Колумбын зүүнтний босогчид сарын өмнө 24 настай Францын сэтгүүлч Ромео
Ланглоисыг барьцаалсан юм. Францын сэтгүүлч тамхины наймаа, хэрэглээний
тухай киноны зураг авч байх үедээ барьцаалагдсан аж.

Колумбын зүүнтний босогчид сарын өмнө 24 настай Францын сэтгүүлч Ромео Ланглоисыг барьцаалсан юм. Францын сэтгүүлч тамхины наймаа, хэрэглээний тухай киноны зураг авч байх үедээ барьцаалагдсан аж. Харин түүнийг өнөөдөр суллаж, Колумбын өмнөд хэсэгт байдаг олон улсын зуучлагч нарт хүлээлгэн өгсөн байна. Ромео Ланглоис хэвлэлийнхэнд хандан “Би сайн байсан. Тэд надад сайхан хандаж байсан" гэж сэтгэл хангалуун хэлсэн нь олныг гайхшруулж байна. Ажлын хэсгийнхэн сэтгүүлчийг чухам яагаад баривчилсан шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.