
Саяханаас АМГ-ын дэд дарга Б.Эрдэнэбилэгийг АТГ-ынхан сонирхож эхэлжээ. Тэрээр АМГ-ын дэд дарга болсон цагаасаа эхлэн ажлаа алсын зайнаас хийдэг гэж яригдах болсон. Түүний ажилдаа ирсэн цагийг бүртгэх юм бол бөөн дуулиан дэгдээнэ гэж ажилчид нь инээлддэг сурагтай. Учир нь тэрбээр ажилаараа тун ховорхон үзэгдэх болжээ. Тэгсэн мөртлөө төрийн албан хаагч. Бас том дарга. Түүнийг бас уул уурхайн зарим ордуудтай холбон харддаг сурагтай. Иймэрхүү мэдээлэлээс л болоод Б.Эрдэнэбилэг даргыг АТГ-ынхан сонирхож эхлээд байгаа бололтой.
Уг нь түүнийг ажлаас нь чөлөөлөх гэж Засгийн газрын албан тушаалтнууд хэд хэдэн удаа оролдлого хийгээд бүтэлгүйтжээ. Эндээс нэлээд "зайтай" эр гэдэг нь харагдана. Б.Эрдэнэбилэг даргын хамгийн сайн хамгаалагч нь шадар сайд М.Энхболд гэж эх сурвалж мэдээлэв. Ийнхүү алсаас ажилаа хийж, араа даатгах болсон Б.Эрдэнэбилэг гэж хэн бэ?
Түүнийг Монголчууд АМГ-ын дэд дарга гэдэгээр нь бараг мэдэхгүй. Харин МИАТ компаний гүйцэтгэх захирал байсан, АПУ компаний удирдлагад ажиллаж байсан гэвэл илүү сайн мэднэ. Тэгэхээр өмнөх ажилуудаа сайн хийгээд, одоогийнхоо халтуурдаад байгаа бололтой.
"МИАТ"-ийн захирал Цогоо гэж хүнийг халаад түүнийг оронд нь томилсон байдаг. Энэ үеэр "МИАТ"-ийн дэд захирал Хүрэлсүх, Хоролсүрэн нарыг ажлаас нь чөлөөлж нэлээд асуудал болж байсан. Харин Б.Эрдэнэбилэг "МИАТ"-ийн гүйцэтгэх захирал байхдаа “олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай дэлхийн авиа компани болох” зорилт тавин ажиллаж байсан. Нийслэгийн аюулгүй байдалд ч ихээхэн анхаарсан. Тийм учраас хүмүүс МИАТ-ын захирал байсан гэдгээр нь олон нийт сайн таньдаг байж мэднэ. Зарим эх сурвалжууд Б.Эрдэнэбилэгийг одоо ч гэсэн "МИАТ" компанийн захирал болох мөрөөдөлтэй гэж тодотгов.
Түүнийг монголчууд “Алтжин”-гийн Г.Алтантай нэлээд дотно гэдгийг мэднэ. Өмнө төрийн ажил хийхээсээ өмнө Г.Алтантай хамтран 1998-2002 он хүртэл бизнес хийж байсан. Тиймээс түүнийг "МИАТ"-ийн захирал болоход “САПУ” худалдааны төвийн хохирлыг "МИАТ"-аас төлүүлэх гэж байгаа хэмээн ихэд хардсан юм. Тэрээр үүний хариу болгож “МИАТ Алтжинтай холбоотой ямар нэгэн асуудал, төлбөр тооцоо гарч ирвэл шилжүүлэхгүй. "САПУ"-гийн хохирогчид Г.Алтжинтай холбож байгаад эмзэглэж байна” хэмээн мэдэгдэж байсан удаатай. Үнэхээр ч "МИАТ"-ийн захирал болоод Г.Алтангаас бүр мөсөн холдсон ч байж мэднэ.
Тэрбээр АМГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч М.Ариунбаяртай таарамж муутай байсан. АМГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч болох гэж чадаагүй гэх Б.Эрдэнэбилэг хэмээх энэ эрхэмийг хууль хяналтын байгууллагууд ийнхүү сонирхож эхэлсэн бололтой. Харин тэрээр ажлаа хийж байгаа юу? Алсаас ажлаа удирдаж байгаа юу гэдэг нь ч тодорхойгүй хэвээр байна.
24tsag.mn