Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Ганбат: Өршөөлд хамрагдсан хүмүүс хохирлоо барагдуулах ёстой

2015-11-02
0
ЖИРГЭХ

Өршөөлийн хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга, Өршөөл үзүүлэх ажлыг зохион байгуулах комиссын дарга Д.Ганбатаас дараахь тодруулгыг авлаа.

 

 

 

-Өршөөлийн хуульд хэчнээн хүн хам­рагдаж хорих ялаас чөлөөлөгдөх вэ?

 

-Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.1-д бусдын бие махбодид санаатай хохирол учруулах, бусдын эд хө­рөнгийг дээрэмдэх, танхайрах гэ­сэн Эрүүгийн хуулийн гурван зүйл ангийг нэмсэн. Мөн 9.1.3-т бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах, төрийн албан хаагч албан тушаалаа урвуулан ашиглах, төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх, хээл хахууль авах, хууль бусаар хө­рөнгөжих, төсвийн хөрөнгийг зориу­лалтын бусаар ашиглах зүйл ангийг өршөөлд хамруулахгүй байхаар шийд­сэн. Ингэснээр ял эдэлж буй 2500 орчим хоригдол суллагдахаар боллоо.

 

-Энэ хүмүүс хэзээнээс суллагдаж эхлэх вэ?

 

-Өршөөл үзүүлэх ажлыг зохион байгуулах комисс өнгөрсөн баасан гаригт хуралдсан. Энэ долоо хоногоос ял эдэлж буй хүмүүс суллагдан гэртээ харина. Тэдний гэртээ харих замын зардал болон бусад шаардлагатай зардалд зарцуулах хөрөнгийг шийд­вэрлэсэн. Үүнд Засгийн газрын нөөц хөрөнгөөс 130 сая төгрөг зарцуулна.

 

-Өршөөлд хамрагдан суллаг­дах­­гүй ч хорих ялаасаа хоёр жил хасуулж байгаа хэдэн хүн байна вэ?

 

-Урьдчилсан тоо бий. Гэхдээ на­рийвчилсан тоо хэлдэггүй. Манай улсад хорих ял эдэлж буй 7000 орчим, урьдчилан хорих төвд хоригдож буй 1000 орчим хүн байна. 2000-3000 хүний хэрэг хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын шатанд явж байна. Эдгээр хүмүүсийн 50-60 хувь нь өршөөлд хамрагдана. Ер нь нийтдээ 100 мянга орчим хүн өршөөлд хамрагдана гэж ойлгож болно. Яагаад гэвэл, жолоо барих эрхээ хасуулсан 81500 хүнээс гадна захиргааны зөрчил гаргаж шийтгүүлсэн хүмүүс бий.

 

-Өршөөлд хамрагдах хүмүүс хо­хирлоо барагдуулсан байх ёстой юу?

 

-Хорих ял эдэлж байгаа хүмүүс хохирлоо барагдуулахаа илэрхийлээд суллагдана. Суллагдсаныхаа дараа хохирлоо барагдуулна гэсэн үг.

 

-Өмнө нь өршөөлд хамрагдаж байсан хүмүүст энэ удаагийн хууль үйлчлэх үү?

 

-Үйлчилнэ. Ял эдэлж буй зүйл анги нь өршөөлд хамрагдах хэсэгт багтсан л бол өмнө нь өршөөгдөж байсан эсэх хамаагүй.  

 

-Өршөөлд хамрагдаж суллагдсан хүмүүсийг нийгэмшүүлэх, ажлын байраар хангахад хэр зэрэг анхаарч байгаа вэ?

 

-Аймаг, сум, дүүргийн хөдөл­мөрийн хэлтэс үүнд анхаарах ёстой. Тухайлбал, Улаанбаатар хотод энэ ажлыг нийслэлийн Засаг даргын нийгмийн асуудал хариуцсан орлогч хариуцна. Гэвч энэ хүн Өршөөл үзүүлэх ажлыг зохион байгуулах ко­мисст ажиллахаас татгалзсан. Хам­гийн сүүлд хуралдсан комиссын ху­ралд бас л ирсэнгүй. Өршөөлөөр суллагдаж байгаа иргэдийн 300 орчим нь орон гэргүй, очих газаргүй гэсэн судалгааны дүн гарсан. Энэ хүмүүсийг нийгэмшүүлэх ажлыг төр захиргааны байгууллагууд зохион байгуулна. Түүнээс биш суллагдаж байгаа бүх хүнийг төрөөс ажлын байраар хангана, нийгэмшүүлнэ гэсэн ойлголт байхгүй.

 

МИАТ-ийн экс удирдлагууд, “Жаст”-ын Ш.Батхүү нар суллагдана

 

Өршөөлийн хууль төрийн өндөр албанд ажиллаж байсан болон олны танил хүмүүст үйлчлэх эсэхийг тодрууллаа.

 

Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуяг. Түүний ял эдэлж буй Эрүүгийн  хуулийн  148.4 дэх заалт буюу бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах заалт нь Өршөөлийн хуульд баг­таагүй. Тиймээс Ашигт малт­малын газрын дарга асан Д.Батхуяг өршөөлд хамрагдахгүй нь.

 

“Цэвэр агаар” сангийн захирал Н.Хүрэлсүх. Бусдын эд хөрөнгийн завших, үрэгдүүлэх гэмт хэрэг нь Өр­шөөлийн хуульд хамрагдсан боловч 263.2 буюу албан тушаалын байдлаа урвуулах зүйл анги уг хуулийн гадна үлдсэн. Тиймээс Н.Хүрэлсүх өршөөлд бүрэн хамрагдахгүй бололтой.

 

ИНЕГ-ын дарга асан С.Батмөнх. Түүний ял эдэлж буй зүйл ангиудын за­рим нь Өршөөлийн хуульд багтаагүй уч­раас хорих ялаас чөлөөлөгдөхгүй. Тэрээр Эрүүгийн хуулийн 153 ду­гаар зүйл, 263 дугаар зүйлийн 263.2-т заас­ны дагуу хорих ял эдэлж байгаа юм.

 

Ерөнхий сайдын ахлах зөвлөх асан Л.Гансүх. “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ хууль зөрчсөн гэж үзэн түүнд шүүхээс Эрүүгийн хуулийн 166.2, 263.2-т зааснаар хорих ял оноо­сон. Энэ зүйл анги нь Өршөөлийн хуульд багтаагүй юм. 

 

“Жаст” группийн ерөнхийлөгч Ш.Батхүү. Эрүүгийн хуулийн 233.2-т зааснаар хуурамч бичиг баримт үйлдэн, бусдад их хэмжээний хохирол уч­руулсан хэргээр ял эдэлж буй тэрээр өр­шөөлд хамрагдахаар боллоо. Учир нь, энэхүү зүйл анги нь өршөөлд хам­рагдах зүйл заалтад багтжээ.

 

Татварын ерөнхий газрын Хя­налт шалгалт, арга зүйн хэлтсийн дарга асан Ч.Гансүх. Эрүүгийн хуу­лийн 270 зүйлийг Өршөөлийн хуульд хамруулах санал УИХ-ын чуулганы нэгд­сэн хуралдаанаар олонхийн дэмж­лэг авч чадсангүй. Тиймээс Ч.Гансүх өршөөлд хамрагдахааргүй боллоо.

 

МИАТ-ийн захирлууд. Тус ком­панийн  захирал, дэд захирлаар ажил­лаж байсан Б.Эрдэнэбилэгт, Б.Бат-Эрдэнэ, Ц.Орхон, Ч.Хоролсүрэн, "Монголиан эйрлайнс" группын захи­рал асан Ч.Суурьтогтох  нарын ял эдэлж буй Эрүүгийн хуулийн 150.3, 166.3 дахь заалт  нь Өршөөлийн  хуульд хамрагдах юм.

 

Хэн үлдэж, хэн чөлөөлөгдөх вэ?

 

Хорих ял нь хоёр жилээр хасагдах зүйл ангиуд

 

1. Насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулах (Эрүү­гийн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.3 дахь хэсэг)

 

2. Биеэ үнэлэхэд бусдыг татан оролцуулах, биеэ үнэлэхийг зохион байгуулах (Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлийн 124.3 дахь хэсэг)

 

3. Бусдын эд хөрөнгийг хулгайлах (Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэг)

 

4. Бусдын эд хөрөнгийг булаах (Эрүү­гийн  хуулийн 146 дугаар зүй­лийн 146.4 дэх хэсэг)

 

5. Танхайрах (Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2 дахь хэсэг)

 

6. Бусдын бие махбодид санаатай хо­хирол учруулах (Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйл)

 

7. Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх (Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2, 147.3 дахь хэсэг)

 

Өршөөлд хамрагдахгүй зүйл ангиуд

 

1. Цаазаар авах ял шийтгүүлсэн хүний ял нь уучлагдан хорих ялаар солигдсон

2. Онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон

3. Эх орноосоо урвах (Эрүүгийн хуулийн 79 дүгээр зүйл)

4. Тагнуул  хийх (Эрүүгийн хуу­лийн 80 дугаар зүйл)

5. Төр, нийгмийн зүтгэлтний амь биед халдах (Эрүүгийн хуулийн 81 дүгээр зүйл)

6. Зэвсэгт үймээн дэгдээх (Эрүү­гийн хуулийн 83 дугаар зүйл)

7. Хорлон сүйтгэх (Эрүүгийн хуу­лийн 84 дүгээр зүйл)

8. Хорлон саатуулах (Эрүүгийн хуулийн 85 дугаар зүйл)

9. Хүнийг санаатай алах (Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйл)

10. Хүний цус, эд, эрхтэнг хууль бусаар авах (Эрүүгийн хуулийн 101 дүгээр зүйлийн 101.2 дахь хэсэг)

11. Хүн хулгайлах (Эрүүгийн хуу­лийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэг)

12. Хүнийг барьцаалах (Эрүүгийн хуу­лийн 112 дугаар зүйлийн 112.2 дахь хэсэг)

13. Хүн худалдаалах (Эрүүгийн хуу­лийн 113 дугаар зүйлийн 113.2, 113.3 дахь хэсэг)

14. Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах (Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэг)

15.  Хүчиндэх (Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2, 126.3 дахь хэсэг)

16.  Гүйцэтгэх ажлын тухай хууль тог­тоомж зөрчих (Эрүүгийн хуулийн 133 дугаар зүйл)

17.  Зандалчлах (Эрүүгийн хуулийн 177 дугаар зүйлийн 177.2 дахь хэсэг)

18.  Терроризм (Эрүүгийн хуулийн 1781 дүгээр зүйл)

19. Терроризмыг санхүүжүүлэх (Эрүү­гийн хуулийн 1782 дугаар зүйл)

20. Тэсэрч дэлбэрэх болон түргэн ша­тамхай бодисыг агаарын хөлөгт хууль бусаар авч явах (Эрүүгийн хуу­лийн 184 дүгээр зүйл)

21.  Галт зэвсэг, байлдааны галт хэ­рэгсэл, хар тамхи, мансууруулах буюу хор­дуулах, цацраг идэвхт, тэсэрч дэл­бэрэх бодисыг хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлэх (Эрүүгийн хуу­лийн 188 дугаар зүйлийн 188.4 дэх хэсэг)

22.  Мансууруулах болон сэтгэцэд нө­лөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бу­саар бэлтгэх, олж авах, хад­галах, тээ­вэрлэх, илгээх, борлуулах (Эрүү­гийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.3 дахь хэсэг)

23.  Мансууруулах буюу сэтгэцэд нө­лөөлөх бодисыг хэрэглэх газар зо­хион байгуулах (Эрүүгийн хуулийн 196 дугаар зүй)

24.  Агаарын хөлөг авч зугтаах (Эрүүгийн хуулийн 225 дугаар зүйл)

25.  Илт гэм буруугүй хүнийг сэ­жигт­нээр тооцох, яллагдагчаар татах, ял шийтгэх (Эрүүгийн хуулийн 248 дугаар зүйлийн 248.2 дахь хэсэг)

26.  Эрүү шүүлт тулгах (Эрүүгийн хуу­лийн 251 дүгээр зүйлийн 251.3 дахь хэсэг)

27. Прокурорын хяналт, шүүх, цаг­дан хорих, хорих ангиас оргох (Эрүү­гийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэг)

28. Бусдын эд хөрөнгийг залилан мэхэж авах (Эрүүгийн хуулийн 148 ду­гаар зүйлийн 148.4 дэх заалт)

29. Төрийн албан тушаалтан алба­ны эрх мэдэл буюу албан тушаалын байд­лаа урвуулах (Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл)

30. Төрийн албан тушаалтан эрх мэд­лээ  хэтрүүлэх (Эрүү­гийн хуулийн 264 дүгээр зүйл)

31. Хууль бусаар хөрөнгөжих (Эрүү­­­гийн хуулийн 270 дугаар зүйл)

32. Төсвийн хөрөнгийг зо­риу­лал­­тын бусаар зарцуулах (Эрүүгийн хуу­лийн 273 дугаар зүйл)

 

Дээрх жагсаалтад багтаагүй зүйл ангиар ял эдэлж буй хүмүүс хорих ялаас бүрэн чөлөөлөгдөх юм. Гэхдээ хо­­хир­лоо барагдуулах нөхцөлтэйгөөр суллагдана.

 

С.ШИЙЛЭГТӨМӨР

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (202.55.191.76)
    Өршөөлийн хууль бол төрд байгаа хулгайч нар өөрсдийн хамт идэлцсэн хань хамсаатнуудаа хуйвалдаж гаргах асуудал мөн гэдэг нь харагдаж байна.Гадуур хулгай хүчин дээрэм хуурамч бичиг ашиглан залилан хийх явдал ихсэх нь дээ.Эдгээр гарсан улс дахиж гэмт хэрэг хийвэл хэн хариуцах вэ? Эдгээр улс өрөө төлөхгүй бол Ганбат чи төлөөрэй.
    2015 оны 11 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.131.227.102)
    ene orkhon gulug chini gartsan odoo buur zorigt ni darga bolgoh geed yavj bgaa bizdee
    2015 оны 11 сарын 03 | Хариулах
  • зочин (202.9.40.219)
    өр мөрөө төлөхч лөө лөө байна даа
    2015 оны 11 сарын 02 | Хариулах
  • Зочин (122.201.20.66)
    Жастын Батхүү ямар ч ял аваагүй. Хэрэг нь мөрдөн байцаалтын шатанд байгаа. Хүнийг ялтан болгож худлаа бичихээ болиоч та нар
    2015 оны 11 сарын 02 | Хариулах
  • Зочин (122.201.20.66)
    24 цаг сайтыхаан. Та нар дандаа ингэж худлаа юм бичдэг юм уу эсвэл албаар мэдэн будилдаг юм уу?. Ашигт малтмалын Өатхуяг чинь Эрүүгийн хуулийн 148 буюу залилах биш, Эрүүгийн хуулийн 268-р зүйл буюу албан тушаараа бусдыг далайлган сүрдүүлэх гэдэг зүйл ангиар ял авсан юм. ИНЕГ-ын С.Батмөнх хорих ял биш торгуулах ял авсан одоо гадаадад байгаа. МИАТ-ын Орхон, Бат-Эрдэнэ нар албан тушаалдаа хайнга хандсан буюу 272-р зүйл ангиар ял авсан гараад 1 жил болж байна. Хоролсүрэнгийн дүү Суурьтогтохын хэрэг хэрэгсэхгүй болсон ш дээ. Юм бичихээсээ өмнө ядаж шүүхийн веб хуудаснаас харчиж болдоггүй юм уу
    2015 оны 11 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    1 цаг 11 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    1 цаг 52 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    2 цаг 5 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    2 цаг 35 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    3 цаг 5 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    17 цаг 35 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    18 цаг 41 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    18 цаг 59 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    19 цаг 5 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    19 цаг 24 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    19 цаг 31 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    22 цаг 46 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
    Өчигдөр 09 цаг 36 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 09 цаг 32 мин
  • УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
    Өчигдөр 09 цаг 25 мин
  • Б.Баттүшиг ICAPP Youth Wing-ийн удирдлагыг үргэлжлүүлэн хариуцна
    Өчигдөр 09 цаг 03 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК