Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Тэрбишдагва: УИХ цагаасаа эрт таръя

2015-10-29
0
ЖИРГЭХ

        УИХ-ын чуулганы хуралдаанаар 2015 оны Төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт, асууж үг хэлж дууслаа.

 

Тухайлбал,

 

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр "Боловсролын салбарын халаалтын өр хэрээс хэтэрлээ. Жилд 3-4 тэрбум төгрөгийн өр гарч байна. Энэ өрийг дарах мөнгө тодотгол дээр тусаагүй байна. Би уг асуудлаар гишүүдэд хүсэлт тавиад уг асуудлыг дэмжүүлээд Төсвийн байнгын хороо руу явуулсан. Гэтэл хэлэлцэж, санал хураагаагүй юм шиг байна. Намайг сайд байх үед урсгал зардлын хэмнэлтээс мөнгө гаргаад өрөө дардаг байсан. Одоо эдийн засаг хүндрээд хэмнэлтийн зардалгүй болсон учраас тэгэж болохгүй байна. Эрчим хүчний яамнаас төсөв батлагдсаны дараа тарифаа нэмж өр үүсгээд байгаа. Мөн аймаг бүр өөр, өөр үнэ тогтоож байна. Зарим аймаг дулааны жигтэйхэн их өртэй гараад зарим нь өргүй байна. Сургуулиуд маш их өртэй явж байгаад өрөө төлж чадахаа байгаад гал алдвал яах вэ. Сургуулиудаа хөлдөөвөл яах вэ?. Тэгэхээр олон жилийн өмнөх өрөө төлөөд явах ёстой. Мөн Булган аймагт 640 хүүхдийн сургууль баригдаж эхлээд дуусах дөхсөн. Тус барилгын ажлыг дуусгахад 200 сая төгрөг хэрэгтэй. Түүнийг нь тавиад өгчих гээд Төсвийн байнгын хороо руу санал явуулсан. Бас л хэлэлцээгүй байна. Тэгсэн мөртлөө шинэ юм дээр мөнгө тавьсан байх юм. Хуучин ажлуудаа дуусгамаар байна" гэлээ.

 

Түүний асуултад Төсвийн байнгын хорооны  дарга Ч.Улаан хариулахдаа "Боловсролын салбарын байгууллагуудад өр үүссэн тухай санал байнгын хороон дээр ирсэн. Бүхэлд нь нэгтгээд үзвэл урсгал зардлыг 120 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх санал гаргасан. Төсөл дээр ийм боломж байхгүй учраас намын бүлгүүд татаж авсан" гэлээ.

 

Харин ажлын хэсгийн ахлагч Д.Ганхуяг:" Зарлага нэмэхгүй  байх тодотгол хийгдэж байгаа. Байнгын хороон дээр цалингаас бусад асуудал дээр зардал нэмэхгүй гэсэн саналыг намын бүлгүүд гаргасан" гэв.

 

УИХ-ын гишүүн Ч.Отгонбаяр: "Зардал нэмэх тухай асуудал биш. Салбарт үүссэн өрийг ярьж байна. Өвөл энэ сургуулиуд хөлдвөл яах юм. Дахиад яриач. Намын бүлгүүд санал татаж аваагүй л гэсэн шүү дээ" гэв.

 

Д. Ганхуяг: МАН-ын бүлгийг татаж авсан гээгүй. Цалингаас бусад асуудалд зарлага нэмэхгүй гэж хэлсэн. Төсвийн тодотгол хийхэд уг асуудал орж ирээгүй.

 

Эрчим хүчний сайд Зоригт, Ё.Отгонбаяр гишүүний асуултад хариулахдаа  "Тарифаа төсөв батлагдсаны дараа нэмж өр үүсгээд байна гэж байна. Үүнийгээ нягталж үзье. Аймгуудад эрчим хчүний үнийг тогтоодог зөвлөл ажилладаг. Түүнийг зохицуулах хорооноос шийддэг. Цахилгааны үнэ бол аймгуудад адилхан. Дулааны үнэ өөр байгаа. Зөрүүг дахин ярих ёстой" гэлээ.

 

УИХ-ын гишүүн Б.Бат-эрдэнэ: Иргэд аж, ахуй нэгжийн нуруун дээрх ачааг нэмэгдүүлнэ гээд байх юм. Онцгой албан татварын тухай батлагдвал ард түмэн л түүнийг нь төлнө шүү дээ. Та бүхэн алт ухаж болох бүх хуулийг баталж өгсөн. Урт нэртэй хуулийг үгүй болгосон. Тэгэнгүүт улсын төсөв бурзайгаад, сагсайгаад өгнө гэсэн хаана байна. Өнөөдөр улсын төсөв чинь нэг их наядаар тасраад байна шүү дээ. Уул уухайн компаниуд хэдэн арван тэрбум төгрөгийн өртэй байна. Оюутолгой л гэхэд 1.4 тэрбум долларын баримт сох дутчихсан. Тэгэхэд Д.Ганхуяг тэргүүнтэй хүмүүс нүдэн балай явж байна. Оюутолгойгоос 3.2 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн. Гэтэл энэ мөнгөний талыг нь авчихвал төсөвт их нэмэр болно шүү дээ. Цалин хасна гэж ярихын оронд энэ өрөө аваач" гэлээ.

 

Түүний асуултад УИХ-ын гишүүн, Уул, уурхайн сайд Д.Ганхуяг хариулахдаа "Бүх хууль, тогтоомжийг бүгдээрээ ярилцаад л баталсан. Оюутолгойн хувьд нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр 3 ахин унасан. Алт зэсний 20-30 хувиар унасан. Төмрийн хүдрийн үнэ нэг дахин буурсантай холбоотой. Урт нэртэй хууль хүчинтэй байгаа. Гол мөрний урсацын ойр, орчимд алт ухахгүй байгаа гэлээ" гэв.

 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:  "Төсөв гэж заваарсан юм хэлэлцээд сууж байна. Ер нь чадамжгүй болсон УИХ цагаасаа эрт таръя. Бүгдээрээ улс төрийн зориг гаргаад УИХ-ын гишүүнээсээ татгалзаад тарцгаая. Ийм УИХ-тай. Тэгээд гишүүд нь бие, бие рүүгээ шүлсээ үсчүүлж дайрцгаадаг. Асуудал нь урагшлахаа больсон. Шинэлэг хүмүүст ажлаа өгвөл яасан юм гэсэн саналтай байна. Үүний оронд том, том бодлогоо ярилцах ёстой" гэлээ.

Т.Энхэлээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • зочин (112.72.12.81)
    маш зөв энэ их хуралд чадвартай эх оронч гишүүд үнэхээр цөөн байна тарсан нь дээр аль болох хурдан зориг гаргаад
    2015 оны 10 сарын 30 | Хариулах
  • Зочин (103.10.23.76)
    МАШ ЗӨВ ЭНЭ ИХ ХУРАЛД ОДОО АРД ТҮМНИЙГ ТӨЛӨӨЛӨХ ЭРХ БАЙХГҮЙ БОЛСОН ҮҮНИЙГ СОНГОСОН АРД ТҮМИЙ САНАЛ АСУУЛГААР ШИЙДВЭЛ ЗОХИНО
    2015 оны 10 сарын 30 | Хариулах
  • fdlgdv (112.72.15.114)
    зөв шүү УИХ шинэ он гарахаас өмнө тарах хэрэгтэй юм шигээ зориг гаргадаа гишүүдээ
    2015 оны 10 сарын 29 | Хариулах
  • Зочин (103.9.91.146)
    Terbishdagva zuv kheljee. Unekheer chadamjgui khumuuseer yakh youm be.
    2015 оны 10 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.70.46.212)
    Эрчим хүчний сайдаа үндэслэлгүй дэрэм хийхээ болиоч цахилгааний үнэ нэмсэн бас дээр нь сэргээгдэх эрчим хүчийг дэмжих гэдэг сайхан нэрээр нэмэж ард түмэнээс дээрэм хийж байна та нар цадах болоогүй юу ард түмэн чинь туйлдаж дууслаа таминээ!!!!!!!!!!!
    2015 оны 10 сарын 29 | Хариулах
    • davaa
      Erchim huchnii yam une togtoodoggui ymaa ontsgoi baidliin said baisan otgonbayariin udirddag zasgiin gazriin hariya erchim hucnii zohitsuulah horoo gegch baiguullaga medej nemdeg ym baina lee
      2015 оны 10 сарын 29
  • иргэн (203.194.114.29)
    Тэрбишдагвын УИХ цагаасаа өмнө таръя гэсэн үнэнхүү зөв санаа байна.Энэ их хурлыг хардаг,үздэг,сонсдог иргэн байхгүй болчихсоон гишүүдээ, та нар зориг гаргаад гишүүнээсээ татгалзаачээ телевизээр УИХ-ын суваг хараад бушуухан соьлдог болсон шүү.
    2015 оны 10 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.179.28.46)
    УИХ тарвал болно дөө.Чадамжгүй чадвахгүй УИХ байгаад нэмэр байна уу.Хайран зардал.УИХ-н гишүүдйн зардал төсөвт бас л нөлөөлж байгаа.Тараах арга хэмжээ аваачээ намууд болон Монголчуудаа.Төр эс орших болоод байгаад сэтгэл зовних хүн байна уу энэ улс төрчдөд.
    2015 оны 10 сарын 29 | Хариулах
  • Багш (150.129.140.19)
    Энхтүвшин сайд Боловсролыг тэргүүлж байхдаа бодлогын томоохон асуудлууд шийдэж чадсаныг манайхан одоо хүртэл ярьдаг. Түүний нэг нь энэ халаалтын зардлыг тэглэж, зардлын төсвийг бодитой болгосон юмсан. Одоо дахиад л унаж дээ.
    2015 оны 10 сарын 29 | Хариулах
  • Orgodol (110.3.33.154)
    TBD-aa tegeed garaad yvchihaachdee! Humuus humuus dagaad lguigeed gartsgsH biz! Yrisan ni bol unen ug bailaach ter heregjuulehguildee. Hudlaa onoo tsugluulahaa boli. Zasagt baigaagaaraa MAHN buh hariutslagiig hamt uureh estoi. Teriig bas daraagiin udaa marta Gui heleerei!
    2015 оны 10 сарын 29 | Хариулах
  • Зочин (103.229.122.50)
    энэ тбд- шадар бсан бол тарья гэж хэлэхгүй дээ.
    2015 оны 10 сарын 29 | Хариулах
    • Зочин
      Чи ч мөн булай атаач бас хорлогчин юм байна даа
      2015 оны 10 сарын 29
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • CHIMCKING олон улсын сүлжээ ресторан Монголд анхны салбараа нээнэ
    9 мин
  • Наран дээр хүчтэй дэлбэрэлт болж, судлаачид дэлхий рүү чиглэсэн нөлөөллийг ажиглаж байна
    3 цаг 38 мин
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
    3 цаг 48 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
    3 цаг 52 мин
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    3 цаг 58 мин
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
    5 цаг 15 мин
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
    5 цаг 19 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа
    6 цаг 35 мин
  • Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
    6 цаг 53 мин
  • Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
    7 цаг 2 мин
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
    7 цаг 36 мин
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
    7 цаг 44 мин
  • Цахим худалдаа эрхлэгчдийн анхааралд
    7 цаг 56 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
    8 цаг 20 мин
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
    8 цаг 36 мин
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
    8 цаг 46 мин
  • БОХХААБХ-ны дарга М.Мандхай НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэд ерөнхий захирал Бет Бечдолыг хүлээн авч уулзлаа
    9 цаг 3 мин
  • Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд тус бүр 50 ортой залгаа хоёр цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулна
    9 цаг 24 мин
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
    9 цаг 44 мин
  • Украинаас ирэх дроны цохилт Оросын эдийн засагт ТОМ дарамт болж байна
    9 цаг 45 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК