
Энэ хүрээнд шүүх болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба улсын хэмжээнд 2012 оны 5 дугаар 14-30-ны хооронд ажлын 13, амралтын 4 өдөр, нийт 204 цаг ажиллажээ. Дээрх хугацаанд Улсын Дээд шүүхийн 9, Нийслэлийн шүүхийн 22, Багануур дүүргийн шүүхийн 3, Хан-Уул,Баянгол,Баянзүрх дүүргийн шүүхийн тус бүр 4, Сонгинохайрхан, Сүхбаатар, Багахангай-Налайх дүүргийн шүүх тус бүр 2, Чингэлтэй дүүргийн шүүхийн 5, орон нутгийн шүүхийн тус бүр 2, орон нутаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны тус бүр 2, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 10, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын 2 нийт 155 хүн энэ тодорхойлолтыг олгох ажилд лавлагаа гарган ажиллажээ. Нийт дүнгээр нь авч үзвэл, Монгол Улсын хэмжээнд шүүхийн 99, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн 56, нийт 155 хүн 17 хоног 204 цаг ажиллаж, 1016 нэр дэвшигчийн мэдүүлэгт 2700 лавлагааг 2002-2012 оны байдлаар хийж 1014 тодорхойлолт гаргаж өгсөн байна.
Тухайлбал, шүүхээс Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд 377 нэр дэвшигчээс ирүүлсэн мэдүүлэгт 872 лавлагаа, Улсын Их Хурлын сонгуульд 639 нэр дэвшигчээс ирүүлсэн мэдүүлэгт 1828 лавлагаа хийсэн байна. Мөн хуульд заасны дагуу НИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн өр төлбөргүй болох тодорхойлолтыг жагсаалтаар Нийслэлийн Сонгуулийн хороонд 2012 оны 5 дугаар сарын 29-ны өдөр хүргүүлжээ. Харин УИХ-д нэр дэвшигчдийн тодорхойлолтыг жагсаалтаар Сонгуулийн Ерөнхий хороонд 2012 оны 6 дугаар сарын 2-ны өдрөөс өмнө хүргүүлэх ажил бэлтгэх шатандаа явагдаж байгаа аж.