зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Үндсэн хууль Эх хууль болж, 99 гишүүнтэй парламент таван жилээр сонгогдоно

2015-11-09
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өнгөрсөн баасан гаригт УИХ-ын даргад өргөн барив. Энэ төслийг боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын даргын 2015 оны нэгдүгээр сарын 13-ны 08 тоот захирамжаар байгуулсан юм. УИХ-ын гишүүн Н.Батбаярын ахалсан уг ажлын хэсгийн боловсруулсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд УИХ-ын нийт гишүүдийн 60 гаруй хувь нь гарын үсэг зурсан бөгөөд парламентад суудалтай бүх нам, эвсэл болон бие даагчдын төлөөлөл багтсан байна.

 

Энэхүү нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ хэлэлцэж эхлэхийн өмнө Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард нийтийн санал асуулга явуулах нь зүйтэй гэж ажлын хэсгийнхэн үзжээ. Тиймээс ард нийтийн санал асуулгыг энэ сарын 26-ны өдөр зохион байгуулахаар тогтоолын төслийг мөн санаачлан өргөн барьжээ.

 

Монгол Улсын анхны ардчилсан Үндсэн хууль 1992 онд батлагдсан. Өнгөрсөн 23 жилийн хугацаанд Ерөнхийлөгчийн болон УИХ, орон нутгийн ИТХ-ын сонгууль тус бүр зургаан удаа зохион байгуулагдсан. Үндсэн хуульд заасны дагуу Засгийн газар 13 удаа байгуулагдан ажиллажээ. Үндсэн хууль батлагдсанаас хойш УИХ 2000 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдөр долоон нэмэлт, өөрчлөлт оруулсан юм.

 

Дордуулсан долоон өөрчлөлт гэгдэж багагүй шүүмжлэл дагуулсан энэхүү нэмэлт, өөрчлөлтөөс хойш ийнхүү 14 жилийн дараа Үндсэн хуульд дахин “гар хүрэх” гэж байгаа нь энэ. Гэхдээ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага бий болсон гэдгийг УИХ хоёр жилийн өмнө хүлээн зөвшөөрч, дүгнэлт гаргасан билээ. Н.Батбаяр гишүүний ахалсан ажлын хэсгийн өргөн бариад байгаа нэмэлт, өөрчлөлтийн төсөлд юуны өмнө Үндсэн хуулийг нийгмийн харилцааг зохицуулах эрх зүйн хэм хэмжээний эх сурвалж болж байгааг нь харгалзан үзэж “Эх хууль” гэж нэрлэх нь зохистой гэж үзжээ.

 

Үндсэн хууль оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгох, УИХ, Засгийн газрын бүрэн эрхийг хугацааг таван жил, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг зургаан жил, бүх шатны Засаг дарга нарын бүрэн эрхийн хугацааг таван жил болгох, ИТХ-ын сонгуульд улс төрийн нам нэр дэвшүүлэхгүй байх, Үндсэн хуулийн Цэцийг бүрдүүлэх, Улсын ерөнхий прокурорыг томилоход Засгийн газрын оролцоог бий болгох зэрэг өөрчлөлтүүдийг тусгажээ.

 

Ингээд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтүүд болон тэдгээртэй холбоотой асуудлаар УИХ-ын гишүүд, улстөрчдийн илэрхийлж байсан байр суурийг хүргэе.

 

“Давхар дээл”-д тавьсан хязгаарлалт

Үндсэн хуульд

Хорин есдүгээр зүйл.

 

1. УИХ-ын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд улсын төсвөөс цалин авна. УИХ-ын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй.

 

Нэмэлт, өөрчлөлтийн төсөлд

 

1. УИХ-ын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд улсын төсвөөс цалин авна. УИХ-ын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй. Засгийн газрын гишүүдийн гуравны нэгээс дээшгүй нь УИХ-ын гишүүн байж болно.

 

Ийнхүү Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн нэг дэх хэсэгт гурав дахь өгүүлбэрийг нэмснээр “давхар дээл”-ийн асуудлыг нэг мөр болгож цэгцлэхээр төсөлд тусгажээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “давхар дээл”-ийг тайлуулах зохицуулалт бүхий Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг жил гаруйн өмнө санаачлан, УИХ-д өргөн мэдүүлсэн ч парламент хэлэлцүүлгийн шатанд нь унагасан юм.

 

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж:

-Миний хувьд Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүн байх ямар ч шаардлага байхгүй гэж үзэж байгаа. Гуравны нэг, үндсэн яамдын сайд УИХ-ын гишүүн байх хэрэгтэй гэж ярьж байна. Гэхдээ ингэж батлаад л гуравны нэг дээрээ зодолдоод эхэлнэ. Яамдын тоогоо нэмээд л үүнийгээ тойрч гарах олон арга бий. Одоо УИХ-д нэр дэвших хүмүүс үүнийг сайн бодох хэрэгтэй. УИХ-ын гишүүн болбол намын дарга, олон хүний санал авбал Ерөнхий сайд болж болно, бусад суудал хаалттай гэдгийг бодолцох хэрэгтэй.

 

УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл:

-Хууль, улс төр, практик талаасаа энэ асуудлыг шийдэх цаг болсон. Албан тушаалыг давхардуулах нь эрх мэдлийн хуваарилалтын хувьд буруу жишиг болохыг амьдрал харууллаа.

 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

-Мэдээж “Давхар дээл”-ийг тайлахыг би дэмжиж байгаа. Яагаад гэвэл, УИХ, Засгийн газрын гишүүний үүрэгт ажлыг давхар хашсанаас болж ажил цалгардаж байгаа. Засаглалын баланс алдагдаж, ажил гацаж байна.

 

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

-Эрх мэдлийн хуваарилалтын гажуудал парламентат ёсонд их уршиг тарьж байна. УИХ, Засгийн газар байр байрандаа байж чадахгүй байгаагаас 20 гаруй жилийн түүхтэй манай парламентат ёсны үнэт зүйл үнэгүйдэж байна.

 

Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгоно

Үндсэн хуульд

Гучин нэгдүгээр зүйл.

 

4. Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхийн санал авсан нэр дэвшигчийг УИХ Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргана.

  

Нэмэлт, өөрчлөлтийн төсөлд

Гучин нэгдүгээр зүйл

 

4. Ерөнхийлөгчийг сонгох асуудлыг УИХ-ын гишүүд, аймаг, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын ИТХ-ын дарга нарыг оролцуулсан бүрэлдэхүүнтэйгээр хэлэлцэж, нууц санал хураалт явуулж, олонхийн санал авсан нэр дэвшигчийг УИХ Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь зөвшөөрсөн хууль гаргана. 

 

УИХ-ын дарга З.Энхболд:

-Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог байх ёстой. 1992 оны Үндсэн хууль анх боловсруулагдаж оруулж ирэхдээ цэвэр парламентын засаглалтай улсын Үндсэн хууль байсан. Хэлэлцүүлгийн явцад төрийн тэргүүнээ өөрөө сонгодоггүй ямар улс байдаг юм гэж үзээд Ерөнхийлөгчийг бүх ард түмнээс сонгодог болсон юм. Тэгээд хагас Ерөнхийлөгчийн засаглалтай улс болоод хувирчихсан. Ингээд парламент ч биш, Ерөнхийлөгч ч биш хоёрын хооронд улс болгосон учраас сүүлийн жилүүдэд хоёрдмол системийн дутагдалтай, алдаатай талуудыг мэдэж байна. Миний хувийн санал бол сонгодог парламентын засаглал руугаа орох, гүйцэтгэх засаглал шүүх бүгд бие биенээ хянаж чаддаг тогтолцоотой болох хэрэгтэй байгаа юм. Хэрэв сонгодог парламентын засаглалтай улс орон больё гэвэл Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог болох ёстой. Сонгодог парламентын засаглалтай улсууд ийм системтэй байдаг. Герман улсын хувьд л гэхэд Бундестагийн гишүүд болон муж, улсын парламентын гишүүд цуглаад Ерөнхийлөгчөө сонгодог. Ийм улс орнууд бэлгэ тэмдгийн Ерөнхийлөгчтэй байдаг. Үүнтэй адил аймаг, дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгчид болон УИХ-ын гишүүд Ерөнхийлөгчөө сонгодог болох хэрэгтэй. Тэд мянга гаруй хүн болох юм. Улсын газар нутгийн төв болох Өвөрхангай аймгийн Хархоринд очиж, зүлгэн дээр сууж байгаад Ерөнхийлөгчөө сонгоё л доо. Нэр дэвшигчид нь загвар үзүүлдэг тэмцээн шиг нэг нэгээрээ гарч ирээд хөтөлбөрөө ярина биз. Ингэвэл маш их мөнгө хэмнэнэ шүү дээ. УИХ, Иргэдийн хурлын төлөөлөгчид  ард түмнээс сонгогдсон улсууд. Ингэхээр төлөөлөн сонгох аргыг хэрэглэнэ гэсэн үг. Хэрэв ингэвэл хагас Ерөнхийлөгчийн засаглал үгүй болно.

“Өдрийн сонин” 2009.03.06

 

Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Дэлгэрмаа:

-Ерөнхийлөгчийг нийт ард түмнээс сонгодог байсныг УИХ-аас өргөтгөсөн төлөөлөлтэйгөөр зургаан жилээр сонгодог байх санал төсөлд туссан байсан. Ингэж Ерөнхийлөгчийг улираахгүйгээр нэг удаа сонгох нь нэр дэвшсэн намаасаа хараат бус байх боломжийг бүрдүүлэх гэсэн санаа юм. Энэ бол байж болно оо. Харин ард түмнээс сонгодог байсныг нь болиулж, УИХ өргөтгөсөн төлөөлөлтэйгөөр сонгоно гэдэг хүлээж авахад хэцүү санал. Парламентаасаа Ерөнхийлөгчөө сонгодог бусад улсыг хараад байхад парламент нь олон гишүүнтэй, 400-600 хүний бүрэлдэхүүнтэй байдаг юм билээ. Харин манай яриад байгаа өргөтгөсөн төлөөлөл гэдэгт нь УИХ-ын 76 гишүүн, нэмэх нь нийслэл, аймгийн удирдлагууд зэрэг цөөн хүн багтах юм гэсэн.

“Ардын эрх” сонин. 2015.10.20

               

Яамдын тоог хуульчилна

Үндсэн хуульд

Гучин есдүгээр зүйл.

 

2. Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д өргөн мэдүүлнэ.

 

Ерөнхий сайд уул асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол УИХ-д өөрөө өргөн мэдүүлнэ.

 

Нэмэлт, өөрчлөлтийн төсөлд

Гучин есдүгээр зүйл

 

2. Засгийн газар дор дурдсан яамтай байна.

1/ Сангийн яам

2/ Дотоод хэрэг, хууль зүйн яам

3/ Гадаад хэргийн яам

4/ Байгаль орчин, хөгжлийн яам

5/ Батлан хамгаалах яам

6/ Гэгээрлийн яам

7/ Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам

8/ Хөдөө аж ахуйн яам

9/ Дэд бүтцийн яам

 

Монгол Улсын Ерөнхий сайд шаардлагатай гэж үзвэл Засгийн газрын үйл ажиллагааны тодорхой асуудал хариуцсан гурваас  илүүгүй Засгийн газрын гишүүнийг нэмж болно. Ерөнхий сайд Засгийн газрын бүрэлдэхүүний саналаа УИХ-д өргөн мэдүүлнэ.

 

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгасан 9 яам бол 1996-2000 онд бүрэн эрхээ хэрэгжүүлсэн Засгийн газрын бүтэц юм. Тухайн үеийн Хөдөө аж ахуй, үйлдвэрийн яамыг төсөлд Хөдөө аж ахуйн яам гэж, Байгаль орчны яамыг Байгаль орчин, хөгжлийн яам болгож нэрийн хувьд яльгүй өөрчилснөөс бусдаар 20-иод жилийн өмнөх Засгийн газрын бүтцийг хэвээр нь авч Үндсэн хуульд тусгахаар болсон байна. 

 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Яагаад өнөөдөр есөн яамтай болгох тухай, яагаад төрийн албыг цомхон болгох тухай асуудал ярьж байгаа юм бэ. Ерөөсөө л төр данхайсан гэдгийг хүлээн зөвшөөрч байна ш дээ. Төр бодлогогүй, тэнэг болчихжээ.  Үүнээс болж улс орны эдийн засгийн ийм байдал оруулчихлаа гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Хэрэв тийм байгаа бол алдаагаа хурдхан л засах ёстой. Тэгэхгүйгээр сонгуулийн дараа шинээр байгуулагдах Засгийн газрын бүрэн эрх, бодлого тодорхой бус байхад та нар ингэж ажиллаарай гэж өнөөдөр бид дараагийн УИХ, Засгийн газрын бүрэн эрхэд халдаж болохгүй. Энэ бол зохимжгүй. Хэрэв алдаатай байна гээд засъя гэсэн бол одоо л засъя.

 

УИХ-ын гишүүн Н.Энхболд:

-Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай асуудал нь хүмүүсийн тухай асуудал биш. Яаж Монголын хөгжлийн шаардлага, нөхцөл байдалд нийцсэн бүтэцтэй байх вэ гэдэг хамгийн эхний асуудал. Тэр нь хэдэн яамтай байх, яамдын чиг, үүрэг нь давхардахгүй байх асуудал. Засгийн газар анх байгуулагдахдаа фракциуддаа Засгийн газрын бүтцийг хувааж өгч, түүндээ таарсан мөнгөний хуваарилалтыг хийсэн өдрөөс ёс зүйгүй, хариуцлагагүй, зарчимгүй байдал үүссэн.

www.news.mn 2014.05.12

 

Ерөнхий сайд өөрөө танхимаа бүрдүүлдэг болох нь

Үндсэн хуульд

Гучин есдүгээр зүйл.

 

3. Засгийн газрын гишүүдийг Ерөнхий сайдын өргөн мэдүүлснээр УИХ хүн бүрээр хэлэлцэж томилно.

 

Нэмэлт, өөрчлөлтийн төсөлд

Гучин есдүгээр зүйл.

 

3. Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдээ томилсон, чөлөөлсөн, огцруулсан шийдвэрийг Ерөнхийлөгчид толилуулж, УИХ-д танилцуулснаар уг шийдвэрийг батламжилсан УИХ-ын тогтоол батлагдсанд тооцно.

 

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж:

-Парламентаас Засгийн газрын гишүүнээ томилоод сууж байдаг, түүнийгээ огцруулна гээд давхиж явдаг парламент дэлхийд маш цөөхөн. Одоо манайхан томилгоонд дуртай, томилгоо гоё, түүгээр дамжуулж бизнес, улс төрийн шахалтаа оруулдаг гэсэн ойлголттой. Түүнээс болоод УИХ-ын гишүүн болох юмсан гэсэн мөрөөдөлтэй хүн олонтой нийгэм болж байна. Тэгэхээр нэг ч их сонирхохоор ажил биш шүү, ард олны төлөө гэсэн сэтгэлтэй яваарай гэсэн байран дээр нь тавих хэрэгтэй. Бүх юмыг парламент руу авчрах хэрэггүй. Энэ дээр зааг ялгаа хэрэгтэй.

 

УИХ-ын гишүүн М.Батчимэг:

-Хамгийн түрүүнд хийх ёстой өөрчлөлтийн нэг нь энэ гэж би хувьдаа үзэж байгаа. Аливаа гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэх баталгаа нь томилгоо, мөнгө хоёр. Хувийн компани дээр л төсөөлөөд үз. Боловсон хүчин, мөнгө хоёроо мэдэхгүй гүйцэтгэх захирал юу хийж чадах вэ. Өнөөдөр Монгол Улсад Ерөнхий сайд гэдэг хүн яг ийм байгаа. Сайд нарыг нь ч, төсвийг нь ч УИХ мэднэ. Манай УИХ гүйцэтгэх эрх мэдэл рүү хэт их орсон, Засгийн газар бие дааж үүргээ гүйцэтгэх боломжгүй байгаа нь тов тодорхой харагдаж байгаа юм.

“Зууны мэдээ”. 2015.06.02

 

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:

-Миний бодлоор хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа парламентаас хэт хамааралтай байгаа Засгийн газар, Ерөнхий сайдыг яаж бие даалгах вэ гэдэг талаас нь харах хэрэгтэй. Монголд өнөөдөр яах аргагүй хүчирхэг Ерөнхий сайд хэрэгтэй байна. Мөн парламентыг Засгийн газрын алдаатай үйлдлийг мөр алдалгүй хянаж, шалгаж, хариуцлага тооцдог чадвартай болгох ёстой. Ер нь улс төрийн хэрүүл тэмцэлтэй байхын оронд үр ашигтай хянадаг парламент, хариуцлагатай, зохистой ажиллаж чаддаг Засгийн газартай байх тухай асуудлыг л хэлж байна. Засгийн газрын тухай хууль болон бодит байдлыг харахад Ерөнхий сайд үнэхээр Засгийн газрын тал нь мөн үү. Сайд нар нь гүйцэтгэх засаглалын танхим байж чадаж байна уу гээд харахаар үгүй байгаа юм.

“Улс төрийн тойм” 2011.10.28

 

Хотын статусыг эргэн сэргээх заалт

Үндсэн хуульд

Тавин долдугаар зүйл.

 

1. Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, нийслэлд, аймаг нь суманд, сум нь багт, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдана.

 

Нэмэлт, өөрчлөлтийн төсөлд

Тавин долдугаар зүйл.

 

1.  Монгол Улсын нутаг дэвсгэр нь засаг захиргааны хувьд аймаг, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотод, аймаг нь сум, хотод, сум нь багт, хот нь хороонд хуваагдана. Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот нь засаг захиргааны  тусгай нэгж мөн бөгөөд  түүний удирдлагын эрх хэмжээ, тухайн нэгж доторх засаг захиргааны зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно.

 

Иргэн Д.Ламжав:

-Дархан, Эрдэнэтийг бие даасан хот болгох санаа байх шиг байна. Социализмын үед ийм байсан нь зохисгүй, орон нутагт зөрчил үүсгэдэг байсан учраас аймагт харьяалуулсан ч ингэхдээ нутгийн захиргааны нэгж биш болгон хэтрүүлчихсэн түүхтэй. Би бол “Монгол Улс нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймгуудад, аймаг нь хот, сумдад, нийслэл Улаанбаатар нь Төв аймгийн нутагт тусгай эрхтэйгээр оршино” гэх маягаар зохицуулахыг санал болгосон юм.

“Зууны мэдээ” сонин

 

УИХ-ын гишүүн асан Д.Одхүү:

-Одоо орж ирж байгаа хуулийн төслөөр бол 24 улсын чанартай хот байгуулъя гэж холион бантан хутгах гэж байна. УИХ-ын гишүүн Ж.Батсуурь зөв зүйл хэлсэн. Аймгуудын ЗДТГ-ын бүтэц улам давхардах, данхайх, орон тоо, хүн хүчний хувьд ч илүүдэх шинжтэй болох нь. Энэ бол нэг хүнд олон овог өгч байгаагаас ялгаагүй зүйл. Сумын Тамгын газар, аймгийн Тамгын газар, хотын захирагчийн алба тус бүртээ  даргатай байх шаардлага үүснэ. Даргаа дагаад бас жижиг дарга нар бий болно. Түүгээр тогтохгүй алба хаагчид олширно. Үндсэн хуулиар бол аймаг, аймгийн төв нь сум гээд заачихсан байхад дахиад улсын чанартай хот гараад ирнэ. Ингэж нэг зүйл дээр хоёр нэр тавьчихаар аль нь алиныхаа дээр гарах вэ гэдэг асуудал үүснэ. Ийм аймгийн ийм нэртэй сум гэчихээд ийм хот гэж нэрлээд явахаар жинхэнэ холион бантан болно. Ийм шийдэл байж болохгүй. Ингээд Монгол Улс 24 холион бантантай болно гэсэн үг.

www.time.mn

 

Г.СОНИНБАЯР

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • зочин (59.153.113.211)
    Хулгайч нар бүр олуулаа болж хугацаагаа сунгахаар шийдсэн юм байхдаа, хар шөнөөр дур зоргоороо авирласан гудамжны хулгайч нар та нарыг гэсгээх байлгүй.Та нар шиг хулгайч нарын дэргэд ганц Путин л хэрэгтэй юм.
    2015 оны 11 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    5 мин
  • Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Ус сувгийн удирдах газарт зочиллоо
    9 мин
  • ДЦС-5 төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох урьдчилсан шалгаруулалтад 3 оролцогч шаардлага хангаж, хураангуй жагсаалтад багтлаа
    57 мин
  • Олон улсын баялгийн сангуудын институцид "Үндэсний баялгийн сан" гишүүнээр элслээ
    1 цаг 4 мин
  • Үндэсний их баяр наадмын тухай хуулийн өөрчлөлтөөр үндэсний нэгдмэл үнэт зүйлийг төлөвшүүлнэ
    2 цаг 10 мин
  • А.Энхтуул: Цаашид шатрын спортыг хөгжүүлэхэд хүчин зүтгэнэ
    2 цаг 45 мин
  • Ардын жүжигчин Аюурзанын Долгорт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    2 цаг 50 мин
  • Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
    2 цаг 54 мин
  • Ардын жүжигчин Ц.Төмөрбаатар: Таныхаа нэрийг унагаахгүй өдийг хүрлээ гэж аавдаа хэлнэ
    3 цаг 8 мин
  • Бид хоёрын амжилтыг хуваалцаж баяр хүргэдэг Монголчууддаа баярлалаа
    3 цаг 51 мин
  • Хөдөлмөрийн баатар П.Бадарч: Яруу найрагчийн хамгийн сайхан үе бол шүлгээ бичиж дуусгах мөч
    3 цаг 57 мин
  • Нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ
    4 цаг 9 мин
  • Баяр наадам, амралтын өдрүүдэд аялал зугаалгаар хөдөө, орон нутгийг зорьж байгаа иргэдэд сонор, сэрэмжтэй байхыг зөвлөлөө
    4 цаг 40 мин
  • Н.Золбоо: Наадамд торгон ирээ харуулах сүүлийн хэд хоногийн бэлтгэлээ Сүүж уулын амралтад хийж байна
    4 цаг 57 мин
  • Наадмын зохион байгуулалтад онцгой анхаарч, үер, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болголоо
    5 цаг 21 мин
  • Улсын цолон ойрхон бөх #7: Аймгийн арслан Ц.Төмөрцоож
    5 цаг 57 мин
  • ACWA POWER компани Монгол Улсын Эрчим хүчний хөгжлийн замналд урт хугацааны түнш байхаа дахин илэрхийлэв
    6 цаг 37 мин
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
    6 цаг 40 мин
  • Наадам айсуй: Түрүү жил айргийн тавд хурдалсан таван ХЯЗААЛАН
    7 цаг 3 мин
  • Өнгөрсөн долоо хоногт нийслэлд гал түймрийн 35 дуудлага бүртгэгджээ
    7 цаг 13 мин
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • Долоодугаар сарын эхэн өдрүүдийн цаг агаарын төлөв
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
  • Монгол тогооч нар дэлхийн аваргын хагас шигшээд оролцох эрхээ авлаа
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
  • Улсын цолон ойрхон бөх #3: Аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
  • Ч.Ундрам: Олимпийн төрөлд байдаг спортуудаа төрөөс дэмжих нь зүйтэй
  • Мотокроссын улсын аварга шалгаруулах цуврал Дархан-Уул аймагт болно
  • 115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ
24 баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК