2. Багануурын уурхайн ТУЗ-ийн 2013 оны 8 дугаар сарын 8-ны тогтоолоор 1 тн шигшиж, ангилсан нүүрсний үнэ 39 мянган төгрөг байхад хямдруулж, 27500 төгрөгөөр гэрээ хийгээд Багануур ХК-ийг хохироосон.

 

3. 1 тн нүүрсний үнэ 50-60 мянган төгрөг байхад 80 мянган төгрөгийн үнэтэй зарлаа.

 

4. Менежмент хийсэн компани нь бөөн татвар нуусан жолоочоороо дамжуулж компанидаа бөөн бөөн мөнгө авсан хэрэгт буруутгаж байх шиг байна. Би эдгээрийг нэг бүрчлэн нотлох баримттайгаар тайлбарлъя хэмээн бэлтгэсэн нотлох баримтуудыг үзүүлсэн юм.

 

Тухайлбал нүүрс хөтөлбөр нь Шинэчлэлийн засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хүрээнд зорилтот бүлэгт тулгуурлан хийгдсэн ажил болохыг баримтаар нотолсон.

 

Алдагдал хүлээгээд байгаа гэх Багануур ХК ойрын 5 жилд байгаагүйгээр алдагдлаа нөхсөн, 2012 онд 1 тн нүүрсийг 23150 төгрөг байхад 25078 төгрөгөөр /НӨАТ ороогүй үнэ/ борлуулсан атал яагаад алдагдал хүлээсэн гээд байгаа, ажилчдынхаа цалинг нэмсэн зэрэг нь алдагдал хүлээсэн баримт уу гэдгийг нотлов.

 

Мөн 1 тн нүүрсний үнийг Эрчим хүчний зохицуулах хороо, Багануур ХК тогтоол гаргаж баталсан, Ичинхорлоо нь дүгнэлтээ бусдын шахалтанд автаж, хангалттай судлаж, боловсруулаагүй гаргасан гэдгийг тайлбарлаж, баримтуудыг дэлгэсэн юм.

 

Түүнчлэн шүүгдэгч Даваахүү, Мөнгөнтуяа нар нь ч улсын яллагчийн яллах дүгнэлтэд хэтэрхий нэг талыг баримталсан, нотлох баримтуудыг шүүх хуралдаанд бүрэн оролцуулаагүй гэдгийг дурдаад гэрчүүдийн мэдүүлсэн нь худал болохыг тайлбарлав.

 

Ингээд шүүгдэгч нарын өмгөөлөгчид шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлтийг гаргасан бөгөөд үйлчлүүлэгч нарынх нь цагдан хорих шийдвэр дууссан учир шүүх хурал завсарлаад орох хүртэл хугацаанд батлан даалтад гаргаж өгөх хүсэлтийг гаргасан юм.

 

Үүний шүүх хурал завсарлуулах хүсэлтийг улсын яллагч болоод өмгөөлөгч нар дэмжсэн бол батлан даалтад гаргах хүсэлтийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн. Тиймээс шүүх бүрэлдэхүүн завсарлага авч энэ асуудлыг хэлэлцэв.

 

Хэсэг  хугацааны дараа шүүх бүрэлдэхүүн шүүх хурлыг маргааш өглөөний /өнөөдрийн/ 09 цаг хүртэл түр завсарлуулж, шүүгдэгч нарыг өмгөөлөгч болон ар гэрийнхний батлан даалтад гаргасан.

 

24tsag.mn

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Үүнийг #ТА бод! Үлдэх #ҮРС чинь #АГААР амьсгалах уу #АЛТААР амьсгалах уу
DZ мэн Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов
Харумафүжи Д.Бямбадоржид холбогдох хэрэг прокурорт шилжжээ
Дэлхийд шуугиан тариад байгаа нугасан хошуут үлэг гүрвэлийг Монголоос “хулгайлжээ”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • zochin (103.229.122.235)
    elbegdorj ene helmegduuleltuudee zogsoo omhii hujaa
    2015 оны 09 сарын 16 | Хариулах
  • ХУВЬТӨГӨЛДӨР МУУХАР АРХИЧААН (103.229.122.111)
    ХУВЬТӨГӨЛДӨРӨӨ ХҮҮХДҮҮДЭЭ ИЙМ МУУХАЙ ЗҮЙЛД ОРОЛЦУУЛЖ АН-ХАА НӨХДӨӨ ХИЛСЭЭР ЯЛЛУУЛАХ БУЗАР ХЭРЭГТ ОРОЛЦОХЫГ ТАТГАЛЗААЧ ЧИ ЯАЖ ,ЯМАР НҮҮРЭЭРЭЭ ПАРТИЗАНУУДТАЙГАА АРХИ ХУВААЖ УУХ БОЛЖ БАЙНА. ИЙМ ЗАХИАЛСАН БАРЬЦААЛСАН ЮМТАЙ ХУУЛЬЧ ЮМ БОЛ ШУДРАГА ЮМ БОЛ, ПАРТИЗАН ЮМ БОЛ ИЛЧИЛХЭД ОРОЛЦООЧ. 2000 ОНООС ХОЙШ ЭЛБЭГЭЭ ЧАМАЙГ ҮРГЭЛЖ ГУДАМЖИНД ХАЯЖ БАЙСАНШДЭЭ. ИЧИЖ АМЬДАРЦГААЯ. ӨЧИГДӨР ИЙГЛИЙГ ХАРААД МОНГОЛЫН ШҮҮХ ЗАСАГЛАЛ, ХУДАЛДАГДСАН ПРОКУРОРУУД ЯМАР АРЧААГҮЙ БУЗАР ГАХАЙНУУД ВЭ ГЭДГИЙГ МОНГОЛЧУУД ХАРЛАА. МАШ ЭГДҮҮ ХҮРЭМ МУУХАЙ АМЬТАД БАЙНАДАА ТА НАР ТАНРЫН МЭДЛЭГ БОЛОВСРОЛ ҮНЭХЭЭР ГАВНО.УЧИР НЬ ТА НАР БОЛОВСРОЛЫН СИСТЕМ ЗАДАРЧ ХАОС БОЛЖ ХОГ ДЭЭР ГАРСАН ҮЕИЙН ХАРАНХУЙ ҮЕИЙН АМЬТАД МУИС-ЫН БАГШ БАЙСАН ГАНСҮХИЙГ ЯЛЛАЖ БАЙНА . ТАРХИ ЧИНЬ ХҮРЭХГҮЙ ОЛНЫ ӨМНӨ ШАРАА ТҮЛЭЭ БОЛЖ БАЙНА.
    2015 оны 09 сарын 16 | Хариулах
  • zochin (121.88.216.27)
    shuuh gansuhiig helmegdsen gej togtoohiin bol enhbayar ch bas helmegdsen bna
    2015 оны 09 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улаанбурхан өвчнөөр 56 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
    саяхан
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
    3 мин
  • Намын бүлгүүд хуралдана
    58 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    1 цаг 5 мин
  • Дараах байршилд хэсэгчилсэн байдлаар 09:00-17:30 цаг хүртэл цахилгаан хязгаарлаж, шугам сүлжээнд засвар хийнэ
    1 цаг 19 мин
  • Аюулт үзэгдэл, ослын 143 удаагийн дуудлага бүртгэгдлээ
    1 цаг 23 мин
  • Үйл явдал: УИХ дахь намын бүлэг Төрийн ордонд хуралдана
    1 цаг 32 мин
  • Ц.Ганзориг: Хуулийн төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгч өөртөө шинэ эрх мэдэл нэмэх, УИХ-ын гишүүнийг “эгүүлэн татах” зохицуулалт тусгагдаагүй
    15 цаг 51 мин
  • 2026 онд Counter-Strike 2-ын календарьт багтсан олон тэмцээнүүдээс IEM Rio 2026 онцгой байр суурь эзэлж байна
    18 цаг 2 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    Өчигдөр 10 цаг 37 мин
  • УИХ ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 28 мин
  • Багш нар “Компьютерийн сүлжээг зохион бүтээх ба нэвтрүүлэх” DDCN сургалтад хамрагдлаа
    Өчигдөр 10 цаг 19 мин
  • Улаанбаатарт 3 градус дулаан байна
    Өчигдөр 10 цаг 08 мин
  • Сагсан бөмбөгийн талбай бүрт зайлшгүй байх ёстой, уур амьсгалыг “асаадаг” 5 хит дууг онцолж байна
    Уржигдар 19 цаг 37 мин
  • Италийн Серие А-гийн 32-р тойргийн онцлох тоглолт болох Комо – Интер Милан 4-р сарын 12-нд “Стадио Жузеппе Синигалья” цэнгэлдэхэд болно
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Монголын оюун ухааны академиас ГССҮТ-д мэдэгдэл хүргүүлж осолд өртсөн хүүхдүүдийг Улаанбаатар хот руу тээвэрлэж нарийн шинжилгээ өгүүлэхээр болжээ
    Уржигдар 09 цаг 44 мин
  • Зурхай: Үс бүү засуул. Өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой
    Уржигдар 09 цаг 31 мин
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
    Уржигдар 09 цаг 22 мин
  • Энэ амралтын өдрүүдэд хайртай, дотны хүмүүстэйгээ үзэх ГОЁ үзвэрүүд
    Уржигдар 09 цаг 00 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Хашир арслангийн багийн эсрэг залуу "баттай тав давдаг" Б.Орхонбаяр арслангийн баг
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
24 баримт
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК