Египетийн ерөнхийлөгч асан Хосни Мубаракыг шүүх хурал яг одоо тус улсын нийслэл Кайр хотод болж байна.

Египетийн ерөнхийлөгч асан Хосни Мубаракыг шүүх хурал яг одоо тус улсын нийслэл Кайр хотод болж байна. Түүнийг авлигал авсан мөн Засгийн газраа эсэргүүцсэн 840 хүний амь нас үрэгдсэн, 6000 гаруй хүн бэртсэн үйл явдалд буруутган шүүж байгаа. Түүнд ялын дээд хэмжээ болох цаазаар авах эсвэл насаар нь хорих ял онооно гэж урьдчилсан байдлаар таамаглаж байгаа юм. Эсвэл шүүх түүнийг цагаатгаж ч болох юм. Тиймээс яг одоо Кайр хотын шүүхийн гадаа Хосни Мубаракт ялын дээд хэмжээ өгөх ёстой гэж үзсэн 5000 гаруй хүн цугларсан байгаа аж.
Тэд мөн Хосни Мубаракын хоёр хүүг аавынхаа эрх ашгийг хамгаалах гэж авлига авсан гэж буруутгаж байгаа. Египетийн хуучин ерөнхийлөгч, түүний хоёр хүү өнөө өглөө Кайр хотод нүсэр хамгаалалтайгаар ирсэн байна. 30 жил төр барьсан 84 настай Мубаракийн биеийн байдал хүнд гэсэн шалтгаанаар шүүх хурлыг хэд хэдэн удаа хойшлуулаад байсан. Харин Египетийн ерөнхийлөгчийн сонгууль явагдаж байгаа энэ үед шүүх хурал тодорхой хариу гаргана гэж олон хүн хүлээж байгаа юм.