
Энэ сарын 31-нээс ирэх сарын 3-ны хүртэлх цаг агаарын урьдчилсан төлвөөр 31-нд нутгийн төв хэсгээр, 6-р сарын 1-нд ихэнх нутгаар, 2-нд нутгийн зүүн хагаст, 3-нд зүүн зүгийн нутгаар бороо уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи говийн нутгаар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус, Говийн бүс нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 12-17 градус дулаан байна. 3-нд нутгийн баруун хэсгээр дулаарна.