58 хоногийн дараа эхлэх “Лондон 2012” зуны спортын ХХХ наадамд манай улс спортын долоон төрөлд 29 тамирчнаа илгээх эрхтэй болсон. Харин энэхүү эрхээ нэмэгдүүлэх эсэх нь ирэх сарын дундуур тодорхой болох юм.

58 хоногийн дараа эхлэх “Лондон 2012” зуны спортын ХХХ наадамд манай улс спортын долоон төрөлд 29 тамирчнаа илгээх эрхтэй болсон. Харин энэхүү эрхээ нэмэгдүүлэх эсэх нь ирэх сарын дундуур тодорхой болох юм. Лондонд хүч үзэх жудо, чөлөөтийнхөн өчигдөр эх орондоо иржээ. Тэгвэлбоксынхон Булган аймаг дахь Сэлэнгэ баазад олимп хүртэл бэлтгэлээ базаахаар шийдсэн байна. Европын орнуудаар цуврал тэмцээнд оролцож, хамтарсан бэлтгэл хийсэн буудлагын шигшээ багийнхан маргааш эх орондоо ирэх юм байна. Марафончид урд хөршид бэлтгэлээ базааж байгаа аж. Байтынхан эх орондоо байгаа бол усчид хойд хөршид энэ сарыг дуустал бэлтгэлээ хийх гэнэ. Тэгвэл дээр дурдсан төрлүүдээр олимпод оролцох шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчдыг ирэх сарын 23-нд үдэж өгөхөөр урьдчилсан байдлаар төлөвлөжээ. Энэ өдөр манай улс жил бүр зохион байгуулдаг тамирчдын өдрийг тэмдэглэх юм. Уг нь зургадугаар сарын сүүлчээр зохион байгуулдаг уламжлалтай ч энэ жил сонгууль давхацсан учраас долоо хоногоор хугацааг нь наашлуулсан байна.