
УДБЭТ-ын захирал Б.Сэргэлэн олон улсын залуу уран бүтээлчдийг дэмжих “Smolart” байгууллагын захирал Сергей Молчанов нар өнгөрсөн 2011 онд хамтарч ажиллах гэрээ байгуулсан. “Smolart” байгууллага нь сонгодог урлагийн уран бүтээлчдийг дэмжих, олны танил болгох үйл ажиллагааг олон улсын хэмжээнд явуулдаг байгууллага юм байна.
Ноён Сергей Молчанов өнгөрсөн оны арван сард УДБЭТ-т айлчилж, Дж.Вердийн “Аида” дуурийн тоглолтыг монголчууд хэрхэн бүтээснийг сонирхон, театрын удирдлага, уран бүтээлчидтэй уулзаж танилцсан аж.
Тенор Ованес Айвазян нь 2008 оноос эхлэн Армян улсын ДБЭТ-ын дуурийн гоцлоочоор ажиллаж байгаа бөгөөд Ереван, Москва, Санкт-Петербург хотуудад зохиогдсон үндэсний болон олон улсын хэмжээний уралдаануудад I,II байрын шагналуудыг хүртэж байжээ.