зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УИХ-ын гишүүдийг 99 болгож, таван жилээр ажиллуулах өөрчлөлтийн талаар хэн юу хэлэв?

2015-11-10
0
ЖИРГЭХ

        Өнгөрсөн баасан гаригт Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг 2014 онд байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Н.Батбаяр ажилласан билээ. Тус ажлын хэсэгт анхны Үндсэн хуулийг боловсруулахад оролцож байсан УИХ-ын гишүүн Л.Болд, Р.Гончигдорж, Л.Цог, С.Баярцогт нарын нэр бүхий гишүүд ажилласан юм. Н.Батбаяр гишүүний ахалсан ажлын хэсгийнхэн Үндсэн хуулийн өөрчлөлтөө зөв, бас дэмжих эсэхийг ард түмнээс асууж байж шийднэ. Гэхдээ ард нийтийн санал асуулгыг явуулахдаа дөрвөн хуулийг өөрчилж байж, хөхөө өвлийн хүйтнээр тэр тусмаа шинэ жилийн баярыг дөхүүлж 5.5 тэрбумаар хийнэ гэх мэт санаанд багтамгүй асуудлыг ярьж буй. Эдийн засаг хүндрэлтэй энэ үед 5.5 тэрбум төгрөг байна уу бас өвлийн хүйтнээр санал асуулгад хүмүүс хэр идэвхтэй оролцох вэ, дөрвийн дөрвөн хуулийг энэ богино хугацаанд өөрчилж амжих уу гэх мэт олон асуулт байна. Гэхдээ энэ удаад уг асуудлыг хөндөлгүй түр хойш нь тавъя. Харин уг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр олны анхаарлыг татсан олон өөрчлөлтүүд орох аж. Тухайлбал, УИХ-ын гишүүдийн тоог нэмж 99 болгох, УИХ, ЗГ-ын бүрэн эрхийн хугацааг сунгаж 5 жил болгох, Ерөнхийлөгчийг ард иргэдээс биш парламентаас сонгох гэх мэт өөрчлөлтүүдийг оруулж буй.

Энэ талаар гишүүд ямар байр суурьтай байгааг хүргэе.

 

УИХ-ын гишүүн М.Батчимэг: УИХ-ын гишүүдийн тоог нэмэх нь зөв. Гэхдээ урьдчилсан нэг нөхцөл байна. УИХ-д байгаа  сайд нарын томилгоо, төсөв гэх мэт гүйцэтгэх эрх мэдлийг Засгийн газарт эхлээд шилжүүлэх ёстой. Хэрэв Үндсэн хуулиар энэ заалтыг батлавал УИХ-ын гишүүдийн тоог нэмэх бололцоотой. Энэ тохиолдолд УИХ дарга нарын байгууллага биш, ард түмний төлөөлөл гэдэг утгаараа ажиллах боломж бүрдэнэ. Өнөөдөр УИХ-ын ажлын чанар гишүүдийн тооноос шууд хамааралтай байна. Цөөн гишүүнтэй байгаагаас олон байнгын хорооны хуралдаан давхацдаг, олон хуулийг зэрэг уншиж чаддаггүй, уншаагүй хууль дээрээ кноп дарж батлах болдог. Нэг гишүүний ачаалал хэтэрхий их байгаагаас хууль чанаргүй гарч байна. Хоёрдугаарт нөлөөнд автамтгай байна. Байнгын хороо бол УИХ-ын асуудал шийддэг гол байгууллага. 19 гишүүнтэй байнгын хороо 10 гишүүнээр ирцээ бүрдүүлээд 6 хүн асуудлыг баталж байна. Энэ хоёр үндэслэлээр гишүүдийн тоог нэмэх нь зүйтэй гэж үзэж байгаа юм. Манай улс 2 сая хүн амтай байхад 76 гишүүнтэй байсан. Одоо нэг саяар хүн ам нэмэгдсэн гэхээр 38 гишүүнээр нэмэгдүүлэх үндэслэлтэй. Олон улсын жишгээр хүн амын тоо парламентын гишүүний тоо хоёр жишиж байж улс орны ачааллыг зөв дааж явдаг. Энэ утгаараа Монголын парламентын гишүүдийн тоо хэтэрхий цөөн байна.

 

УИХ-ын дарга З.Энхболд: УИХ-ын гишүүдийн тоог нэмье гэдгийг дэмждэг нь ч байна, дэмжихгүй нь ч бий. Нэг их чухал асуудал биш. 76 гэдэг тоог тогтоож байх үед манайх хоёр сая хүн амтай байсан. УИХ-ын гишүүдийн тоо хүн ам гурван сая иргэнтэй болсны дараа хэд байх хэрэгтэй вэ гээд хувилаад үзэх юм бол 99-100 болдог. Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог байх ёстой. 1992 оны Үндсэн хууль анх боловсруулагдаж оруулж ирэхдээ цэвэр парламентын засаглалтай улсын Үндсэн хууль байсан. Хэлэлцүүлгийн явцад төрийн тэргүүнээ өөрөө сонгодоггүй ямар улс байдаг юм гэж үзээд Ерөнхийлөгчийг бүх ард түмнээс сонгодог болсон юм. Тэгээд хагас Ерөнхийлөгчийн засаглалтай улс болоод хувирчихсан. Ингээд парламент ч биш, Ерөнхийлөгч ч биш хоёрын хооронд улс болгосон учраас сүүлийн жилүүдэд хоёрдмол системийн дутагдалтай, алдаатай талуудыг мэдэж байна. Миний хувийн санал бол сонгодог парламентын засаглал руугаа орох, гүйцэтгэх засаглал шүүх бүгд бие биенээ хянаж чаддаг тогтолцоотой болох хэрэгтэй байгаа юм. Хэрэв сонгодог парламентын засаглалтай улс орон больё гэвэл Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог болох ёстой. Сонгодог парламентын засаглалтай улсууд ийм системтэй байдаг.

 

Х.Тэмүүжин: Миний бодлоор хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа парламентаас хэт хамааралтай байгаа Засгийн газар, Ерөнхий сайдыг яаж бие даалгах вэ гэдэг талаас нь харах хэрэгтэй. Монголд өнөөдөр яах аргагүй хүчирхэг Ерөнхий сайд хэрэгтэй байна. Мөн парламентыг Засгийн газрын алдаатай үйлдлийг мөр алдалгүй хянаж, шалгаж, хариуцлага тооцдог чадвартай болгох ёстой. Ер нь улс төрийн хэрүүл тэмцэлтэй байхын оронд үр ашигтай хянадаг парламент, хариуцлагатай, зохистой ажиллаж чаддаг Засгийн газартай байх тухай асуудлыг л хэлж байна. Засгийн газрын тухай хууль болон бодит байдлыг харахад Ерөнхий сайд үнэхээр Засгийн газрын тал нь мөн үү. Сайд нар нь гүйцэтгэх засаглалын танхим байж чадаж байна уу гээд харахаар үгүй байгаа юм.

 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Үндсэн хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага бий. Гэхдээ Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах боломж маань сар гаруй хугацаагаар хэмжигдэж байгаа энэ үед зохимжгүй байна. Сар гаруйн хугацаанд эх болсон хамгийн том хуулиндаа яарч өөрчлөлт оруулбал бушуу туулай борвиндоо баастайн үлгэр болно. Ард нийтээсээ асууж байж Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулъя гэвэл дөрвөн хуулийг өөрчлөх шаардлагатай болно. Өөрсдөө дур мэдээд оруулъя гэвэл Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг ярина. Тэгэхээр хугацаа маш давчуу байна. Тиймээс МАН-ын бүлэг Ард нийтийн санал асуулга явуулахыг дэмжихгүй.

 

Н.Батцэрэг: Эвслийн бүлгийн гишүүд өнгөрсөн хавар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа заавал ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэх ёстой гэсэн санал гаргаж байсан. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсэг эвслийн бүлгийн саналыг авч хэлэлцэж, дэмжсэн учраас тогтоолын төслийг өргөн барьсан Ард нийтийн санал асуулгын хувьд хугацаа давчуу байгаа. Сонгуультай зэрэгцэхүйц хэмжээний санал асуулга явуулах учраас хугацаа их орно. Иймээс хугацааны хувьд хойш тавихаас аргагүй байдалтай харагдаж байна. Тиймээс парламент, улс төрийн намууд дотроо зөвшилцөл хийх хэрэгтэй гэж үзсэн. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахтай холбоотой асуудлаар бүлэг дээр нэг бүрчлэн санал гаргаагүй. Харин миний хувьд ажлын хэсэгт орж ажиллаж байна. Миний байр суурь бол Улаанбаатар, Дархан, Эрдэнэт бол тусгай статустай хот болгоно. Дээр нь эдгээр хотуудын засаг даргыг ерөнхий сайд томилж байхаар  оруулсан.

 

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг парламент дангаараа шийдвэрлэх боломжтой ч ард иргэдийн санал асуулга явуулж дэмжсэн тохиолдолд өөрчлөлт оруулах тухай яръя гэж байгаа шүү дээ. Тэрнээс биш юу юугүй парламент өөрөө аваад хэлэлцье гээгүй. Миний хувьд энэ парламент хамгийн сайн ард нийтийн төлөөлөлтэй парламент юм. Өөрөөр хэлбэл нэг нам нь  давамгайлаагүй, таван намын төлөөлөл, бие даагчдын төлөөлөл бол бүрэн төлөөлж чадахуйц парламент гэж хэлмээр байна. Иймээс ард нийтийн санал асуулга явуулаад парламентаараа хэлэлцүүлэх нь хамгийн тохиромжтой гэж үзэж байна.

 

ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХААР САНАЛ БОЛГОЖ БУЙ ӨӨРЧЛӨЛТҮҮД

 

- Үндсэн хуулийг Эх хууль хэмээн нэршлийг өөрчлөх,


- Засгийн газрын гишүүдийн гуравны нэгээс дээшгүй нь УИХ-ын гишүүн байж болно,


- Ерөнхийлөгчийг ард нийтийн сонгуулиар биш УИХ-ын гишүүд, аймаг, Улаанбаатар,


- Дархан, Эрдэнэт хотын ИТХТХ-ын дарга нарыг оролцуулсан бүрэлдэхүүнтэйгээр хэлэлцэж, нууц санал хураалтаар олонхийн санал авсан хүнийг Ерөнхийлөгчид сонгогдсон гэж үзэн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргана,


- Засгийн газар есөн яамтай байна,


- Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдээ томилсон, чөлөөлсөн, огцруулсан шийдвэрийг Ерөнхийлөгчид толилуулж, УИХ-д танилцуулснаар уг шийдвэрийг батламжилсан УИХ-ын тогтоол батлагдсанд тооцно,


- УИХ-ын нийт гишүүдийн олонх нь Ерөнхий сайдыг огцруулж, шинэ Ерөнхий сайдыг томилох тухай саналыг хамтад нь албан ёсоор тавибал УИХ уг асуудлыг гурав хоногийн дотор хэлэлцэх бөгөөд олонхийн саналаар дэмжсэн бол шинэ Ерөнхий сайдыг томилсон, өмнөх Ерөнхий сайдыг огцруулсан тухай УИХ-ын тухай тогтоол батлагдсан тооцно,


- Улсын Дээд шүүхийн шүүгчдийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосноор УИХ, бусад шүүхийн шүүгчдийн томилгоог Ерөнхийлөгчийн зарлигаар хийнэ, Ерөнхий шүүгчийг Дээд шүүхийн шүүгчид дотроосоо гурван жилийн хугацаатай олонхийн саналаар батална,


- Улсын Ерөнхий прокурорыг Ерөнхий сайд нэр дэвшүүлж, УИХ-ын зөвшөөрснөөр, Ерөнхийлөгч зарлиг гарган зургаан жилийн хугацаатай томилно,


- УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлж 99 болгох,


- УИХ-ын бүрэн эрх таван жил байх,


- УИХ-ын дэд даргыг гишүүдийн дотроос саналаа нууцаар гарган сонгодог байх,


- ИТХ-ын сонгуульд улс төрийн нам нэр дэвшүүлж оролцохгүй, харин баг, хорооны иргэдийн хурлаас сум, хотын ИТХ-ын төлөөлөгчдийг, сум, хотын ИТХ-аас аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгож, ИТХ-ыг байгуулах,


- Аймаг, Улаанбаатар, дархан, Эрдэнэт хотын Засаг даргыг Ерөнхий сайд, баг, хорооны Засаг даргыг сум, хотын Засаг дарга томилж, чөлөөлөх,


- Ерөнхийлөгчийн эрхэд одоо хадгалагдаж байгаа Засгийн газарт чиглэл өгөх, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэх заалтыг хасах,


- Үндсэн хуулийн цэцийн гурван гишүүнийг Ерөнхийлөгчөөс санал болгож байгааг хасч, Ерөнхий сайдаас санал болгох.

Т.Хулан

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
ХХБ-ны Хуримтлалтай Монгол-2025 аяны 11-р сарын азтай 50 харилцагч тодорлоо
Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих транзит тээврийн урсгал саарна
“Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Нийслэлийн түргэн тусламжийн төвд ажиллаж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (32)

  • Зочин (59.153.113.132)
    Манай улсын хувьд УИХ ын 76 бол ихэдсэн тоо. УИХ д 40 орчим гишүүн байхад асуудлыг шийдэх боломжтой. Том тоо оруулж ирж байгаа гишүүд эх орныхоо бодит байдлыг мэдэхгүй хүмүүс
    2015 оны 11 сарын 11 | Хариулах
  • Mongol (103.229.176.130)
    mash goy uurchlultuud hiigdeh um bna. 100 demjij bna.
    2015 оны 11 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.9.40.9)
    kk Batchimegee yah gej iim balai ym yrij bna aa duugui l baildaa
    2015 оны 11 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.9.40.9)
    unen soliotoi ymaa,,,boli boli
    2015 оны 11 сарын 10 | Хариулах
  • zochin (103.26.193.210)
    tegvel eronhiilogchiin hereg bna uu
    2015 оны 11 сарын 10 | Хариулах
  • зочин (202.21.100.210)
    76-н 50 n хуралдаа суудаг биздээ харин багасгамаар юм бишүү
    2015 оны 11 сарын 10 | Хариулах
  • зочин (202.9.40.85)
    ГОЛ НЬ ГАХАЙНУУД ҮҮРЭЛСЭН ПАРЛАМЕНТ МОНГОЛЫГ ДАМПУУРУУЛЖ БАЙГАА БОЛОХООС ЕРӨНХИЙЛӨГЧ ЕРӨНХИЙ САЙД БИШ АРД ТҮМНИЙГ ТЭНЭГТҮҮЛЖ БАЙНА
    2015 оны 11 сарын 10 | Хариулах
  • zochin (202.9.41.83)
    76 tenegiig yaj hurdan zailuulya gej baihad tom tenegtej baina a estoi dabar
    2015 оны 11 сарын 10 | Хариулах
  • zochin (202.9.41.83)
    76 tenegiig yaj hurdan zailuulya gej baihad tom tenegtej baina a estoi dabar
    2015 оны 11 сарын 10 | Хариулах
  • Зочин (182.160.36.47)
    Шүүгчдийг тухайн нутаг дэвсгэрийнх нь иргэд согодог болгох хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ даварсан шүүгч нар намуудад үйлчилдэг тэдний дохио зангаагаар шийдвэр гаргадаг хэн ч хариуцлага тооцдоггүй хүмүүс болжээ. Хичнээн ч өндөр цалин өгсөн тэд өөрчлөгдөхгүй авдаг авилгалаа авсаар л байх болно. Өнөөдөр тэд яаж шийдвэр гаргаж байна гээч прокуроруудттайгаа урьдчилан тохиролцоод авилга авсан хүнийхээ талд хээв нэг шийдвэрийг урьдчилаад гаргачихдаг юм. Шүүх хурал гэдэг бол худлаа жүжиг. Зоригтойхон дуугарсан өмгөөлөгчдийг дарамтлана, бариж хорино, өмгөөлөх эрхий нь хасана, өмгөөлөгчид тэрнээс нь айгаад хуулиййн дагуу мэтгэлцэж чаддагүй юм
    2015 оны 11 сарын 10 | Хариулах
  • иргэн (202.21.106.116)
    76 тэнэг 99 болбол төрөөс төрөх тэрбумтны тоо л өснө дөө дахиж сонгохгүй л байхсан хүмүүс минь эдгээр арчаагүй новшнуудыг
    2015 оны 11 сарын 10 | Хариулах
  • hjh (112.72.15.114)
    76 baigaad ajillaj chadahgui baij 99 bolood burch ajillaj chadahgui sh dee
    2015 оны 11 сарын 10 | Хариулах
  • zochin (43.242.242.140)
    UIH-iin gishuudiig butsaan tatah tuhai oruulaach. harin tegvel ard tumen zuvshuuruh baih. gants heregtei zaaltiig oruulahgui yum aa ta nar.
    2015 оны 11 сарын 10 | Хариулах
  • zochin (43.242.242.140)
    estoi ard tumniig doromjilj duusahgui yumaa. yun 5 jil yun 99 ve????? bur soliorol ni dendeed galzuurah shatandaa orj bna boliochee ta nar.
    2015 оны 11 сарын 10 | Хариулах
  • Зочин (182.160.0.75)
    Улс орны та нар дампууруулж болоо биш үү эх орноо худалдаад. Цатгалдсан новшнууд минь ард түмнээсээ 99 болгоод эрх мэдлээ нэмэгдүүлье гээд. Бас дундаасаа ерөнхийлөгчөө сонгодог болноо гээд ард түмнээсээ асуугаад. Үзэлдээ. Санал асуулгын дүн Давар новшнуудаа гэж гарна. Иргэд босход бэлэн шүү
    2015 оны 11 сарын 10 | Хариулах
  • Зочин (112.72.12.4)
    zugeer l boliod zailaad ug AN iinhaan
    2015 оны 11 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.9.40.183)
    YUUN TAVAN JIL VE YUUCH HIIHGUI JIL BOLGVL HURDAN TATAH. GISHUUDIIG CUULJ 50 BOLGOJ ERUNHIILEGCHIIG HUCHTE BOLGOJ ARD TUMNEES SONGOJ.JAGSAALTIIN HULGAICH HYMDORJ METIIG HURDAN BOLIULAH HERGTE
    2015 оны 11 сарын 10 | Хариулах
  • Зочин (172.56.13.103)
    Batalsan humuus songuul d orohgui bol bolno
    2015 оны 11 сарын 10 | Хариулах
  • Зочин (73.247.126.55)
    parliament -g ustagaya.zasagaa shuud songoyo
    2015 оны 11 сарын 10 | Хариулах
  • Зочин (119.40.98.174)
    za hutsaa garuudaa UIH erdoo 56 gishuun bhad l hangalttai ajlaa oorsdoo hiideggui hor l nairuulj hojoo harj suudag bj gishuudiin too hureltsdeggui gechjee boli za tagnuul batchimeg golog enhboldoo
    2015 оны 11 сарын 10 | Хариулах
  • Зочин (203.91.117.4)
    3 сая иргэн = 99 гишүүн. 300 сая иргэн = 9999 гишүүн, 1 тэрбум 500 сая хүн = 49995 гишүүн байх нь ээ. Мундаг сэтгэж байна шүү. Төрийн ордоноо дээш нь давхарлахгүй бол мөдхөн багтахгүй нь дээ. Яана даа.
    2015 оны 11 сарын 10 | Хариулах
    • Зочин
      300say=9900, 1terbum 500 say = 49500
      2015 оны 11 сарын 10
  • зараа (103.9.90.194)
    татварын мөнгөөр 99 хүнийг тэжээх хэрэгүү? энэ арай дэндэнэ 50 гишүүнтэй баймаар байна 5 жил ч гэх шиг больж үз 50 гишүүн хангалттай
    2015 оны 11 сарын 10 | Хариулах
  • Зочин (43.242.243.249)
    1 say hund 38 gishuun BH estoi hen helj bna. Ta nar UIH gishuunii ajliig bugd shahuu davhar said bolj toriin ajliig nuraasan. Eh or on, Ard tumnee geh setgel GUI muu idej uuj hanadaggui birduud.
    2015 оны 11 сарын 10 | Хариулах
  • Зочин (43.242.243.249)
    Ta nart too bagadaagui. Setgel dutsan . uls orniig hyamartal ni idej uusan hudalch,hulgaich, tagnuul hubhai birduud
    2015 оны 11 сарын 10 | Хариулах
  • Зочин (43.242.243.249)
    5 jil gene uu. Nasaaraa gehees icheed 5 jil gej bna. Uls orniig sohruulj hanaagui muu lalar uud.99 bas you be.
    2015 оны 11 сарын 10 | Хариулах
  • Зочин (203.91.118.178)
    Одоо байгаа 76 гишүүн тооны хувьд багадаагүй. харин ч улс эх орон, ард түмнээ гэсэн чин сэтгэл, шударга зарчимч байдал үнэхээр үгүйлэгдэж байна. Эх орон ард түмнээ гэсэн чин сэтгэл байвал цөөдөхгүй шүү. Даан ч өнөөдөр тийм улс төрчид алга, тийм улс төрч ус агаар мэт хэрэгтэй байна. Ард түмэн цөхөрч байна шүү.
    2015 оны 11 сарын 10 | Хариулах
  • Зочин (103.26.194.162)
    100 ямаанд 60 ухна
    2015 оны 11 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.21.112.142)
    Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ноцтой шалтгаан харагдахгүй байна.Энд зүгээр төрийн албыг улам данхар болгох,өөрсдийн эрх зүйн байдлыг улам дээрдүүлэх гэсэн сонирхол ханхалж байна.
    2015 оны 11 сарын 10 | Хариулах
  • Р (124.158.92.16)
    УИХ-н гишүүдийг 5 жилээр суулгах юм байна. Тэгвэл эргүүлэн татах хуулийн нөхцөл бас Эх Хуулиндаа оруулж өгөх хэрэгтэй шүү дээ.
    2015 оны 11 сарын 10 | Хариулах
  • Зочин (49.0.204.106)
    Монгол улсыг маань 76хувь дампууруулсан бол АН 99хувь болгож гүйцэт дампууруулахаар шийдэв бололтой
    2015 оны 11 сарын 10 | Хариулах
  • зочин99 (202.179.11.74)
    Мэндсайханы Энхсайханы санал хаана байна. Энэ хүн цэгцтэй бодлоготой, алсын хараатай улс төрч шүү дээ. Даан ч хаашаа явахаа мэддэг хэрнээ хүмүүсээ араасаа дагуулж чаддаггүй болохоос.
    2015 оны 11 сарын 10 | Хариулах
  • sanal (150.129.140.14)
    3 say khuntei geed gishuudiin toog 99 bolgoh sanal garsan bna erkhemuudiin dagan duuriadag Urd khursh 1350 say kuntei gevel tend Ta nariin tootsoogo kheden gishuun kheregtei boloh 13503=450 45099=44550 gishuun 50 say khyntei uls 600 l songoson Manai baga khural 51 gishuuntei bolj l baisan baingiin ajilgaatai 51 gisuuntei baga khural tuuniig songoj shaardlagtai ued gisuudiig uurzluh erh buhii ikh khuraliig 150 gishuuntei baiguulj jild neg udaa khuraldaj tusuv bataldag baihs
    2015 оны 11 сарын 10 | Хариулах
  • Зочин (124.158.111.6)
    Баярцогт гээд луйварчин,Батчимэг гээд тагнуул байж болзошгүй нөхөр нар Үндсэн хуулийн тухай яриад байхлаар олон түмэнд үнэндээ үнэмшил төрөхгүй. Өмнө нь 9 хүн энэ улс орныг аваад явж чадаж байсан. Одоо зүгээр аймаг бүрээс нэг төлөөлөл, дүүрэг бүрээс нэг төлөөлөл байхад л болно. 100 ямаанд 60 ухна гэгч болох гээд байна.
    2015 оны 11 сарын 10 | Хариулах
  • Зочин (49.0.204.106)
    Монгол улсыг маань 76 дампууруулсан бол АН 99 болгож гүйцэт дампууруулахаар шийдэв бололтой
    2015 оны 11 сарын 10 | Хариулах
  • Зочин (49.0.204.106)
    Монгол улсыг маань 76 дампууруулсан бол АН 99 болгож гүйцэт дампууруулахаар шийдэв бололтой
    2015 оны 11 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол хүний дэглэсэн бүжиг дэлхийн тайзнаа
    9 цаг 37 мин
  • “Щелкунчик – Цөмөгч цэрэг ба хулганы хаан” хүүхдийн жүжгийг үзэгчдийн хүсэлтээр хоёрхон удаа толилуулна
    12 цаг 38 мин
  • ХЗБХ: Улсын ерөнхий прокурорын орлогчоор М.Чинбатыг томилохыг дэмжив
    12 цаг 45 мин
  • Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ
    12 цаг 52 мин
  • ХХБ-ны Хуримтлалтай Монгол-2025 аяны 11-р сарын азтай 50 харилцагч тодорлоо
    12 цаг 55 мин
  • Монголчууд ой тогтоолтын ДАШТ-ээс 66 медаль хүртэж "Дэлхийн аварга" боллоо
    13 цаг 1 мин
  • Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих транзит тээврийн урсгал саарна
    13 цаг 23 мин
  • “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа
    15 цаг 39 мин
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
    15 цаг 46 мин
  • ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД БҮРТГЭГДСЭН 6 ГЭМТ ХЭРЭГ ТУТМЫН 1 НЬ СОГТУУГААР ҮЙЛДЭГДЭЖ БАЙНА
    16 цаг 23 мин
  • Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Нийслэлийн түргэн тусламжийн төвд ажиллаж байна
    16 цаг 52 мин
  • СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
    17 цаг 42 мин
  • Монос, Офицер, МИТС-ийн олон түвшний уулзварын загвар зураг батлагдаад байна
    17 цаг 45 мин
  • Улаанбаатар хот агаарын бохирдлоор эхний тавд бичигддэг байсан бол энэ жил 19-д жагсаж байна
    18 цаг 24 мин
  • Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ
    20 цаг 33 мин
  • Г.Шийрав: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
    20 цаг 48 мин
  • Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    20 цаг 56 мин
  • Улаанбаатарт өдөртөө -10 хэм хүйтэн байна
    21 цаг 0 мин
  • С.Наранцогтыг Монголбанк руу дэвшүүлэх нь Д.Амарбаясгаланг Г.Занданшатар гөрдсөн гэсэн үг үү?
    21 цаг 3 мин
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
    21 цаг 19 мин
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Г.Шийрав: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК