Өнөөдөр Монгол Улсын нийт хүн амын 30 гаруй хувь болох 800.000 гаруй мянган хүн болон гадаадын улс орнуудад амьдарч буй 200 орчим мянган иргэд интернэтийн байнгын хэрэглэгч болсон байгаагийн дийлэнх хувь нь залуучууд байгаа юм. Түүний дотор Facebook, Twitter зэрэг олон нийтийн харилцааны сүлжээнүүдэд Монголын олон мянган залуучууд нэгдээд байна.
Иймээс Ардчилсан Залуучуудын Холбооноос орчин үеийн дэлхий нийтийн техник, технологийн дэвшилтэт ололт болсон цахим ертөнцийг ашиглан хөгжлийн асуудлуудаар залуучуудтай санал бодлоо солилцох, тэдэнд ардчиллын үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Цахим ардчилал” онлайн хэлэлцүүлгийг цувралаар зохион байгуулахаар болсон билээ.

“Цахим ардчилал” онлайн хэлэлцүүлгийн монголчууд хамгийн олон тоогоор сурч ажиллаж, амьдарч буй АНУ-ыниргэдийг оролцуулсан хэлэлцүүлэг 2012 оны 06 дугаар сарын 5-ний өдөр 09:00 цагт эхлэх тул Та бүхнийг www.demyouth.mn хаягаар хэлэлцүүлэгт идэвхитэй оролцохыг урьж байна.
Хэлэлцүүлэгт: УИХ-ын гишүүн З.Энхболд зочноор оролцож, иргэд, залуучуудтай харилцан санал бодлоо хуваалцах юм.
“Цахим ардчилал” онлайн хэлэлцүүлгийн хуваарь :
АНУ
Вашингтоны цагаар 2012.06.04-ний 21.00 цагт эхэлнэ.
Улаанбаатарын цагаар 2012.06.05-ны өдрийн 09:00 цагт эхэлнэ