Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Сугарын хүү өршөөлд хамрагдаж чадаагүй ч, хар тамхины зарим хэрэгтнүүд өршөөгдлөө

2015-11-10
0
ЖИРГЭХ

        Өнгөрсөн долоо хоног үйл явдлаар дүүрэн долоо хоног болж өнгөрлөө. Хамгийн гол нь иргэдийн дунд хүлээлт үүсгээд байсан Өршөөлийн хууль УИХ-ын нэгдсэн чуулганаар эцэслэн батлагдав. Ингэхдээ авлигын хэргүүдийг өршөөхөөргүй болсон юм. Тодруулбал, “Хууль бусаар хөрөнгөжих”, “Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах” “Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж завших”, “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах”, ”Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх” зэрэг гэмт хэргийг өршөөхгүй байхаар шийдвэрлэв. Харин “Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх” гэсэн заалтыг өршөөлд хамруулж, уучлал үзүүлэхээр болсон билээ.


Мөн хар тамхины хэргийн зарим зүйлчлэл өршөөлд багтаж байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн 192.3 / Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах/, , 196 дугаар зүйл заалтууд /Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг хэрэглэх газар зохион байгуулах/ өршөөлийн хуульд үл хамаарч байгаа ч бусад зүйлчлэл Өршөөлийн хуулиас гадуур үлдэж байгаа юм.


Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн 188 дугаар зүйлийн 188.4, 192 дугаар зүйлийн 192.3-т заасан гэмт бүлэглэлийн гишүүн, зохион байгуулалттай бүлэг хар тамхийг зөөвөрлөсөн, хэрэглэсэн, улсын хил нэвтрүүлсэн хэргүүдийг Өршөөлийн хуулиар хаасан нь үнэн. Гэхдээ Эрүүгийн хуулийн 188 дугаар зүйлийн 188.3, 192 дугаар зүйлийн 192.2, 194 дүгээр зүйлийн 194.2-т заасан хар тамхи болон мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах хэрэгт ял шийтгүүлсэн этгээд өршөөлийн хуульд бүрэн хамрагдаж байгаа юм. Ингэснээр манай улс Үндсэн хууль, нэгдэн орсон олон улсын  конвенциудаа ч зөрчиж байгаа гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байна.


Ингээд хар тамхины хэргээр шалгагдаж байсан хийгээд ял авсан этгээдүүдээс хэн нь суллагдаж,  хэн нь өршөөлд хамрагдаж чадаагүй вэ?

 

Д.Сугарын хүү С.Цогт Өршөөлийн хуульд хамрагдаагүй ч ялын хугацаа дуусах дөхөж байна


Төрийн өмчийн хорооны дарга асан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын хүү С.Цог нарын 12 хүнд холбогдох хар тамхины хэргийг Дүүргийн эрүүгийн анхан шатны I шүүхэд хоёр өдрийн турш үргэлжилж, С.Цогийг хоёр жилийн хорих ялаар шийтгэсэн. Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192.1, 192.2, 192.3.4, 188.2-т зааснаар буруутган ялласан байдаг. Тэгвэл тэднийг ялласан зүйл ангиас Эрүүгийн хуулийн 192.3-ийг Өршөөлийн хуульд хамруулаагүй учир тэд өршөөлд хамрагдахгүй аж.


Гэвч С.Цог нар өнгөрсөн жил шүүхээр орж ял авсан ч шалгагдсан хугацаа цөөнгүй. Тэгэхээр 2 жилийн ял авсан түүний суллагдах хугацаа ойртсон гэсэн үг юм.

“Ice top” хамтлагийн гишүүн Д.Манлайжаргал, М.Бадрах нар Өршөөлд хамрагдаж ял хасууллаа


Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар “Ice top” хамтлагийн гишүүн Д.Манлайжаргал, Ш.Батбаяр, М.Бадрах нарт холбогдох хэргийг өнгөрөгч долоо хоногт хянан хэлэлцсэн. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх Д.Манлайжаргал, М.Бадрах нарыг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар   Д.Манлайжаргалд 1 жил 6 сарын хорих ял оногдуулж, өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас 2 жилийг нэмж, нийт биечлэн эдлэх ялыг чанга дэглэмтэй хорих ангид 3 жил 6 сараар тогтоож, М.Бадрахад 3 сар 1 хоногийн баривчлах ял шийтгэсэн байдаг. Улмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг хянан хэлэлцээд Д.Манлайжаргалд оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангиад эдлүүлэхээр өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсэн. Тэгвэл Улсын Дээд шүүхээс өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10 дахь хэсэгт “эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр нэг удаа өршөөлд хамааруулна” гэж заасны дагуу Д.Манлайжаргалд өмнөх тогтоолоор оногдуулсан ялыг тэнссэн хугацааг хэрэгсэхгүй болгож, сүүлчийн тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Баавар Өршөөлд хамрагдаж суллагдсан ч хар тамхины хэрэгт холбогдоогүй


Хэвлэл мэдээллийн хэрэгслээр Ш.Батбаярыг хар тамхины хэрэгт холбогдоод суллагдсан мэтээр мэдээлэл гарч, олон нийтийн зүгээс ч тийм бодолтой байгаа нь илэрхий. Тэгвэл Ш.Батбаяр буюу Баваарын хувьд  төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож,  Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял авсан юм.


Харин үүнийг  Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцээд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар Ш.Батбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1-т зааснаар оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг өршөөн хэлтрүүлж, нэн даруй суллахаар шийдвэрлэсэн юм.

 

Д.Дуулим

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнгөрсөн 7 хоногт ой, хээрийн 11 удаагийн дуудлага бүртгэгджээ
GalOl app нээлтээ хийлээ
ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр нийслэлд 38 хүн, хөдөө орон нутагт 26 хүн хэвтэн эмчлүүлж байна
Өнөөдөр дэлхийн "Олон улсын ухамсрын өдөр" тохиож байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • с.сүрэнжав (202.9.41.103)
    ТА бүхэнд хаанаасаа йим их өшөө хорсол бий болдог байнаа ЭЦЭГТ НЬ ЯМАРЧ ХАМААГҮЙ ЮМЫГ ЗААВАЛ НЯЛЗАЙХ нийтэд тарааж таашаал авдаг сэтгүүүлчидэд ёс зүй гэж байна уу ??? ЛАВ энэ сэгүүлч нарт ҮР ХҮҮХЭД ЭЭЖ ААВ ГЭЖ БАЙДАГГҮЙ БАЙХ ЭЦЭГ ЭХИЙГ ИНГЭЖ ДОРОМЖИЛЖ БОЛОХГҮЙ АМЬДАА БИЕ БИЕНЭЭ ХАЙРЛАЖ СУРАА Ч ??????????????
    2015 оны 11 сарын 11 | Хариулах
  • gf (202.9.40.222)
    MONGOLD XAR TAMXI BDIMU DEEGURE XUVAAGAD IDDEG BIZ
    2015 оны 11 сарын 10 | Хариулах
  • Зочин (43.242.243.215)
    Ichij vhmeer ymaa tsetsed ali hediin ochood suuchihjee eniig hen ingej uud ni tataad baidag bnaa idej uuj hanahaa medehgvi balai amitan
    2015 оны 11 сарын 10 | Хариулах
  • zochin (202.21.96.254)
    Har tamhinii hergiig urshuuh ni mash buruu bsan yum da
    2015 оны 11 сарын 10 | Хариулах
  • Зочин (103.229.120.153)
    ҮХЦэцийн нэр хүнд энэ Д.Сугараас болж навс унасан шүү дээ
    2015 оны 11 сарын 10 | Хариулах
  • Зочин (103.26.194.162)
    Хар тамхины хэргийг хэзэ ч өршөөж болохгүй
    2015 оны 11 сарын 10 | Хариулах
  • sf (202.21.125.23)
    icetop iin manlaibaatar yamar sonin yum bee bas iim balair zurshiltai bsiinmuu duug ni uul ni sonsdog
    2015 оны 11 сарын 10 | Хариулах
  • Зочин (59.153.115.156)
    Сугардаггуй сугараа ЦЭЦ хамгаалсаар л
    2015 оны 11 сарын 10 | Хариулах
  • zochin (1.66.99.31)
    Haytad chig thaaz.r avch baival trna hunii hog shaarn.d
    2015 оны 11 сарын 10 | Хариулах
  • fuck (112.72.11.67)
    ene yamar uzliin xulgaich ve
    2015 оны 11 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ц.Идэрбат: Хаврын тариалалтад онцгой анхаарна
    15 мин
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
    32 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал эхний шийдвэрээрээ 12100 компанийн дансыг нээлээ
    46 мин
  • Х.Ганхуягийн Шадар сайдаар ажиллах хугацаандаа хийсэн ОНЦЛОХ ажлууд
    1 цаг 24 мин
  • П.Наранбаяр: Дээрэлхэлт дэргэд гарахад дэмжиж алга ташихгүй байваас түлшгүй гал адил өөрөө унтарна
    1 цаг 28 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал хаагдсан 12100 дансыг нээлээ
    1 цаг 54 мин
  • ФОТО: 100 буудалт даамын нээлттэй тэмцээнийг 7 насны ангиллаар Д.Сүхбаатарын талбайд болж байна
    1 цаг 55 мин
  • Б.Жавхлан: "Үндэсний ногоон лаб" платформ иргэд, хөрөнгө оруулагчдыг холбох гүүр болно
    2 цаг 31 мин
  • Хууль бусаар барилгын зөвшөөрөл олгосон байж болзошгүй хэргээр Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр АТГ-т шалгагдаж байна
    2 цаг 42 мин
  • Өнгөрсөн 7 хоногт ой, хээрийн 11 удаагийн дуудлага бүртгэгджээ
    3 цаг 9 мин
  • ФОТО: Шинэ Засгийн газрын АНХНЫ хуралдаан
    3 цаг 23 мин
  • Улаанбаатар хот сүүлийн 5 жилд 8.5 тэрбум ам.долларыг түгжрэлд алджээ
    3 цаг 33 мин
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
    3 цаг 39 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол нэгээр нэмэгджээ
    3 цаг 43 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    4 цаг 23 мин
  • Засгийн газар хуралдаж байна
    4 цаг 27 мин
  • Үйл явдал: “Р.Чойном-90 жил” үзэсгэлэн Монголын Үндэсний музейд гарч байна
    4 цаг 46 мин
  • Монгол Улс ба Нөөцийн эдийн засаг
    5 цаг 8 мин
  • Б.Ган-Очир: Тоглоомын дүрмээ тодорхой болгоод ард түмэнд мөрийн хөтөлбөрөө танилцуулж ялалт ялагдлаа шийдье
    19 цаг 46 мин
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
    19 цаг 54 мин
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Ж.Мөнхбат аваргын хуучилсан хөгжилтэй ярианууд
  • DEK vs BOOGIE: 100 сая төгрөгийн төлөөх багийн халз тулаан болно
  • Судалгаа, хөгжүүлэлтийн үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах арга хэмжээний нээлт болов
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • Солонго хайх олон улсын өдөр тохиож байна
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК