Казахстан болон Хятадын хилийн ойролцоо, Тиан Шан уулын орчмын газраас өнгөрсөн лхагва гарагт 13 хүний шатсан цогцос олджээ.

Казахстан болон Хятадын хилийн ойролцоо, Тиан Шан уулын орчмын газраас өнгөрсөн лхагва гарагт 13 хүний шатсан цогцос олджээ. Тэдний 12 нь хилийн харуул байсан бол нэг нь ойн цагдаа байсан гэв. Мөн өөр гурван хилийн харуул сураггүй алга болсон байна. Тэдний цогцсыг үхснийх нь дараа шатаасан уу, үгүй юу гэдэг асуулт одоогоор тодорхойгүй байгаа аж.
Алмати хотын цагдаагийн ажилтан эмийн ургамал түүхээр хил зөрчигчид их ирдэг, үүнтэй холбоотой байж болзошгүй талаар хэлжээ. “Интерфакс- Казахстан” агентлагийн мэдээлснээр хэрэг болсон газар дээр амиа алдсан харуулуудын зэвсэг бүрнээрээ олдсон байна. Хэргийг Казахстаны цагдаагийн газраас шалгаж байгаа тул илүү нарийн мэдээлэл өгөхөөс татгалзжээ.