
Тэд дөрвөн дүүргийн зургаан АТМ-аас 15 удаагийн үйлдлээр их хэмжээний мөнгө авсан юм. Тэднийг баривчлах үед 13 ширхэг хуурамч карт, таван ширхэг мастер карт, 100 мянган евро, 300 ам.доллартай байсныг хураан авсан байна. Мөн түүний дараахан мөн тус улсын иргэн 26 настай Р гэгч Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах ХААН банкны АТМ-ээс хуурамч карт ашиглаж мөнгө залилан авсныг цагдаагийн байгууллага илрүүлсэн юм. Түүнээс нийт 88 ширхэг хуурамч карт хураан авсан.
Харин энэ сарын 20-24-ны өдрүүдэд зарим арилжааны банкны бэлэн мөнгөний машинаас хуурамч карт ашиглан их хэмжээний мөнгө 18 удаагийн үйлдлээр авсан гэмт хэрэг дахин гарсан байна. Хэргийг аль улсын харьяат болох нь тодорхойгүй этгээд үйлдсэн байна.
Түүний зураг АТМ-ын машины камерт бичигдэн үлдсэн ба түүнийг Эрүүгийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтсээс эрэн сурвалжилж эхэлжээ. Уг этгээдийг таних болон харсан хүн байвал 93022602, 93022603, 98089056, 93022604, 93022618, 93021041 дугаарын утсаар холбоо бариж мэдэгдэх боломжтой аж.