Зургаадугаар сард болох НИТХ-ын сонгуульд оролцох нэр дэвшигчдийн сурталчилгааг радио, телевизийн сувгаар хэрхэн нэвтрүүлэх талаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /НИТХ/-ын Тэргүүлэгчдийн тогтоол гарлаа. НИТХ-ын сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5 дахь хэсгийг үндэслэн НИТХ-ын тогтоолоор нам, эвсэл, нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгааны төлбөртэй нэвтрүүлгийн цаг, хуваарийг сонгуульд оролцогч бүрт тэнцүү ноогдохоор тогтоолд заажээ.
