Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өршөөгдсөн ирээдүй

2015-11-09
0
ЖИРГЭХ

“Ачлалгүй охиноо уучлаарай, ээж ээ”

 

Ээжтэйгээ уулзах гэсэн хүүхдүүд, охиноо хүлээсэн ээжүүд, эхнэрээ тэврэх гэсэн нөхрүүд хашааны өмнө цугларчээ. Энэ бол Улаанбаатар хотын зүүн хойд хэсэгт орших эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар анги.

 

Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдан хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн баасан гаригийн 12.00 цагт Өршөөл үзүүлэх ажлыг зохион байгуулах комиссын дарга, УИХ-ын гишүүн Д.Ганбат тэргүүтэй албаны хүмүүс тус газарт очсон юм. Хорих 407 дугаар ангид одоогийн байдлаар нийт 400 орчим эмэгтэй ял эдэлж байгаа бөгөөд тэднээс 165 нь өршөөлд хамрагдах боломжтой болсон байна. Энэ талаар Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны ерөнхий шүүгч М.Алдар “Эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангиас 165 ялтан Өршөөлийн хуульд хамрагдах боломжтой байгаа. Тэднээс одоогийн байдлаар 108 хүн суллагдахаар болсон. Энд дөрвөн шүүгч зэрэг ажиллаж, шүүх хурал явуулан, хуулийн дагуу ялтнуудын асуудлыг шийдвэрлэж байна” гэлээ.

 

Мөн тус хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комиссын дарга, УИХ-ын гишүүн Д.Ганбат “Эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангид Өршөөлийн хулийг хэрэгжүүлж байна. Урьдчилсан байдлаар 100 орчим хүн суллагдахаар байсан ч хуулийг нарийвчлан авч үзсэнээр энэ тоо нэмэгдсэн. Одоогийн байдлаар 407 дугаар ангид прокурор, шүүх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар гээд хууль хяналтын байгууллагууд ажиллан, ялтнуудыг суллаж байна. Хамгийн гол нь суллагдаж байгаа хүмүүс маань дахин бүү алдаа гаргаасай, Монгол төрийн гаргасан шийдвэрийг ашиглаж, өөрийнхөө төлөө, гэр бүлийнхээ төлөө сайхан амьдраасай гэж хүсч байна. Өмнөх хууль 2009 онд гарч байсан. Түүнээс хойш зургаан жилийн дараа энэ хууль батлагдан хэрэгжиж байна. Санасны зоргоор гардаггүй гэдгийг иргэд мэдсэн байх. Маш их хүндрэл туулж байж хууль батлагдсан. Тиймээс битгий дахиж гэмт хэрэгт холбогдоорой гэж дахин дахин хүсч байна. Мөн суллагдсан иргэдийн хөдөлмөр эрхлэлт, сурч боловсрох нөхцөл, орон гэр зэргийг шийдвэрлэхээр Хөдөлмөрийн яам болон бусад холбогдох байгууллагууд судалгаа хийн ажиллаж байгаа” гэв.

 

Үүний дараа өршөөлд хамрагдан суллагдахаар болсон зарим эмэгтэй “Нэрээ нууцлана шүү” гэсэн болзолтойгоор санаа, бодлоо илэрхийлэхийг зөвшөөрсөн юм.

 

Иргэн Б: Хүүхдээ өнчрүүлсэндээ өдөр бүр харамсдаг. Одоо миний хүү аавтайгаа ирчихсэн намайг хүлээж байгаа гэсэн. Ээжийгээ уучлаарай гэж хэлэх ч багадна. Хууль санаачлан баталж, олон хүнийг гэр бүлтэй нь уулзуулж, тэр тусмаа хүүтэй минь дахин уулзах боломж олгосон хүмүүст чин сэтгэлээсээ баярлалаа.

 

Иргэн В: Хоригдлууд болон түүний ард байгаа гэр бүлийнхэн гээд маш олон хүн энэ хууль батлагдахыг хүлээсэн. Ээжийнхээ нүүрийг яаж харна даа л гэж бодож байна. Дахиж л ийм хэрэгт холбогдохгүй юм шүү. Тэр тусмаа эмэгтэй хүн ийм газарт хоригдох... Ачлалгүй охиноо уучилж, өршөөгөөрэй, ээж ээ. Одоо тантайгаа сайхан амьдарна аа.

 

Иргэн Г: Суллагдахад жил гаруй хугацаа үлдээд байсан. Түүнийг минь өршөөсөнд маш их баярлаж байна. Гэр бүлтэйгээ уулзахыг тэсэн ядан хүлээсэн. Өршөөлийн хуульд хамрагдсан бид яахав, бүгдээрээ ингээд баярлаад, гэр бүлтэйгээ уулзаад сайхан байна. Харин бидэнтэй хамт ял эдэлж байсан, өршөөлд хамрагдаагүй бусад эмэгтэйд хэцүү байгаа байх. Тэднийг мөн өршөөлд хамруулаасай гэж хүсч байна.

 

Ийнхүү цамцан дээрээ хадуулсан “Хоригдол тэр” гэсэн хэцүү нэрийг иргэний үнэмлэхээ итгэл дүүрэн энгэртээ авч явах эрхээр сольсон 165 эмэгтэй өршөөгдөн гэр бүлтэйгээ уулзаж, элэг бүтэн боллоо.   

 

“Хөндлөнгөөс харж байгаа хүмүүсийн харц, хэлэх үгийг давж гараарай”

 

Эмэгтэйчүүдийн хорих ангиас хөдлөн, Зайсанг зорилоо. Тэнд дамжин өнгөрөх 401 болон хүүхдийн хорих 411 дүгээр анги байдаг юм. Энд эмэгтэйчүүдийн хорих ангиас ч илүү олон хүн үр хүүхэд, хань ижлээ хүлээн зогсож байлаа. Биднийг ороход хорих ангийн хашаан доторх задгай талбайд нийт 100 гаруй хүнийг цуглуулсан байв. Тэд бол өршөөгдөх эрхээ авсан, хөдөө, орон нутгийн хорих ангиудаас ирээд буй хүмүүс байсан юм. Улмаар орон нутгийн хорих ангиудаас ирсэн тэдгээр хүмүүсийг дамжин өнгөрөх тус хорих ангид бүртгэн, шуудангийн унаагаар гэрт нь хүргэж өгөх аж. Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын гаргасан албан ёсны тоогоор нийт 2008 хоригдол өршөөгдөхөөр болсон байна. Харин эдгээрээс өнгөрсөн баасан гаригийн өглөөний 08.00 цагийн байдлаар нийт 1353 хүн суллагдсан аж. Улмаар баасан гаригийн үд болон амралтын өдрүүдээр энэ тоо 1700-д хүрчээ. Харин үлдсэн 300 гаруй хүний хэрэг, материалыг шүүх хурлаар оруулан, өнөөдөр болон маргааш эцэслэн шийдвэрлэж, эрх чөлөөтэй болгох юм байна. Түүнчлэн ял эдэлж байсан насанд хүрээгүй 11 хүүхдийг өршөөлд хамруулан, суллажээ. Хүүхдүүдийн хувьд эцэг, эхчүүд нь хэвлэлд ярилцлага өгөхийг зөвшөөрөөгүй юм. Харин суллагдсан зарим залуус сэтгэгдлээ товчхон хэллээ.

 

Иргэн Е: Ээж, аавыгаа үнэхээр их зовоолоо. Харамсаад барахгүй юм. Гэмт хэрэгт холбогдохоосоо өмнө хийх үйлдэл, хэлэх үгээ сайн бодож байгаарай гэж хүмүүст хэлье. Ижий минь ирээд үнсч байна. Нулимсаа барьж чадсангүй ээ. Би их муу хүү, одоо хичээнэ ээ.

 

Иргэн Ё: Төр засагтаа чин сэтгэлээсээ баярлалаа. Бас гэр бүлийнхэндээ. Нэмж нэг зүйл хэлэхэд ард түмэн минь биднийг битгий буруугаар хүлээж аваасай гэж хүсэх байна. Энд санаандгүй байдлаар ч гэмт хэрэгт холбогдсон хүмүүс байгаа. Ард нь бас гэр бүл нь ч байгаа гэдгийг ойлгоосой гэж гуйя. Өршөөгдсөн хүмүүсээс гадна хүүгээ, нөхрөө, аавыгаа, найз нөхдөө тосч авахаар ирсэн иргэд ч баярлаж байгаагаа хэлж байлаа.

 

Үд дунд хорих 401 дүгээр ангид Хууль зүйн сайд Д.Дорлигжав хүрэлцэн очиж, өршөөгдөхөөр болсон хүмүүстэй уулзсан юм. Тэрээр “Зарим хүн та бүхнийг өршөөгдсөнд баярлаж байгаа бол нөгөө хэсэг нь буруугаар бодож байгаа. Тиймээс та бүхнийг хөндлөнгөөс харж байгаа хүмүүсийн харц, хэлэх үг, үйлдлийг давж гарах хэрэгтэй шүү гэдгийг хэлье. “Энэ хулгайч хүрээд ирлээ” гэдэг үг өдөр бүр сонсогдож магадгүй. Тэр болгонд уурлахгүй, бухимдахгүй, тэвчээр заагаарай. Тэгээд шударгаар ажиллаж, амьдрах чин хүсэлтэйгээ харуулж, тэдний итгэлийг олж авах нь чухал шүү. Та бүхэнд итгэснээр муу нэрээр хэлдгээ болино. Төр засгийн гаргасан шийдвэрийг ашиглан сайхан амьдраарай” гэлээ. Үүнээс гадна орон гэргүй, очих газаргүй хүмүүсийн тоог Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас нарийвчлан гаргаж, “Зөв амьдрах ухаан”, “Заюу тайж” гэсэн хоёр төрийн бус байгууллагатай хамтран ажиллаж эхэлсэн талаар тус газрын Нийгэм, сэтгэл зүйн тасгийн дарга. Б.Батбаяр хэлсэн юм. Энэ тухай “Заюу тайж” ТББ-ын тэргүүн Ц.Тамара “Суллагдсан, орон гэргүй залуусыг буруу зам руу орохоос нь өмнө, архинд орохоос сэргийлж, орон гэртэй, хийх ажилтай болгох хэрэгтэй. Тэр ч үүднээсээ би одоогийн байдлаар зургаан гэр барьчихаад байна. Мөн хүүхдүүдээ нийгэмшүүлэхийн тулд урлаг, спортын газраар явна. Сайхан сэтгэл дундрахгүй шүү дээ” гэв. Мөн ялтнуудыг хорих ялаас өршөөн хэлтрүүлсний дараа 560 хүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээх, 500 орчим хүний хилийн хоригийг цуцлах ажлыг ШШГЕГ-ын харъяа Шийдвэр гүйцэтгэх газар зохион байгуулах аж.  

 

Хүүхдийг нь бодоорой, хүмүүс ээ

 

Хоригдлууд өршөөгдөн, суллагдаж эхэлсэн өдрөөс эхлэн “айдастай байна”, “болгоомжтой байгаарай”, “халзан хүнээс зугт” гэх мэтчилэн маш их сөрөг мэдээлэл, хувь хүний анхааруулга цахим сүлжээгээр хүчтэй тарж эхэлсэн юм. Гэвч цагдаагийн байгууллага суллагдсан хоригдол гэмт хэрэг үйлдлээ гэсэн ганц ч мэдээлэл одоогоор хийгээгүй байна. Тиймээс ард иргэд баталгаагүй мэдээлэлд итгэн, айдаст автах, нөгөөтэйгүүр ор үндэсгүй зүйл зохион, бусад хүнийг айлгах зүйл бичиж, тараахгүй байхыг хэлэх нь зүйтэй болов уу. Хоригдол ч гэсэн хүн. Амьдралд алдсан нэгнийгээ “тэр ертөнц рүү” буцаан түлхэхгүйн тулд, гадуурхаж, тусгаарлахгүйн тулд энэ мэтчилэн жижиг атлаа, том асуудал дагуулсан сөрөг мэдээлэл цацахгүй байх нь чухал юм. Цаанадаж тэднийг биш юм гэхэд аавыг нь тэгж хэлэхийг харж, уншиж, сонсож өсөх хүүхдийн сэтгэл, ирээдүйг бодох хэрэгтэй биз ээ. Өршөөгдсөн хүмүүс ч тэр. Дээр хэлсэнчлэн хөндлөнгөөс харж байгаа хүмүүсийн харц, хэлэх үг, үйлдлийг давж гарах хэрэгтэй. Тэгж байж итгэл хүлээнэ. Тэгж байж “хоёр дахь амьдрал” чинь аз жаргалтай, өршөөгдсөн ирээдүй чинь гэрэлтэй байх болно.

 

Товчхон: 2009 онд гарсан Өршөөлийн хууль хэрэгжиж дууссаны дараахь хуулийн байгууллагын судалгаагаар өршөөгдсөн хүмүүсийн 4-5 хувь нь гэмт хэрэгт дахин холбогджээ.

 

Г.БАЛЖИННЯМ

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Даам 2026” тэмцээнд 17 аймаг, есөн дүүргийн 400 гаруй тамирчин оролцож байна
    45 мин
  • Хүүхдийн 100к + 100к урамшуулалт хөтөлбөр эхэллээ
    1 цаг 4 мин
  • Ц.Идэрбат: Хаврын тариалалтад онцгой анхаарна
    1 цаг 32 мин
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
    1 цаг 49 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал эхний шийдвэрээрээ 12100 компанийн дансыг нээлээ
    2 цаг 4 мин
  • Х.Ганхуягийн Шадар сайдаар ажиллах хугацаандаа хийсэн ОНЦЛОХ ажлууд
    2 цаг 41 мин
  • П.Наранбаяр: Дээрэлхэлт дэргэд гарахад дэмжиж алга ташихгүй байваас түлшгүй гал адил өөрөө унтарна
    2 цаг 45 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал хаагдсан 12100 дансыг нээлээ
    3 цаг 11 мин
  • ФОТО: 100 буудалт даамын нээлттэй тэмцээн 7 насны ангиллаар Д.Сүхбаатарын талбайд болж байна
    3 цаг 13 мин
  • Б.Жавхлан: "Үндэсний ногоон лаб" платформ иргэд, хөрөнгө оруулагчдыг холбох гүүр болно
    3 цаг 48 мин
  • Хууль бусаар барилгын зөвшөөрөл олгосон байж болзошгүй хэргээр Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр АТГ-т шалгагдаж байна
    3 цаг 59 мин
  • Өнгөрсөн 7 хоногт ой, хээрийн 11 удаагийн дуудлага бүртгэгджээ
    4 цаг 26 мин
  • ФОТО: Шинэ Засгийн газрын АНХНЫ хуралдаан
    4 цаг 40 мин
  • Улаанбаатар хот сүүлийн 5 жилд 8.5 тэрбум ам.долларыг түгжрэлд алджээ
    4 цаг 50 мин
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
    4 цаг 56 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол нэгээр нэмэгджээ
    5 цаг 0 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    5 цаг 41 мин
  • Засгийн газар хуралдаж байна
    5 цаг 44 мин
  • Үйл явдал: “Р.Чойном-90 жил” үзэсгэлэн Монголын Үндэсний музейд гарч байна
    6 цаг 3 мин
  • Монгол Улс ба Нөөцийн эдийн засаг
    6 цаг 25 мин
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Ж.Мөнхбат аваргын хуучилсан хөгжилтэй ярианууд
  • DEK vs BOOGIE: 100 сая төгрөгийн төлөөх багийн халз тулаан болно
  • Судалгаа, хөгжүүлэлтийн үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах арга хэмжээний нээлт болов
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • Солонго хайх олон улсын өдөр тохиож байна
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК