Хуурамч хувьцаа гарган 1200 гаруй хувьцаа эзэмшигчдийг хохироосон “Анод” банкны захирлуудад холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа багагүй хугацаанд сунжирч байна.

Хуурамч хувьцаа гарган 1200 гаруй хувьцаа эзэмшигчдийг хохироосон “Анод” банкны захирлуудад холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа багагүй хугацаанд сунжирч байна. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Чингэлтэй дүүргийн шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцсан уг хэргийг шалгаж дуусаад нийслэлийн Прокурорын хяналтад шилжүүлсэн. Прокуророос хэрэгт 20 орчим хүнийг сэжигтнээр татаж, ирэх долоо хоногт Чингэлтэй дүүргийн шүүхэд шилжүүлэхэд бэлэн болгожээ.
Анодын гэх тодотголтой энэхүү хэрэгт тус банкны ТУЗ-ийн гишүүн Л.Уламбаяр, Н.Даваа, Э.Гүр-Аранз, Д.Энхтөр нарын албан тушаалтнууд яллагдагчаар татаад байгаа. Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.4 иргэдэд хувьдаа борлуулж мөнгө залилан авч хувьдаа ашигласан, 150.3 буюу банкны эд хөрөнгийг завшсан, 156.3 буюу банкны хууль тогтоомжийг зөрчсөн гэх үндэслэлээр буруутгаж байгаа юм.