МХЕГ 30 гаруй эмийн үйлдвэр, 100 гаруй эм ханган нийлүүлэх төв, 800 гаруй эмийн сангийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар зарим эмийн үйлдвэрүүд стандартын шаардлага хангаагүй нөхцөлд чанарын баталгаагүй эм үйлдвэрлэж байна гэж МХЕГ-аас мэдээлэв.

МХЕГ 30 гаруй эмийн үйлдвэр, 100 гаруй эм ханган нийлүүлэх төв, 800 гаруй эмийн сангийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар зарим эмийн үйлдвэрүүд стандартын шаардлага хангаагүй нөхцөлд чанарын баталгаагүй эм үйлдвэрлэж байна гэж МХЕГ-аас мэдээлэв. Тус газраас эмийн үйлдвэрүүд болон эм ханган нийлүүлэх байгууллагууд, эмийн сангуудад шалгалт хийхэд 13 үйлдвэр шаардлага хангаагүй байранд арав гаруй нэр төрлийн эм үйлдвэрлэж байжээ. Түүнчлэн 92 төрлийн эм чанарын шаардлага хангаагүй, баталгаагүй болох нь тогтоогдсон байна.