“Хүүхэд бүр гэр бүлдээ аз жаргалтай” уриан дор зохиогдох олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болоход 12 цаг үлдээд байна. Эцэг эхчүүддээ хүүхдүүдээ хаана, хэрхэн баярлуулж болох талаар дараах мэдээллийг бэлтгэлээ.
• “АСА” цирк

5 дугаар сарын 30,31 –нд 12:00,14:00,16:00 цагуудаас, 6 дугаар сарын 1 нд 10:00, 12:00,14:00,16:00 цагуудаас тус бүр “Цондоолой Динзагийн хамт аав ээжийгээ аварсан нь” хүүхдийн жүжгээ тоглоно. Тасалбарын үнэ 15 мянган төгрөг бөгөөд тасалбарт “Цондоолой”,”Динза” –гийн хамгийн сүүлийн цуврал комик ном болон бэлэг дагалдах юм.
Утас: 99770707, 318073, 319300
• Циркийн үзүүлбэр
6 дугаар сарын 1 нд хүүхдэд зориулсан үзүүлбэртэй. Том хүн 5000, хүүхэд 2500.
Утас: 70120595
• Амттаны баяр
Эрх чөлөөний талбайд 6 дугаар сарын 1,2 нд урлагийн тоглолтын хамт болно.
Утас: 88004841
• УДЭТ
6 дугаар сарын нэгэнд 11:00,12:00 цагуудаас ишиг хөөрхөн хүүхдийн жүжиг тоглоно. Тасалбарын үнэ: Том хүн 5000, хүүхэд 3000 төгрөг.

“Бидний хайртай алаг үрс” киног том хүн 5000, хүүхэд 2000 төгрөгөөр үзэх боломжтой. 12:00,13:50,15:40,17:30,19:20,21:10, 22:50 цагуудад гарна.
• Тусгаар тогтнолын ордон
5 дугаар сарын 31 нээс 6 дугаар сарын 3 хүртэл “Их ид шидтэн” хэмээх Мөрөөдлийн театрынханы хүүхдэд зориулсан тоглолттой.
• Бөхийн өргөө
6 дугаар сарын 1 нд 19:00 цагаас “Ижийтэйгээ байхад жаргалтай” зохиолын дуучдын нэгдсэн тоглолт болно. Тасалбар 10000 төгрөгний үнэтэй.
• Эрх чөлөөний талбай
6 дугаар сарын нэгэнд “Хүслийн мянган бөмбөлөг” нийтийн арга хэмжээтэй.
• UB palace задгай талбайд
Outlaw хамтлагийн “Мөсөн хайр” тоглолт. Тасалбар 2500 төгрөг
Утас: 682892
• Сүхбаатарын талбай дээр
20 метр урт зассан “Бялууны байр” болно. Тус бялууг 1500 хүүхдэд тараах юм.
• “Хүүхэд – Шинэ бүхний эхлэл” бэлэг гардуулах ёслол

11:00-16:00 цагийн хооронд Сүхбаатар дүүргээс хүүхдүүдэд бэлэг гардуулна.
• Амьтны хүрээлэн
Бэйсболлын талбайд 6 дугаар сарын 1,2 нд Амьтны хүрээлэн ажиллах юм. 10:00-18:00 цагийн хооронд 50 төрлийн 100 амьтад циркийн үзүүлбэр үзүүлэх юм. Ирсэн хүүхэд бүрт бэлэгтэй, мөн авхаалж сорьсон олон уралдаан тэмцээн болно.
• Төв цэнгэлдэхэд баярын арга хэмжээтэй
Номин холдингоос төв цэнгэлдэхэд хүүхдийн баярын арга хэмжээтэй.
• Урлагийн оддын тоглолт
Бүх оддын тоглолт Сүхбаатарын талбайд 19:00 цагаас тоглоно.
• "Шрек" 4 хүүхэлдэйн кино
"Тэнгис" кино театрын дэлгэцнээ 11:00,13:05,15:15, 17:05, 19:20, 21:25, 23:30 цагуудаас тус тус гарна
• Тэрэлжид Хүүхдийн баярын өдөрлөгтэй
Үйлчилгээндээ хямдрал зарлаж, хүүхдэд зориулсан олон арга хэмжээ зохионо. 6 дугаар сарын 1 –нээс 3 ны хооронд
Утас: 99992233
• Залуу гэр бүл, хосуудад
21.00-24.00 цагийн хооронд Гэр бүл хосуудын баяр талбай дээр болно.
Эдгээр үйл ажиллагаанаас гадна дүүрэг тус бүр нутаг дэвсгэртээ дараах арга хэмжээг зохион байгуулна.
• Багахангай дүүрэгт
1-ний өдөр 11.00-16.00 цагт 1 дүгээр хороо ЗДТГ-ын гадна талбайд байгууллага аж ахуйн нэгж хороод тус бүр мэндчилтээ дэвшүүлж тэмцээн уралдаан, тоглолт зохион байгуулна.
• Налайх дүүрэгт
Тавдугаар сарын 31-ний өдөр 09.30-16.00 цагт Соёл Урлагийн ордны өмнөх талбайд баярын арга хэмжээтэй.
• Чингэлтэй дүүрэгт
Зургадугаар сарын 1-ний 11.00-16.00 Тусгаар тогтнолын талбайд хүүхдийн наадмын шагналтнуудын тоглолт, үлгэрийн баатар, хамтлаг дуучдын тоглолт, төрөл бүрийн уралдаан тэмцээн, ядуурлаас гаргах зорилтот бүлгийн 1256 хүүхдэд бэлэг гардуулах юм байна. Мөн "Дүдү машин"-ы уралдаан, төрөл бүрийн уралдаан тэмцээн, урлагийн тоглолт болно. 17.00 цагаас Явуугийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд яруу найргийн уралдааныг зохион байгуулж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд шалгарсан бүтээлүүдээр гарсан шүлгийн номын нээлтэд оролцоно.
• Баянгол дүүрэгт
Зургадугаар сарын 1-ний өдөр 10.00-16.00 цагт Төмөр замын дээд сургууль дээр "Хүүхэд гэр бүлдээ аз жаргалтай" өдөрлөгийн хүрээнд гэр бүлүүдийн уралдаан тэмцээн зохион байгуулна.
• Баянзүрх дүүрэгт
Зургадугаар сарын 1-ний өдрийн 10.00 цагт Sky худалдааны төвийн өмнөх талбайд амьдралын баталгаажих төвшингээс доогуур орлоготой өрхийн 200-300 хүүхдэд бэлэг гардуулж, урлаг соёлын арга хэмжээтэй.
• БЗД-ийн 28 хороодоос
Гэр хороолол зонхилсон хороодоос бүтэн өнчин 100 хүүхэд, амьдралын баталгаажих төвшингээс доогуур орлоготой өрхийн 100 хүүхдэд бэлэг гардуулна. Мөн 5-9 насны 150 хүүхдэд бэлэг өгнө.
• Сонгинохайрхан дүүрэгт
Тавдугаар сарын 31-ний 10.00-16.00 цагт урлаг соёлын арга хэмжээ, спортын тэмцээнийг зохион байгуулна.
• Хан-Уул дүүрэгт
6-р сарын 01-ний өдөр 12.00-16.00 цагт " Ажилчны алдар" талбайд 19-ийн буудлын ар талд дүүргийн шилдэг хүүхдүүдийн жагсаал, урлагийн тоглолт, спортын уралдаан тэмцээн хүүхдүүдэд бэлэг гардуулах, шагнаж урамшуулах үйл ажиллагаа ту тус болно.
“Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” буюу “Хүүхдийн барын өдөр” -өө гэр бүлээрээ дурсамж дүүрэн өнгөрүүлээрэй.