УИХ-ын XIX тойрогт нэр дэвшигч, УИХ-ын гишүүн, Сангийн сайд
Д.Хаянхярваагийн нэр хүндэд илтэд улс төрийн зорилготойгоор халдсан
мэдээллүүд сүүлийн өдрүүдэд www.bolod.mn, www. yanaa.mn, www. tsag.mn
гэсэн вэб сайтуудаар болон “Нийслэл таймс” сонины хуудсаар нийтлэгдсэн.

УИХ-ын XIX тойрогт нэр дэвшигч, УИХ-ын гишүүн, Сангийн сайд Д.Хаянхярваагийн нэр хүндэд илтэд улс төрийн зорилготойгоор халдсан мэдээллүүд сүүлийн өдрүүдэд www.bolod.mn, www. yanaa.mn, www. tsag.mn гэсэн вэб сайтуудаар болон “Нийслэл таймс” сонины хуудсаар нийтлэгдсэн. Тэрхүү цацагдсан мэдээллийн агуулгаар бол УИХ-ын сонгуульд нэр дэвшигч Д.Хаянхярваа үнэтэй эд зүйлсээ хулгайд алдсан, түүнийг нь цагдаагийн байгууллага нууцалж байгаа басхүү Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа гэжээ. Эдгээр нь зохиомол, худал мэдээлэл юм. 2012 оны тавдугаар сарын 30-ны өдөр Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболдын гарын үсэгтэй “Д.Хаянхярваад холбогдох гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл, Эрүүгийн шинжтэй хэрэг шалгагдаагүй болохыг мэдэгдье” хэмээсэн албан бичгийг хавсаргаж байна. Ийм бодит байдлаас эрс зөрөөтэй, улстөрийн зорилгоор хийгдэж буй явуургүй үйл ажиллагаанд харамсч байна.
Хэвлэн нийтлэх эрх чөлөө гэдэг бол тэнгэр харж, үлгэр ярьж байгаа мэт таамагласан, ор үндэслэлгүй худал мэдээллээр олон нийтийн тархийг угаахаас огт ондоо зүйл болохыг дээрх хэвлэл мэдээллийн байгууллагуудын дарга, удирдлага мэднэ гэдэгт найдаж байна. Тиймээс ташаа мэдээллүүдийнхээ төлөө уучлалт гуйж, сайтынхаа цацалтыг татаж, цаашид сонгуулийн уур амьсгал эрчимжиж буй хугацаанд дахин явцуу эрх ашгаар мэдээлэл түгээхгүй байхыг шаардаж байна. Хэрэв шаардлагыг хүлээн авахгүй бол хууль хяналтын байгууллагад хандах болно.
Сангийн сайдын ажлын алба