УИХ-ын 2012 оны сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлэхэд долоо хоног үлдээд буй. Гэхдээ албан бусаар бол альхэдийнэ эхэлчихсэн. Телевизүүдийн хөрөг нэвтрүүлгийн цаг нэр дэвшигчдээр “өвчилж”, сонин бүрийн хуудаснаа яг л дарга шиг харагдуулах зорилготой уран сайхны зорилтот зургууд “залрах” болж. Ингэж нэр ус, угсаа гарал, үс зүс, өнгө мөнгөө олонд танилцуулахын төлөө уралдаж эхэлсэн тэдний 76 нь л УИХ-ын гишүүн болно. Тиймээс ч нэр дэвших эрхийн төлөөх тулаанаас олж авсан “шарх” нь тэдний зарим нэгийг нь хурцаар өвчлүүлсэн байхад нэг хэсэгт нь ялалтын дарс буудуулах зөн билгийг “хайрлаж” буй гэх. Энэ бүхэн зөвхөн тухай нэр дэвшигчдийн дотор буцалж буй гал гэхээс илүүтэй эргээд тухайн намын нэгдмэл чанарыг үгүйсгэх цаг үеийн давагдашгүй хүчин зүйл болох нь бий. Өнгөрсөн удаагийн УИХ-ын сонгуулиас харахад шүү дээ. Тиймээс УИХ-ын 2012 оны сонгуульд өрсөлдөж буй гол гэсэн нам, эвслийн дотоод нөхцөл байдлыг анхаарч ажиглахад дараах дүгнэлтүүд гарах ажээ.
Монгол Ардын нам: Энэ нам Монголын хамгийн олон гишүүнтэй, ууган улс төрийн хүчин. Зөвхөн намынх нь гишүүд дангаараа санал өглөө гэхэд жагсаалтаар УИХ-д суух боломжтой 28 нэр дэвшигчийн тал хувь нь автомат гишүүн болох боломжтой. Ямар ч байсан гишүүнчлэлийнх нь тоог сонгуулийн насны иргэдийн тоотой харьцуулаад үзэхэд илт зөрүүтэй байдлаар ялагдах магадлал Ардын намд байхгүй. Түүнчлэн энэ удаагийн УИХ-ын сонгуульд намынхаа жагсаалтыг Ерөнхий сайд С.Батболд тэрүүлж, араас нь У.Хүрэлсүх, Д.Дэмбэрэл, Ө.Энхтүвшин, Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, Н.Энхболд, Я.Содбаатар гэх мэтээр жагсаасан нь Ардын намын хувьд хамгийн зөв сонголт болж өгсөн. Цаашлаад УИХ-ыд нэр дэвших тойргийг хаалтгүй худалдаж авах хүүхнүүд гэх шүүмжлэлийн эзэд болоод байсан Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Ц.Гарамжав, Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд Б.Ундармаа, “Мөнхийн үсэг” группын ерөнхийлөгч Б.Батцэцэг нарыг жагсаалтын арваас хойш бичсэн нь харьцангуй шударга хуваарилтал болж өгсөн. Мөн “Мон уран”ы Б.Наранхүүгийн эгч, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ерөнхий захирал Б.Саранчимэгт “УИХ-д нэр дэвших эрхийг Ардын нам өндөр үнээр худалдах эрхийг зарах нь” гэж бичиж байсан ч тэрхүү таамаг нь худлаа цуурхал болж үлдсэн. Товчхондоо Ардын нам асуудалд шударга хандаж байгаа гэдэг нь энэхүү шийдвэрээс нь анзаарагдсан. Төрсөн дүү Б.Наранхүү нь Ардчилсан намаас УИХ-д нэр дэвших эрх худалдаж авсантай харьцуулахад шүү дээ. Түүнчлэн намын жагсаалтаар УИХ-д суух магадлалтай улстөрчдийн манлайд тулхтай, туршлагатай хашир лидерүүдээ жагсаасан. Улс төрийн идэвхитэй амьдралынхаа туршид Ардын намын төлөө зүтгэж ирсэн тууштай итгэл үнэмшил, сонголтыг нь ийн шагнахад буруу зүйл байхгүй. Тэгээд ч Монгол Улсын иргэн бүр тэдний хэн болохыг, хийж бүтээснийг мэддэг гэж болно. Тэгвэл тойрогт өрсөлдөх эрхийг эрч хүчтэй залуу үе хийгээд тухайн тойргийнхоо төлөө нэг буюу түүнээс олон удаа УИХ-д сонгогдож, хийсэн ажлаа үнэлүүлж чадсан дунд үеийнхний төлөөлөлд олгосон байгаа.
Хэнтийчүүд Б.Бат-Эрдэнэ аваргыг бөхийн ногоон дэвжээнээс нь улс төрд түшиж оруулсандаа хэзээ ч харамсадаггүй. Гол, ус, уул усны төлөө дуугарч буй итгэл үнэмшил нь зөвхөн хэнтийчүүдийн төдийгүй монголчуудын талархлыг хүлээх болсон. Н.Ганбямба гишүүний хувьд ч адилхан. Цаашлаад УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Д.Оюунхорол, Ч.Хүрэлбаатар, Д.Очирбат, Ж.Сүхбаатар гээд итгэлтэй төрийн түшээдийн жагсаалт үргэлжилнэ. Үүн дээр “НИК” хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга О.Содбилэг, Сангийн дэд сайд Ч.Ганхуяг, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд Н.Номтойбаяр, “Монголын үнэн” сонины ерөнхий эрхлэгч Ж.Мөнхбат гээд хүчирхэг залуусын төлөөллийг нэр дэвших хүчтэй өрсөлдөөнд оруулсан нь ялалт, ялагдлын амтыг анхнаас нь мэдэрч сурсан ирээдүйн лидерээ төлөвшүүлэх их гарцыг олж харсантай нь холбоотой биз. Энэ бол Ерөнхий сайд С.Батболд хийгээд түүний багийнхны УИХ-ын 2012 оны сонгуульд барьж буй бодлого нь. Гол нь сонгогчид энэхүү зөв харьцаанд нь талархалтай хандаж буйтай зэрэгцээд Ардын намын 200 мянга орчим гишүүд нь бүгдээрээ УИХ-ын сонгуулийн ажилд ханцуй шамлан орсон нь дамжиггүй.
Ардчилсан нам: Ардчилсан намын нэр дэвшигчдийн тухайд ч хэлэх зүйл олон. Тус нам өнгөрсөн 20 жилийн турш дээлээ солиогүй. Тодруулбал, 20 жилийн өмнө төрсөн ардчиллын 20-н манлайлагч нь энэ удаад ч мөн л УИХ-д нэр дэвшсэн. Үеийн шинэчлэл гэгчийг УИХ-ын сонгуулиар хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдэг дотоод журмаа мөрдсөн гэж болно. Гэхдээ огцом гэмээр сонирхолтой өөрчлөлт ганц нэг оруулсан нь “Мон уран” компанийн Б.Наранхүүд Дундговь аймагт нэр дэвших эрх олгосон явдал. Тэрбээр өмнө нь Ардын намаас УИХ-д нэр дэвшихийг гуйсан ч санаснаар нь болоогүй. Иймд ард иргэдийн дунд “Б.Наранхүү Ардчилсан намаас УИХ-д нэр дэвших эрхийг 20 тэрбум төгрөгөөр худалдаж авсан уу” гэх эргэлзээ төрүүлэх болсон гэдэг. Цаашлаад Иргэний зориг намын дэд дарга М.Зоригт намаасаа гарч, Ардчилсан намд орсон байгаа. Улмаар Сүхбаатар аймагт нэр дэвшсэн нь тус нам доторх УИХ-д нэр дэвших эрхийн төлөөх тулааны ард ихээхэн хэмжээний мөнгө эргэлдэж буй гэдгийн баталгаа болж өгсөн юм. Тэгсэн атлаа өнгөрсөн гурван удаагийн УИХ-ын сонгуульд өрсөлдөж, Ардчилсан намын эмэгтэйчүүд дундаа боловсрол мэдлэгээрээ илүүрхэж ирсэн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Ц.Оюунгэрэлийг намынх нь удирдлагууд гомдоохын дээдээр гомдоосон гэнэ. Намдаа хашиж буй алба, өнгөрсөн хугацааны улс төрийн туршлага, Ардчилсан намын төлөө зориулсан зүрх сэтгэл нь түүнд уг нь намынхаа лидерүүдийн хамт жагсаалтад бичигдэх эрх эдлэхэд дэм болох учиртай. Ямар ч байсан Ерөнхийлөгчийн зөвлөх М.Батчимэгээс тэрбээр хол илүү лидер. Гэтэл намынх нь удирдлагууд түүний нэрийг жагсаалтад бичихээс татгалзаад зогсохгүй Хөвсгөл аймагт нэр дэвших боломжийг нь үгүй хийсэн гэдэг. Эцэстээ тэрээр асар их эрсдэл дагуулсан Хан-Уул аймагт хүчээр шахуу нэр дэвших үүргийг намаасаа авсан гэж байгаа. Иймд бүхэл бүтэн Ардчилсан намын Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнийхээ хувьд Ц.Оюунгэрэл нь “Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зөвлөхөөр гурван жил ажиллаад УИХ-ын гишүүн болж болох юм байна” хэмээн сэрүүн зүүдэлсэн М.Батчимэг гэх бүсгүйн араас дээрх шалтгаанаар чамгүй сайн чаргууцалдсаны эцэст арайхийн нэрсийн жагсаалтын аравдугаарт нэрийг нь бичүүлж дөнгөсөн гэх. Ц.Оюунгэрэл тэргүүтэй бүсгүйчүүдийг намынхаа удирдлагатай ана мана үзэлцээгүй бол М.Батчимэгийг дөрөвдүгээрт бичих тохироо хийгдсэн байсан гэдэг.
Түүнчлэн Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат гэхэд лидерүүдийн тохиролцоон дунд өөрийнхөө эрх ашгийг хамгаалж чадаагүй гэнэ. Уг нь тэрбээр жагсаалтад Н.Алтанхуягийн дараа буюу хоёрдугаарт бичигдэх учиртай. Бүхэл бүтэн намын ерөнхий нарийн бичгийн дарга гэдэг албан тушаал нь түүнд энэхүү давуу эрхийг эдлүүлэх боломжтой. Гэтэл З.Энхболд гишүүн удаа дараа Н.Алтанхуягийг огцруулна хэмээн дарамталдгийнхаа хүчинд Д.Эрдэнэбатынхаа өмнө буюу хоёрдугаарт бичигдэж. Х.Тэмүүжин нь мөн л “Намайг нэр дэвшүүлэхгүй бол би бие даана” хэмээж байгаад ерөнхий нарийн бичгийн даргынхаа өмнө зогсчихсон. Ч.Сайханбилэгийн хувьд мөн л Д.Эрдэнэбатыгаа үл хүндэтгэсэн. Энэхүү зөрчил, хагарлаас үүдэн намдаа хоёрдугаарт эрэмбэлэгдэх учиртай Д.Эрдэнэбат дарга жагсаалтын тав руу шидэгдсэндээ ихэд бухимдсан гэдэг. Арга ч үгүй, албан тушаалтайгаа дүйцсэн эрх эдэлж чадаагүй болохоор хэн л баяртай байв гэж дээ. Түүнчлэн УИХ-ын гишүүн Х.Баттулга өөрөө Баянхонгор аймагт нэр дэвшсэний зэрэгцээ Ш.Түвдэндорж, Р.Бурмаа, Б.Мэдрээ, А.Гансүх, Г.Байгалмаа гэсэн тавын таван хүнээ намын жагсаалтад багтааж чадсан нь мөн л Ардчилсан нам доторх зөрчлийг хурцатгаж эхэлсэн гэх яриа бий. Үүн дээр нэмэгдээд УИХ-ын асан Р.Бадамдамдин өөрийн хүү Б.Баттүвшинг, УИХ-ын гишүүн Батж.Батбаяр том хүү Б.Батбилэгийгээ жагсаалтад оруулсан нь эрх мэдлийн шударга бус хуваарилалтын сонгодог жишээ болсон гэнэ. Энэ бүхэн эцсийн дүндээ Ардчилсан намын дотоод хагарлыг эрчимжүүлж, УИХ-ын 2012 оны сонгуулиар “Ардчилсан нам хагарав” гэх гол шүүмжийг өдөөхөд хүргэх бололтой.
Шударга ёс эвсэл: МАХН болон МҮАН-ын хамтарч байгуулсан “Шударга ёс” эвслийг Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр ахалж, УИХ-ын сонгуульд оролцох нь тодорхой болоод байгаа. Үүний төлөө сайн дураараа өлсч, цангаж, өрөвдүүлж тоглосон нь ч тодорхой. Харин олон нийтийн зүгээс түүнийг “Үхэх” нь хэмээн өрөвдөж байсан сэтгэлээ түүнээс буцаагаад авчихсан. Хараалыг харамгүй урсгаж, салаавчийг санаагаараа гаргасан нь илчлэгдсэн болохоор тэр. Гэсэн ч тэрбээр УИХ-ын сонгуулийн өмнө дахин өлсөх магадлалтай. Шүүх хурал сонгуулиас өмнө болох учраас өлсөхгүй л бол шийтгүүлчих болохоор дахин хуучин аргаа хэрэглэх биз. Харин намынх нь жагсаалтыг харахад дуучин, тамирчин, урваач шарваач тун олонтой аж. Ядаж л экс Ерөнхийлөгч өөрийн том хүү Э.Батшугарыгаа гэхэд л УИХ-ын гишүүн асан Ц.Оюунбаатар, Барилга, хот байгуулалтын сайд асан Ц.Цолмон, Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Ж.Эрдэнэчимэг нараас дээгүүр тавьж, жагсаалтын зургадугаарт бичсэн байгаа. Тиймээс ч Ерөнхий сайд асан М.Энхсайханы хувьд жагсаалтад бичигдсэн болж, Н.Энхбаярын хүүтэй ижил түвшинд үнэлэгдэж байхаар өөрөө өрсөлдөж хүчээ үзсэн нь дээр гэсэндээ Дархан аймагт нэр дэвшсэн тухай яриа бий. Харин Ч.Улаан гишүүний тухайд Сүхбаатар аймагт гэр бүлийнхээ асуудлаас болоод нэр дэвших боломжгүй болсон учраас жагсаалтын хоёрдугаарт эрэмбэлэгдэх замаар УИХ-д дөрөвдэх удаагаа суухыг санаархаж буй нь энэ. Д.Тэрбишдагва гишүүний хувьд Сонгинохайрхан дүүрэгт дахин нэр дэвшихийн тулд МАХН-руу урвасан. Харин О.Чулуунбат гишүүнд энэ удаагийн УИХ-ын сонгуульд ялах, ялагдахын аль нь ч нэг их сонин биш байгаа гэсэн. Өөрөө энэ тухайгаа хэвлэлд ярьсан байсан бөгөөд олны яриад байсанчлан “Н.Энхбаярт дарамтлуулж, МАХН-руу орсон” гэдэг үг үнэний хувьтай бололтой.

Иргэний зориг-Ногоон нам: Гурван даргатай буюу гурван толгойтой уг намаас дэд дарга М.Зоригт нь гарч, Ардчилсан намд орсноор нэг хэсэгтээ л санхүүгийн бэрхшээлтэй тулгарсан гэдэг. Гэсэн ч Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга С.Дэмбэрэл орж ирснээр асуудал арай л нааштайгаар шийдэгдэж эхэлж байгаа юм байх. Тийм ч учраас намын жагсаалтын нэгдүгээрт С.Оюун, хоёрдугаарт С.Дэмбэрэл гэсэн нэрийг бичсэн харагдсан. Уг нь С.Оюун, С.Дэмбэрэл гэсэн хоёр даргын дундуур Иргэний зориг-Ногоон намын гуравдахь дарга Д.Энхбатын нэрийг бичих байсан ч тэрбээр өөрөө УИХ-д дахин суухаас татгалзсан байгаа. Учир мэдэх улстөрчдийн дунд Д.Энхбат гишүүн сайндаа татгалзаагүй. Харин С.Оюуны өмнө буюу нэгдүгээрт нэрээ бичүүлэх хүсэлтэй байж. Гэтэл нам нь тэр хүслийг нь биелүүлээгүй тул нэр дэвшихээс татгалзсан гэнэ. УИХ-ын гишүүн З.Алтай дэмжигч гишүүнийхээ статусаар Иргэний зориг-Ногоон намаас Баянзүрх дүүрэгт нэр дэвшихээ зарласан байгаа. Ямар ч байсан нэгдэл бүр нь салалт, салалт бүр нь маргаанаар дуусдаг тус намаас Д.Энхбат нь явах нь бараг л тодорхой болсон гэж болно. Гэхдээ УИХ-ын сонгуулийн өмнө С.Оюун гишүүн ямар буян амлаж түүнийг тогтоон барих нь өнөөдөртөө нууц байна.
УИХ-ын сонгуульд өрсөлдөх гол намуудын нэр дэвшигчдийн чансаа хийгээд дотоод, гадаад нөхцөл байдлыг нь тоймлоход нэг ийм. Ардчилсан нам доторх асуудлаа гадагшаа задлахгүйг хичээхдээ дэмий л “Манайх ялчихлаа” гэсэн мессежийг олон нийтийн дунд тарааж, өөрийн мэдлийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээрээ “Ардын нам ялагдах нь” гэсэн хууль бус мэдээлэл цацсаар байгаа. Сонгуулийн тухай хуульд ийм утгатай мэдээг цацаж, мэдээлэх нь хориотой бөгөөд ямар нэгэн байдлаар сонгогчдын санаа бодлыг төөрөлдүүлсэн, сонгуулийн дүнг урьдчилж тааварласан гэх маягаар өөрсдийн санаа бодлыг тулгах зорилготой судалгааны дүнг олон нийтэд дэлгэж болохгүй гэсэн заалт бий. Ямар ч байсан намуудын дотоод нөхцөл байдлаас үүдэн гол хоёр намын сонгуулийн бэлтгэлийг “Ардын намын 200 мянга орчим гишүүн сонгуульд бэлтгэж, Ардчилсан намын 20 лидер “зодолдож” эхлэв” хэмээн дүгнэхэд болох ажээ.