Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байгаа энэ өдөр эцэг эхчүүд хүүхдүүдээ баярлуулж байна. Харин энэ баярыг эмнэлэгт эмчлүүлж байгаа хүүхдүүд бусад шигээ тэмдэглэж чаддаггүй. Тиймээс хувиараа бизнес эрхэлдэг Г.Золбоо гэдэг эмэгтэй өчигдөр Эх нялхас, эрдэм шинжилгээний төвийн цусны хорт хавдар, бөөрний дутагдалтай хүүхдүүдийн тасагт очиж, бэлэг гардуулжээ. Г.Золбоогийн төрсөн өдөр тавдугаар сарын 29-нд буюу өнгөрсөн мягмар гарагт тохиосон ч тэрбээр энэ өдөр дэмий мөнгө үрэхийн оронд найзуудаасаа тус тасагт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдэд баярын өдрөөр нь бэлэг өгөхийг хүсчээ. Тэрбээр “Төрсөн өдрөөрөө зөвхөн өөрөө баярлахаас илүү асрамжийн газарт байдаг эсвэл хүнд өвчтэй хүүхдүүдэд тусалж, бага ч гэсэн баярлуулж байхыг уриалж байна. Миний хувьд найзуудтайгаа хамт энэ үйл ажиллагааг уламжлал болгоно гэж төлөвлөж байгаа” гэсэн юм.




24tsag.mn




24tsag.mn