Гана улсын Аккара хотын нисэх буудалд өчигдөр буухиа шуудангийн "Боинг 727" онгоц газардах гэж байгаад хашлага шүргэн осолджээ. Ингэхдээ ойролцоо байсан жуулчдын автобусыг мөргөсөн байна. Автобусанд сууж явсан 10 хүний нэг нь ч амьд үлдэж чадаагүй аж. Харин онгоцны багийнхан бүгд амьд бөгөөд эмнэлэгэт хүргэгджээ. "Боинг 727" онгоц Аккара хотын нисэх буудлын хөл бөмбөгийн талбайд унасан байгаа бөгөөд хамар болон далавч нь эвдэрчээ. Албаны хүмүүс онгоц газардах үед бороо орж байсан нь осол болоход нөлөөлсөн гэж тайлбарлаж байгаа юм. Одоогоор нас барсан жуулчдын дотоор ямар орны хүмүүс байсныг тодорхой мэдээлээгүй байна.


Т.Гэрэл