Маргааш олон улсын эх үрсийн баяр тохионо.

Маргааш олон улсын эх үрсийн баяр тохионо. Энэ өдөр 10.00-12.00 цагт Төрийн ордны Ардын Их Хурлын танхимд олон хүүхэд төрүүлсэн эхчүүдэд одонг нь гардуулах үйл ажиллагаа болох бөгөөд энэхүү арга хэмжээнд 700 ээж оролцоно.
Мөн энэ үеэр Эх үрсийн баярын өдрийг тохиолдуулан УИХ-ын хэлэлцүүлгийн шатанд байгаа Эхэд урамшуулал олгох болон Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн танилцуулгыг хийх юм байна.