Өнөөдөр 13 цагт Сангийн яамны Г.Чагдаржавын нэрэмжит хурлын танхим
“Монгол дахь макро эдийн засгийн эрсдэл" сэдэвт дугуй ширээний ярилцлага
болно.

Өнөөдөр 14.30 цагт Сангийн яамны Г.Чагдаржавын нэрэмжит хурлын танхим “Монгол дахь макро эдийн засгийн эрсдэл" сэдэвт дугуй ширээний ярилцлага болно. Энэ дугуй ширээний ярилцлагаар Монгол Улсад тулгараад буй хамгийн тулгамдсан макро эдийн засгийн эрсдэлүүд (Европийн өрийн хямрал, түүхий эдийн үнийн эрсдэл) болон Монголын эдийн засгийг эдгээр болзошгүй хямралд хэрхэн бэлтгэлтэй байх талаар саналаа солилцох болно. Энэхүү арга хэмжээ Дэлхийн Банкны Макро эдийн засгийн загварчлал, эрсдэлийн шинжилгээ чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлж буй Др. Ричард Дутугийн илтгэлээр эхэлнэ. Дугуй ширээний ярилцлагад Б.Найдалаа (МЭЗФорум), Н.Батсайхан (Монголбанк), Ч.Хашчулуун (Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо), Д.Баярсайхан (Санхүүгийн зохицуулах хороо), Р.Амаржаргал (Төсвийн байнгын хороо), Б.Түвшинтөгс (Эдийн засгийн эрдэм шинжилгээний хүрээлэн), У.Ганзориг (Мандал Даатгал), Х.Ламберт (ING), Шин (Standard Chartered), Э.Сандагдорж (СЯ, Олон салбарыг хамарсан техник туслалцааны төсөл), Худалдаа хөгжлийн банк, Голомт банкны төлөөлөгчид, A.Али (Eurasia Capital) нар оролцоно.