зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улаанбаатар хотынхон “мэдрэлийн хор”-оор амьсгалж байна

2012-5-31
0
ЖИРГЭХ
    Аливаа улс орны тэгш, зөв хөгжлийн зүй ёсны асуудал  бол байгаль орчныг бохирдлоос хамгаалах, хог хаягдал, утаа хийн ялгарлыг багасгах  зэрэг багтдаг.
    Аливаа улс орны тэгш, зөв хөгжлийн зүй ёсны асуудал  бол байгаль орчныг бохирдлоос хамгаалах, хог хаягдал, утаа хийн ялгарлыг багасгах  зэрэг багтдаг. Дээр дурьдсан бүх асуудлууд Монголд байгаа ч Улаанбаатар хотын агаарын бохирдол үнэхээр гамшгийн хэмжээнд хүрчээ. Нийслэлийн агаарын чанарын албанаас гаргасан судалгаанд Монголын агаарын бохирдлыг үүсгэж буй хүний үйл ажиллагаатай холбогдож байгаа дараах долоон зүйлийг нэрлэсэн байна. Үүнд: дулааны цахилгаан станц, уурын зуух, гэр хороолол, тээврийн хэрэгсэл, тоосжилт, хог хаягдал, эвдэрч элэгдсэн зам талбай зэрэг ордог.
Utaa
 Нэг литр бинзенээс 300-310 гр хорт бодис ялгардаг
   Агаарын бохирдолд хамгийн сөрөг нөлөө үзүүлж буй зүйл нь дулааны цахилгаан станц, гэр хороолол болон автомашинууд юм. Улаанбаатар хотод гурван том дулааны цахилгаан станц ажиллаж жилдээ таван сая тонн нүүрс хэрэглэж  агаарт хүхэр ба азотын исэл, нүүрсхүчлийн исэл, дэгдэмхий үнс, нүүрсхүчлийн хий зэрэг хорт бодисуудыг цацдаг байна. Нэг тонн нүүрс шатаахад угаарын хий 3,9 кг, хүхэрлэг хий 6,7 кг, азотын исэл 11,9 кг цацагддаг. Агаарын бохирдлын дараагийн нэг томоохон хүчин зүйл нь автомашины ялгаруулж буй утаа юм. 2012 оны байдлаар нийслэлд 180 мянган тээврийн хэрэгсэл байгаа бөгөөд 90 хувь нь бензин ашигладаг хөдөлгүүртэй юм байна. Нэг литр бинзен шатаахад 300-310 гр хорт бодис, нэг литр дизель түлшийг шатаахад 80-100 гр хорт бодис ялгардаг. Үүнээс гадна манай улсад хэрэглэгдэж буй дизель түлш, бензин нь хар тугалганы агууламжтай байгаа учраас хотын агаарыг бохирдуулах нэг гол шалтгаан болж байна. Нийслэлийн агаарын бохирдлыг багасгахад 2006-2009 оны хооронд нийт 7 тэрбум 673 сая төгрөгийг зарцуулжээ. 2006 он гэхэд 500 саяыг зарцуулж байсан бол 2007 онд 2 тэрбум 183 саяыг зарцуулах болтлоо өссөн байна. Гэвч зарцуулсан хөрөнгийнхөө хэмжээтэй зэрэгцэн агаарын бохирдол улам л нэмэгдсээр.

Бид юугаар амьсгалж байна вэ?

   Дээр нүүрс болон түлш бензиний агаарт ялгаруулах нөлөөллийг дурдсан. Харин эдгээр нь чухам хүний биед хэрхэн нөлөөлж ямар өвчний эх суурь болж байгааг тодорхой өгүүлье. Дэлхий дээр 55 сая хүн нас барж байгаагийн таван хувь нь буюу гурван сая орчим нь агаарын бохирдлын улмаас нас бардаг. Бидний хэрэглэж буй бензин, түлшинд агуулагдах хар тугалга нь хүний бараг бүх эрхтэн, эрхтний тогтолцоонд сөрөг нөлөө үзүүлдэг орчныг бохирдуулагч хортой бодис юм. Хар тугалгыг “мэдрэлийн хор” гэж нэрлэдэг бөгөөд нөхөн үржихүйн тогтолцоонд сөргөөр нөлөөлж, хүүхдийн өсөлтийг бууруулахаас гадна хүүхдийн тархины хөгжлийг саатуулах аюултай юм.

   Дизель, бензин, нүүрсний хамгийн ихээр ялгаруулж буй гурван хорт бодис нь хүхэрлэг хий, азотын исэл, нүүрстөрөгчийн хий гэх  гурван бодис юм. Хүхэрлэг хий нь хортой ангилалд багтах бөгөөд амьсгалын замын эрхтэнүүд, уушгинд байнгын хор нөлөө учруулна. Энэхүү бодисыг ялгаруулан агаарыг бохирдуулж буй гол эх үүсвэрүүд нь нүүрс, бензин, дизель түлш,  нефтийн гаралтай шатах, тослох материалуудын шаталт зэрэг юм. Нүүрстөрөгчийн давхар исэл нь шинж агуулгаараа хүхэрлэг хийтэй төстэй. Харин азотын исэл нь хорын аюулын ангилалаараа онцгой хортой төрөлд багтах бөгөөд агаар ба усны азотын хэмжээ ихсэж, хүний биеийн өсөлт, хөгжилд сөргөөр нөлөөлдөг. Энэхүү ислийг ялгаруулагч гол хүчин зүйл нь тээврийн хэрэгсэл, автомашинууд юм.

Улаанбаатарын агаар үхэлд хүргэх хэмжээнд хүрсэн үү?

 Utaa  Нийслэлийн агаарын чанарын албанаас хийсэн хөдөлгөөнт станцын өвлийн хэмжилтийг /2010 оны нэг сарын байдлаар/ нийслэлийн зургаан дүүрэгт хийсэн байна. Агаарын чанарын индексээр 301-500-н хооронд байвал түгшүүрийн нөхцөлтэй гэж тооцдог бөгөөд нийт хүн ам агаарын бохирдолд өртөх эрсдэлтэй гэж тодорхойлжээ. Харин энэ хэмжилтээр Баянзүрх дүүргийн Сансар хорооллын цахилгаан түгээгүүрийн хойд талд агаарын чанарын индекс  4000-д хүрсэн байна. Түгшүүрийн нөхцөлийн индексээс найм дахин илүү хортой нөхцөлд бид амьдарч байна. Үнэхээр Улаанбаатарын агаар үхлийн хэмжээнд хүрчээ гэхэд маргах зүйлгүй болжээ.





Гамшгийн нөхцөлөөс хэрхэн гарах вэ?

   Агаарын бохирдлыг бууруулах гэж ярихаа болиод яаж гамшгийн нөхцөлөөс хэрхэн гарах вэ? гэдэг асуудлын гарцыг олох гэж үзье. Нэгдүгээрт, бензин болон дизель хөдөлгүүртэй машинаас татгалзъя. Оронд нь цахилгаан, хийн хөдөлгүүртэй машинуудыг нэвтрүүлье. Үүнийг шийдэхийн тулд хорт хий ялгаруулдаг хуучны машинуудад өндөр татвар ноогдуулах мөн хийн хөдөлгүүртэй машинуудын гаалийн татварыг багасгах хэрэгтэй. Хоёрдугаарт, гэр хорооллыг цөөлөх, хөдөө орон нутгаас нийслэлд шилжин ирэгсдийг тоог багасгах юм. Үүний тулд хөдөө орон нутагт амьдрах нөхцөлийг сайжруулах нь үр дүнтэй гэж судлаачид үзжээ. Дараагийн нэг чухал асуудал нь гэр хорооллын утааг хэрхэн багасгах вэ? гэдэг юм. Утааг багасгахын тулд нэлээд л арга хэмжээ авсан. Харин үр дүнгээ өгсөн нь ховор байна. Хэдий өртөг өндөртэй ч орон сууцжуулах асуудлыг ихэнхи хүн дэмждэг. Харин энэ талаар дорвитой арга хэмжээ аваагүй ч ядаж ажлаа эхэлчихсэн тодорхой зүйлүүд хийгдээд явж байгаа нь сайшаалтай.

Бусад улс орнууд агаарын бохирдлын асуудлаа хэрхэн шийдсэн бэ?Utaa

Америк, Япон зэрэг үйлдвэрлэл хөгжсөн орнуудад агаарын бохирдол ихэссэнээс болж олон зуун хүний эрүүл мэнд, амь нас хохирсон тохиолдол гарсан. Үүнтэй уялдуулан Японы Засгийн газраас түүхий нүүрсний хэрэглээг бүрэн зогсоож, оронд нь хий болон шингэн түлш, цахилгааны хэрэглээг нэмэгдүүлжээ. Агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн нь бүгд хүйтний улиралд хүхэрлэг хийн хэмжээ ихэссэнээс болсон байна. Тухайлбал, Английн Лондон хотод 1952 оны 12-р сард дөрвөн өдрийн турш агаарын бохирдлын түвшин асар ихэссэнээс болж 4000 орчим хүн нас баржээ. Улс орнуудын агаарын бохирдлоо бууруулсан туршлагуудаас дурдвал,

1.    Түүхий нүүрсний хэрэглээг зогсоон, хийн түлшийг өргөнөөр хэрэглэдэг болсон.
2.    Бохирдуулах бодис гаргаж буй эх үүсвэр бүрийг хяналтанд оруулсан.
3.    Хотжилт болон хот төлөвлөлтийг шинээр зохион байгуулсан ба газар доогуур болон дээгүүр зам барих, нүхэн зам байгуулах гэх мэт арга хэмжээ авчээ.

    Хэрэв Улаанбаатар хотод агаарын бохирдлыг бууруулах ажилд тодорхой, дорвитой арга хэмжээ авахгүй бол 1952 онд Лондонд болсон аймшигт гамшгийн жишээ Монголд давтагдаж болзошгүй байна.

О.Эрдэнэчимэг
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • zocin (37.31.100.109)
    ulaanbaatar hotod hiin bolon cahilgaaniig yrgen hereglej ehelmeer baigaan,bas het ih olon ger horoolliig nyylgeh,oron cuucaar hangah deerni dagyyl hotiig baiguulah zam gyyr barih asatr ih hurengiig zil byrl hii demii zyyh ene ter yr acziggyi hudlaa acziggyi umand yreh um,gol ni dagyyl hot baiguulah,cahilgaan stanc hyycin macziniig ni cegcleh heregtei um
    2012 оны 05 сарын 31 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол тогооч нар дэлхийн аваргын хагас шигшээд оролцох эрхээ авлаа
    4 цаг 31 мин
  • Наадмын нээлтийн тоглолтыг хоёр удаа тоглоно
    5 цаг 4 мин
  • Голомт банкны кредит картаар Subscription үйлчилгээний эрхээ сунгаад буцаан олголт аваарай
    5 цаг 15 мин
  • Тогтмол хэрэглээ бүрийг урамшуулах Big Loyalty хөтөлбөр үргэлжилж байна
    5 цаг 17 мин
  • Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
    5 цаг 24 мин
  • "Монгол дархан: өв, урлахуй" тусгай үзэсгэлэнд 60 уран бүтээлч 130 гаруй бүтээлээ дэлгэлээ
    6 цаг 20 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    6 цаг 31 мин
  • Ч.Ундрам: Олимпийн төрөлд байдаг спортуудаа төрөөс дэмжих нь зүйтэй
    7 цаг 7 мин
  • Голомт банк 2024 оны Тогтвортой хөгжлийн тайлангаа нийтэллээ
    7 цаг 30 мин
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
    7 цаг 42 мин
  • “Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
    8 цаг 16 мин
  • Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн шинэчилсэн таван багц тендерийг зарлалаа
    8 цаг 41 мин
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
    9 цаг 43 мин
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
    10 цаг 4 мин
  • Толгойтын хөл бөмбөгийн талбай бүхий спорт цогцолборын барилга угсралтын ажил 75 хувьтай үргэлжилж байна
    10 цаг 31 мин
  • Төрийн банк “ТОП-100 ААН” жагсаалтад зургаадугаарт эрэмбэлэгдлээ
    10 цаг 57 мин
  • А.Ариунзаяа: Шударга иргэдийн эрхэд халдаж болохгүй
    11 цаг 4 мин
  • Д.Ганбат: Энэ Засгийн газарт ажлаа сайн хийж байгаа хоёр гурван сайд л байна
    11 цаг 10 мин
  • Ц.Баатархүү: Топ-100 компани шалгаруулахдаа зөвхөн татвар төлснөөр нь эрэмбэлмээргүй байна
    11 цаг 13 мин
  • Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
    11 цаг 40 мин
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • Долоодугаар сарын эхэн өдрүүдийн цаг агаарын төлөв
  • Түүх бүтээж буй Монгол ОХИД
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • Түүх бүтээж буй Монгол ОХИД
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
24 баримт
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК