Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ХЭҮК: Монголд аргагүй хамгаалалт болон хүний эрхийн зөрчил газар авчээ

2015-10-28
0
ЖИРГЭХ

        

Үндсэн хуулинд “...аюулгүй орчинд амьдрах ... эрхтэй.”, “... Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална.”, “халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй”  гэж тусгасан байдаг. Гэтэл манай улсад энэ бүхэн зөрчигдөх нь олонтаа. Тэр тусмаа гэр бүлийн хүчирхийлэл гэдэг зүйл нийгэмд газар авч, улам хүнд хэлбэрт шилжиж байгаа гэхэд болно.  Төмөр хаалганы цаана үйлдэгддэг эл хэрэгт  ихэвчлэн хүүхэд, эмэгтэйчүүд өртдөг. Харин хүчирхийлэл үйлдэгч этгээд танхайрсан, гэр орондоо архидан согтуурч бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх мэт үндэслэлээр хэсэг байцаагдаж байгаад л гэмгүй гарч ирдэг. Ингэхдээ бүр хохирч үлдсэн гэр бүлийнх нь хүнээс “гомдолгүй “гэх бичгийг үйлдсэнээр тэр этгээд юу ч болоогүй аятай төрхөмдөө буцахыг нь яана.

Ар араас нь ирэх айдас түгшүүр, сүрдүүлэг, нэр төрөө бодсон эмэгтэйчүүд нөхрийнхөө хийсэн булай үйлдлийг түмнээс нууж явсаар эцэст нь амь нас, эрүүл мэнд, амьдралаараа хохирч үлдэх нь элбэг.


Тэгвэл гэр бүлийн хүчирхийллийн асуудлаар хууль хяналтынхнаас эхлээд холбогдох албаныхан хүртэл үр дүнгүйгээр ам уралдан ярьж байгаа энэ үед  манай сайт ХЭҮК-оос гаргасан судалгаа, баримтаас цуврал болгон дэлгэж байна. Учир нь нийгмийн бүх давхаргыг хамарч буй гэр бүлийн хүчирхийлэл нь гэр бүлийн дотоод асуудал биш, харин хүний эрхийн ноцтой зөрчил юм.


Хүн бүр амьдарч буй орчин, гэр бүлдээ айх аюулгүй, аливаа хүчирхийлэл, дарамтаас ангид байх эрхтэй. Үүнийг олон улсын гэрээ конвенцээс эхлээд хүний эрхийн талаарх бүхий л  тунхаглал, баримт бичгүүдээс харж болно.  Гэвч бодлогын түвшин буюу Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод үйлчилгээ үзүүлэх, түр хамгаалах байр,  Хүчирхийлэл үйлдэгчдийн зан үйлд нөлөөлөх албадан сургалт, бусад төрлийн  хөтөлбөр, нэг цэгийн үйлчилгээ зэргийг хэрэгжүүлж буй дэвшил гарч байгаа боловч бодит байдал дээр гэр бүлийн хүчирхийллийн тохиолдол буурахгүй, хүчирхийлэлд өртсөн хохирогчийн аюулгүй байдлыг бүрэн хамгаалж чадахгүй хэвээр байгааг ХЭҮК-ын илтгэлд онцолжээ. Тиймээс холбогдох хуулинд шинэчлэлт, өөрчлөлт хийх гарцаагүй нөхцөл байдал бий болсон байна.


Ингээд ХЭҮК-т ирүүлсэн бодит жишээнүүдээс дурдахад,


Жишээ 1: “Би одоо 33 настай, 4-13 насны 4 хүүхэдтэй, 2007 онд нөхөр Ц-тэй гэрлэлтээ батлуулсан. Нөхөр Ц дээд боловсролтой, удирдах албан тушаал хашдаг бөгөөд тэрээр маш харгис хэрцгий зан араншинтай, хардалт ихтэй, архи уудаггүй, хүүхдүүдийн дэргэд хүчээр бэлгийн харьцаанд ордог, намайг болон том охиныг зодож дарамталдаг. Зодохдоо хутга мэс барьж айлгадаг, тархи доргих, хавирга хугалах тохиолдол олон удаа гарч байсан. Зодуулсны улмаас чих сонсголгүй болсон. Мөн цалин хөлсөө бүрэн авчирч өгөхгүй, хүүхдүүдийг байнга хоол хүнс, хувцсаар гачигдуулдаг тул би 3 хүүхдийнхээ хамтаар одоо тусдаа өөр газар амьдарч байна. Гэвч нөхөр Ц биднийг байнга дарамталж, айлган сүрдүүлж байгаа тул туслалцаа үзүүлнэ үү”.


Жишээ 2: Нөхөр А нь 70 настай, эхнэр Б нь 71 настай бөгөөд нийт 45 жил хамт амьдарсан. Гэр бүл болсноос хойш нөхөр нь 2 жилийн дараа зодож эхэлсэн. Гэрлэлтээ цуцлуулах гэхээр нэр төр, үр хүүхдээ бодоод салж чадаагүй тохиолдол ч байгаа юм.


Жишээ 3: Нөхөр нь их сургуульд багшилж байгаад тэтгэвэрт гарсан. Нас ахисан ч зан араншин нь өөрчлөгдөөгүй. А нь сар бүр өндөр настны тэтгэврээ буухаар согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, эхнэр Б-г согтуу үедээ зодож, сэтгэл санаа, бие махбодын хохирол учруулсанд гомдолтой байна. А нь 2010 онд 3, 2011 онд 4 удаа тус тус эрүүлжүүлэгдэж, 2010 онд 1, 2012 онд 3, 2013 онд 1, нийт 5 удаа 10-30 хоногийн хугацаагаар тус тус баривчлагдаж байжээ.


Жишээ 5: “Манай нөхөр намайг элдэв зүйлээр шалтаглаж эрүүлдээ ч, согтуудаа ч байнга гар хүрч зоддог. Тухайн бүрт хуулийн байгууллагад хандсан боловч “гэр бүлийн маргаан учраас өөрсдөө хоорондоо учраа ол” гэж хэлээд гомдлыг хүлээн авч шалгадаггүй байсан. Ингээд 2014 оны 02 дугаар сард нөхөр намайг дахин зодож, хутгаар гараа зүсч, цусаа нь миний аманд хийж, хувцсанд арчиж доромжилсон. Энэ үед би түүнээс зугтаж гарахад араас гүйцэн ирж “чамайг ална” гэж хэлээд хоолой боож, үсдэж чирсэн. Ухаан алдаад хэсэг хугацааны дараа сэргэхэд дөрвөн цагдаа ирсэн байсан. Миний бие бүхэлдээ хөхөрч няцарч, бөгсөн бие мэдээгүй болсон бөгөөд сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байна. Намайг зодуулж байхад цагдаагийн байгууллагын ажилтнууд ирсэн боловч хэргийг шуурхай шалгахгүй, шинжээч эмч томилохгүй удаж байгаад гомдолтой байна. Өмнө нь шүүхэд гэрлэлтээ цуцлуулахаар нэхэмжлэл гаргасан боловч шүүхээс эвлэрлийн хугацаа өгсөн. Тэр үед нөхөр маань дахин зодохгүй, үр хүүхэд, амьдралаа бодоод битгий салаач гэж гуйсан учир эвлэрч гэрлэлтээ цуцлуулаагүйдээ маш их харамсч байна”.


Жишээ 6: “Төрсөн эцэг С нь 2008 онд анх зодож хүчиндсэн бөгөөд үүнээс хойш согтуудаа байнга зодож, хүчээр бэлгийн харьцаанд ордог болсон юм. Хорооны цагдаад хандахад бэлгийн харьцаанд орохдоо бэлгэвч хэрэглэдэг учраас чамаас юу ч илрэхгүй, тиймээс найз нөхөдгүй болно хэмээн хэлдэг. 2010 оны 12 сараас эхлэн ээжтэй минь хамт хүчинддэг болсон. Үүнээс хойш гэрт цоожилж, хичээлд хүргэж өгч, авдаг бөгөөд байнгын хяналтдаа байлгадаг болсон. Хамгийн сүүлд 2011 оны 03 дугаар сарын 13-нд хүчиндсний улмаас 5 сартай жирэмсэн би доошоо цус алдаж, эмнэлэгт хоёр хоног хэвтэж эмчлүүлсэн. 2011 оны 03 дугаар сарын 31-нд Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст өргөдөл гаргаж баривчлуулсан. Төрсөн эцэг С өмнө нь ээжийн дүүг хүчиндсэн хэргээр 8 жил хорих ял эдэлж байсан” гэжээ.


Жишээ 7: Хөвсгөл аймагт 16 настай Б-г авга эгч нь 3 жилийн хугацаанд амбаартаа хорьж, олон хоног хоолгүй тарчлаасны улмаас хүү оргож, хажуу айлаасаа хоол хүнс хулгайлан идэж байгаад баригдсанаар 2013 оны 5 сард хэрэг илэрсэн.


Жишээ 8: 2013 оны 05 дугаар сарын 04-ний шөнө эцэг нь 5 настай хүүгээ хүйтэн мэсээр (заазуур) гэмтээсэн. Хүчирхийлэгч нь 2 настай охиноо “ална” хэмээн тогоо руу шидэж байсан ба 2012 оноос хойш 10 удаа эрүүлжүүлэгдэж, 5 удаа захиргааны арга хэмжээ авахуулж байжээ.


Энэ мэт гэр бүлийн хүчирхийлэл болмогц Захиргааны хариуцлагын тухай хуулиар хариуцлага тооцохдоо “архидан согтуурсан, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан” гэх хуулийн заалтыг үндэслэн эрүүлжүүлэх, баривчлах, торгох зэрэг захиргааны арга хэмжээ авч байгаа нь хохирогчийг хамгаалах биш, тэднийг давхар хохироож байна. Учир нь ихэнх тохиолдолд хүчирхийлэл үйлдэгчид ногдуулж буй торгуулийг гэр бүлийнхэн нь төлөх, хүчирхийлэгчийг эрүүлжүүлж, баривчилснаар хохирогчид улам өширхөх, дарамт шахалт учруулах, хүчирхийлэл улам даамжрах нөхцлийг бий болгож байгаа юм.  


Цаашлаад ХЭҮК-оос ШШГЕГ-ын харьяа хорих 407 дугаар ангид ял эдэлж буй хүн амины гэмт хэрэг үйлдсэн эмэгтэйчүүдтэй уулзаж ярилцаж, судалгаа авчээ.  Гэтэл хүний аминд хүрсэн эмэгтэйчүүдийн ихэнх хувь нь байнга хүчирхийлүүлж, эцэст нь аргагүйн хамгаалалтаар хүний аминд хүрсэн гэдгээ онцолсон байна.


Энэ бүхнээс гадна Гэр бүлийн хүчирхийллийн хуулийг хэрэгжүүлэх төрийн байгууллагын албан хаагчдын дийлэнх буюу 3 хүн тутмын 1 нь гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг судлаагүй, сайн мэддэггүй болох нь судалгаагаар тогтоогдсон байна.

 

Мөн Олон улсын жишгээр 80 мянган хүн тутамд нэг хамгаалах байрыг бий болгосноор хямралт нөхцөл, эрсдэлд байгаа хохирогчдын аюулгүй байдлыг хангаж чадна гэж үздэг. Гэтэл манай улсын нийт 2.9 сая 75 хүн амд Хүчирхийллийн эсрэг үндэсний төв болон Нийслэлийн цагдаагийн газрын харьяанд 2 хамгаалах байртай байгаа юм.

 

Улаанбаатар хотын хэмжээнд хохирогчдийг аюул, эрсдэлтэй үед харьяалал харгалзахгүй 72 цаг хүртэл хугацаагаар түр байрлуулах, эмнэлгийн тусламжид түшиглэсэн нэг цэгийн үйлчилгээний 3 төв ажиллаж байна. Энэ төвүүд хоол, хүнсний төсөвгүйн улмаас хохирогчдыг удаан хугацаагаар байрлуулах боломжгүй байдаг. Иймд хамгаалах байрны тоог нэмэгдүүлэх, ялангуяа орон нутагт хамгаалах байр бий болгох, төрөөс санхүүжүүлэх зайлшгүй шаардлагатай байгааг ХЭҮК-оос онцлон дурджээ.

Д.Дуулим

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (13)

  • Монгол (112.72.13.238)
    Монгол уламжлалд эхийгээ дээдлэн үзэх үзэл баттай байдаг атлаа охин, эхнэр, эмэгтэй хүнийг дорд үзэх үзэл бас баттай байдаг. Манай монгол ёс дэлхийд хосгүй нь үнэн юм. Монголыг монголоор нь үлдээмээр байна яаахууу
    2015 оны 10 сарын 28 | Хариулах
    • Монгол
      Монгол соёл ёс заншлаа онцгой дээдэлж буй одоо үед ээждээ хайр голдуу, эхнэр, охин, эмэгтэйчүүдэд хал голдуу өгнө гэж иргэний болон гэр бүлийн хуульдаа оруулахад болно. Муу муудаа муна гадсандаа гээд бүр товч заалт оруулсан ч болно.
      2015 оны 10 сарын 28
  • Зочин (43.228.130.80)
    Холбогдох хуулинд шинэчлэлт, өөрчлөлт хийх гарцаагүй нөхцөл байдал бий болсон байна гэж ирээ л сэтгүүлч маш зөв зүйл нийтэлжээ.Одоо бүгдээрээ нэгдээд хөдлөх цаг нэгэнт болсон шүү
    2015 оны 10 сарын 28 | Хариулах
    • Зочин
      Дэлхийд дээрэнгүй байсан монгол эрчүүд дийлэх юмгүй болж эхнэр хүүхдээ л дарамтлан гэрийн зарц эрийн боол болгон өдөр өнгөрөөж ирлээ. Дэлхий ертөнцийг огт мэддэггүй хүнд бол энэ үг ойлгомжгүй. Бид хоцрогдлын туйл болж толгой тархи ажиллахаа болиод удаж байна. Хүн төрлөхтөн юу хийж бүтээж байна бид юу чадаж хийж бүтээж байна. Ёстой 00 заана гэдэг энэ юм. Монголыг монголоор нь байлгаж болохгүй өөрчлөх хэрэгтэй, хөгжүүлэх хэрэгтэй. Бүхнийг бусдаас гаднаас цоо шинээр сурах хэрэгтэй. Бидний амьдралд гарсан эрх биш маш том өөрчлөлт нь огт биднийх биш дандаа гадны шууд болон дам нөлөө юм.
      2015 оны 10 сарын 28
    • Зочин
      Монголд болохгүй маш олон юм байна. Тэр бүгдийг шүүмжлж буй хүн дандаа л хөдлөх цаг нь нэгэнт болжээ, хөдлөнө шүү гэцгээх юм. Өглөө бүр хашааныхаа хаалганы завсраар хөдлөж байгаа юм болов уу гээд харах, хөдлөөгүй л байхым. Нэгэнт хөдөлбөл ганц надгүйгээр болох л байлгүй. Ер нь хөдлөх цаг нь нэгэнт болжээ л гэж боддог. Гэхдээ би жинхэнэ монгол хүн тул монголоо монголоор нь, байснаар нь юууу байгаагаар нь байлгая гэж ч заримдаа боддог.
      2015 оны 10 сарын 28
  • Зочин (43.228.130.80)
    Ээ бурхан минь эээ
    2015 оны 10 сарын 28 | Хариулах
  • Зочин (43.228.130.80)
    Энэ байтугай сэрдхийлгэм гэр бүлийн хүчирхийлэл дарамт шахалт нийгэмд өчнөөн бий шүү дээ.Яагаад ийм дээрээ тулчихаад байхад бид юу ч хийхгүй яваад байгааам бэээ Ард түмэээн
    2015 оны 10 сарын 28 | Хариулах
  • Зочин (43.228.130.80)
    Гэр бүлийн баталгаа их амархан гаргадаг шигээ их амархан салгадаг болгочих хэрэгтэй байгаам шдээээ
    2015 оны 10 сарын 28 | Хариулах
  • Зочин (43.228.130.80)
    Үнэхээр хамгаалах байрны тоог нэмэгдүүлэх, мөн хуулийн зүйл заалтдаа тусгах асуудал одоо эцэслэн шийдэгдэх цаг нь болсоон.Цөөхөн Монголчууд нэг нэгнийхээ алтан аминд хүрч , гэр бүл дотор айдас түгшүүртэй амьдралыг харсаар нүд нь балай чих нь дүлий амьдарсаар л байх уу Ард түмэээн
    2015 оны 10 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.55.183.178)
    Nyamdorj gej bas neg hugiin gar bna... Odoo nuhduudiig orwongoor ni uurchluh tsag bolsuun
    2015 оны 10 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.55.183.178)
    Unen shde
    2015 оны 10 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.55.183.178)
    Далдуур бол зөндөө л зөрчигдөж байгаа шүү дээ
    2015 оны 10 сарын 28 | Хариулах
  • Зочин (182.160.39.132)
    Uchinnorov gej uuruu hunii erh surchdug neg soliotoi nuhur bn. Iim bhad iaj bid nar uudluh ium be
    2015 оны 10 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголын оюун ухааны академиас ГССҮТ-д мэдэгдэл хүргүүлж осолд өртсөн хүүхдүүдийг Улаанбаатар хот руу тээвэрлэж нарийн шинжилгээ өгүүлэхээр болжээ
    54 мин
  • Зурхай: Үс бүү засуул. Өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой
    1 цаг 7 мин
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
    1 цаг 16 мин
  • Энэ амралтын өдрүүдэд хайртай, дотны хүмүүстэйгээ үзэх ГОЁ үзвэрүүд
    1 цаг 38 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Хашир арслангийн багийн эсрэг залуу "баттай тав давдаг" Б.Орхонбаяр арслангийн баг
    1 цаг 38 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Залуу арслангийн баг Дархан аваргын багаас даагаа нэхэж чадах уу?
    1 цаг 38 мин
  • Дайны сүүдэрт тохиож буй "Улаан өндөг"-ний баяр
    1 цаг 38 мин
  • 75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
    17 цаг 25 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    17 цаг 34 мин
  • “Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
    17 цаг 48 мин
  • Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа “Сэтгэлийн уяа” кинонд гол дүр бүтээжээ
    18 цаг 33 мин
  • Чингүнжавын гудамжийг тохижууллаа
    18 цаг 36 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзлаа 
    19 цаг 4 мин
  • Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    19 цаг 12 мин
  • ФОТО: Азийн шилдэг боксчид Монголд
    20 цаг 15 мин
  • АТҮТ-ийн захирал Ц.Батсайханы хууль бус үйлдлийн талаар ажилчид нь шүгэл үлээлээ
    20 цаг 39 мин
  • Элчин сайд Э.Сарантогос Канадын ёслолын албаны дарга Сэбастьян Карриер-тэй уулзав
    21 цаг 33 мин
  • Мөсний зузаан 5-20 см нимгэрчээ
    21 цаг 33 мин
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
    22 цаг 6 мин
  • ИРЦ: УИХ-ын дөрвөн гишүүн эмнэлгийн чөлөөтэй байна
    22 цаг 16 мин
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК