Нэр дэвшигч хэзээ сурталчилгаагаа албан ёсоор эхлүүлэх, сурталчилгааны хэвлэлийн хэмжээ, тоо, ширхэг ч тодорхой болжээ. Нэр дэвшигчид тойргийн хороонд бүртгүүлж үнэмлэхээ авсан л бол сурталчилгаагаа эхлүүлж болох аж.

Нэр дэвшигч хэзээ сурталчилгаагаа албан ёсоор эхлүүлэх, сурталчилгааны хэвлэлийн хэмжээ, тоо, ширхэг ч тодорхой болжээ. Нэр дэвшигчид тойргийн хороонд бүртгүүлж үнэмлэхээ авсан л бол сурталчилгаагаа эхлүүлж болох аж. Нэр дэвшигчдийг бүртгэж үнэмлэх олгох хугацаа ирэх сарын 6-нд дуусна. Одоогийн УИХ-ын гишүүд ажлын тайлангаа тавих эрхтэй бөгөөд энэ нь сурталчилгаанд хамаарахгүй юм байна. Нэр дэвшигч сурталчилгаандаа 10 хэвлэлийн хуудас материал ашиглах боломжтой байхаар хуульд заасан. Нэг хэвлэлийн хуудас гэдэгт А1 хэмжээг ойлгох юм байна. Арилжааны телевизүүд хоногт хоёр цагийн төлбөртэй нэвтрүүлэг цацах эрхтэй. Үүнд, ярилцлага, хөрөг нэвтрүүлгээс гадна шторк зэрэг ч тооцогдох аж.