Засгийн газраас хэрэгжүүлж буй томоохон хөтөлбөрүүдийн нэг “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр юм.

Засгийн газраас хэрэгжүүлж буй томоохон хөтөлбөрүүдийн нэг “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд ОССК-д материалаа ирүүлсэн 1500 гаруй иргэн байгаагаас 129 иргэний зээлийг олгоод байгаа аж. Байраа сонгосон иргэдийн 35 хувь 1 метр кв нь 1.200 мянган төгрөгийн үнэтэй байр сонгожээ. ОССК-ийнхны ярьж байгаагаар цөөхөн тооны хэт үнэтэй барилгуудыг эс тооцвол орон сууцны үнэ харьцангуй буурсан тохиолдол гарсан байна. Цаашдаа ч үүнээс илүү бууруулах боломж байгаа бөгөөд хөтөлбөрт хамрагдсан компаниудтай Засгийн газар хамтарч гэрээ хийж үнийг бууруулах боломжтой аж. Энэ асуудал яригдаж эхэлсэн ч одоохондоо биеллээ олоогүй байна. Мөн иргэд байранд орох гэж хэт улайрахгүй байвал байрны үнэ ахиад ч буурч болох талтай.