Өнгөрсөн амралтын өдрөөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг, “Да хүрээ” захын баруун талд байрлах холбооны агаарын шугамын тулгуур баганад 45 настай иргэн Б согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ шон руу авирчээ.

Өнгөрсөн амралтын өдрөөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг, “Да хүрээ” захын баруун талд байрлах холбооны агаарын шугамын тулгуур баганад 45 настай иргэн Б согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ шон руу авирчээ. Түүнийг “Шуурхай бүлэг 105”-ын тасаг буулгаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна. Тэрээр амиа хорлохоор ийнхүү шон руу авирсан аж. Мөн Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын төв, Ховд голын “Харганат арал” гэдэг газар иргэн 21 настай эрэгтэй Д усанд унаж осолдсон байна. Түүнийг аймгийн Онцгой байдлын хэлтсийн Аврах гал унтраах 31 дүгээр ангийн алба хаагчид эрэн хайж эхэлжээ.