Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

НӨАТ-ын хоёр хувийн урамшуулал далд эдийн засгийг ил болгоно

2015-11-13
0
ЖИРГЭХ

       Ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжих Нэмэгдсэн өртөгийн албан татварын урамшуулалтын систем болон ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийн талаар Татварын ерөнхий газрын дарга Б.Ариунсантай ярилцлаа.  

 

-НӨАТУС хэрэгжсэнээр ямар өөрчлөлтүүд гарна гэж та бүхэн харж байгаа вэ?

 

-Эдийн Засгийн ил тод байдлын тухай хууль хэрэгжээд дуусахад сар гаруйн хугацаа үлдээд байна. Хууль 12 дугаар сарын 31-ны өдөр дуусгавар болох учиртай. Өмнө нь хэрэгжүүлж байсан ил тод байдлын тухай хуулийг бодвол энэ удаагийн хууль өргөн хүрээтэй явагдаж байгаа. Тухайлбал Үл хөдлөх бүртгэлийн газар, Гааль ,Татвар, Нийгмийн даатгал гээд дөрвөн том байгууллага багтаж байгаа болохоор өргөн цар хүрээтэй явагдаж байгаа юм. Хуулийг хэрэгжүүлэхээр сургалт сурталчилгааг хот, хөдөө орон нутагт сайн зохион байгуулсан боловч хувь хүн, байгууллага, аж ахуйн нэгж, баялаг бүтээгчид маань хуулийн талаар маш ихээр лавлан асууж, сургалтанд хамрагдаж байна. Энэ нь иргэд энэ хуульд өргөн оролцох нөхцөл байгааг харуулж байгаа юм.

 

-Өмнөх эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиас сайн хэрэгжих төлөв харагдаж байгаа гэлээ. Тэгвэл одоогоор хэдэн аж ахуйн нэгж, иргэн татвараа тайлангаа ил тод болгоод байгаа вэ?

 

-Сүүлийн үед манай орны эдийн засаг нэлээд хүндэрч, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдсэн жилүүд байсан учраас татвар төлөгчид маань нэг гаргасан алдаагаа засаад, ил тод болгоод авъя гэсэн бодолтой байх шиг байна. Одоогийн байдлаар яг хэдэн аж ахуйн нэгж нуусан татвар тайлангаа тайлагнасан гэж хэлэхэд эрт байна. Ямартай ч явцын дүн нэлээд сайн байгаа, эцсийн үр дүн ч сайн гарна гэдийг хэлэх нь зүйтэй байх.

 

Хуурамч падааны асуудал бараг бүх баялаг бүтээгч нар дээр гардаг байсан. Энэ асуудал бүрэн зогсоно.

 

-Энэ хууль нь НӨАТУС-тэй холбоотой гэж байгаа. Энэ нь улсын эдийн засагт эерэг өөрчлөлтүүдийг авч ирэх байх?

 

-НӨАТ-ын хоёр төрлийн урамшууллын системын хууль батлагдаад ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжүүлэх гэж байна. Энэ нь зөвхөн Монгол Улсад хэрэгжих гэж байгаа хууль биш. Хуучин социалист хамтын нөхөрлөлийн орнууд болон Азийн орнууд өргөн хэрэглэдэг хууль юм. Өөрөөр хэлбэл НӨАТ-аа 100 хувь төвлөрүүлэх, хоёрдугаарт урамшууллын системээр дамжуулж, баялаг бүтээгч буюу худалдагч, хэрэглэгчдийн харилцааг бий болгож татвартайгаа хамт нэгтгэхээр бүх систем нэг дор болох юм. Энэ нь маш том шинэчлэлт юм.

 

-Өмнөх жилүүдэд хуурамч НӨАТ-ын падааны асуудал нэлээд яригддаг байсан. Хууль хэрэгжсэнээр энэ асуудал таслан зогсоно гэж ойлгож болох уу?

 

-Тиймээ. Хуурамч падааны асуудал бараг бүх баялаг бүтээгч нар дээр гардаг байсан. Энэ асуудал бүрэн зогсоно.

 

-Хуурамч падаан, далд эдийн засгийн асуудал нь хууль эрх зүйн орчин бүрдээгүйгээс гарч байна гэж ойлгож болох уу?

 

-Тиймээ. Иргэд татвар тайлангаа нууж байгаа хэд хэдэн шалгаан байгаа юм. Тухайлбал давж гарахгүй хууль байвал татвараа нууж, далд болгоно мөн тайлагналын систем нь хүнд байвал түүнээс залхана. Түүнчлэн  үйлчилгээний түргэн шуурхай байдал бас үүнд нөлөөлж байгаа юм. Ер нь энэ бүгд нь нийлээд хуурамч падаан, далд эдийн засаг гэх зүйлийг бий болгож байгаа юм.  

 

-Иргэд болон аж ахуйн нэгжид ямар үр дүн гарах бэ?

 

-Худалдан авагч өөрөө худалдан авсан барааныхаа талоноор сугалаа авч, урамшууллын системд оролцоод ирэхээр өөрийнхөө худалдан авах чадварт хяналт тавих боломж бүрдэнэ. Харин аж ахуйн нэгж нь урамшууллын бүртгэлийн системд холбогдсоноороо бүх ажиллагаа ил тод, тойргийн системд орох юм.

 

-НӨАТУС хэрэгжсэнээрээ НӨАТ-ыг хэдэн хувиар нэмж бүрдүүлэх боломжтой бол?

 

-Энэ хууль хэрэгжсэн орнуудын туршлагыг харахад НӨАТ-аа бүрэн авч чаддаггүй байсан улс орон 70-80 хувь авч чаддаг болсон. Харин хуулийг шинээр хэрэгжүүлж байгаа орон 20-30 хувь нэмж бүрдүүлдэг жишээ байна. Манай орны хувьд энэ системд хүссэн хүсээгүй орох л шаардлагатай юм.

 

-Тэгвэл хууль хэрэгжсэнээр манай улсын эдийн засагт эхний жил хэдэн хувийн өөрчлөлт гарна гэж та бүхэн харж байгаа вэ?

 

-Өнөөдрийн байдлаар манай улсад 70 гаруй мянган татвар төлөгч байгаа. Эхний жил бид эдгээрийг бүртгэлжүүлэх ажлыг зохион байгуулна. Ер нь энэ ажлыг хэвшүүлэх нь маш чухал юм. Ямартай ч бид эхний жил хэвшүүлээд тодорхой үр дүнд хүрнэ л гэж үзэж байгаа. Харин нэг хэвшээд ирвэл цаашид НӨАТ төлөлт сайжрах нь тодорхой юм.  

 

-Энэ системыг хэрэгжүүлэхэд гарах хүндрэл юу байгаа бол. Та бүхэн үүнийг тооцоолсон уу?

 

-Үүнд ганцхан л хүндрэл гарна. Бүх байгууллага, аж ахуйн нэгжийг бүртгэлжүүлэхийн тулд кассын программтай машин шаардлагатай. Тэгэхээр энэ л асуудал гарч ирэх юм. Үүнийг хангахын тулд өмнө нь 2007, 2008 онд кассын машинжуулах ажлыг хийж байсан. Ингэхдээ 3-4 байгууллагыг сонгоод кассын машинжуулах ажлыг хийсэн ч сөрөг үзэгдлүүд гарч байсан учраас цахим орчин бүрдэж, худалдан авах орчин сайжирсан өнөө үед альваа нэг компани, хувь хүнийг сонгож, кассын машинжуулах ажлыг зохион байгуулахгүй. Зөвхөн  стандарчлал хэмжил зүйн газраас гаргасан шаардлагыг хангасан кассын машин байвал өөртөө тохирсон хүчин чадалтай машиныг сонгоод хэрэглэх системыг олгож байгаа. Харин бид зөвхөн программ хангамж дээр туслаж дэмжих ажлыг л зохион байгуулж байна.        

 

-Хотын албан татвар энэ системд бас орох уу?

 

-Тэгэлгүй яах вэ. Хотын албан татвар, НӨАТ зэрэг нь нэгдсэн цахим системд орж байгаа болохоор бүгд хоорондоо холбоотой болж тайлагнах систем нь ч хялбар болох юм.

 

-Хууль хэрэгжсэнээр бүх зүйл цахимжина гэж ойлгож болох уу?

 

-Тийм ээ. Монгол Улсын татварын систем ил тод цахимжсан болно л гэж ойлгож болно.

 

 

Б.Энхжин 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • irgen (112.72.11.101)
    tatvarin hvnd daramtand orson aj ahuin negjvv dee yah gej bnaa
    2015 оны 11 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    1 цаг 10 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    1 цаг 50 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    2 цаг 4 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    2 цаг 34 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    3 цаг 4 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    17 цаг 34 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    18 цаг 39 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    18 цаг 58 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    19 цаг 4 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    19 цаг 22 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    19 цаг 30 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    22 цаг 45 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
    Өчигдөр 09 цаг 36 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 09 цаг 32 мин
  • УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
    Өчигдөр 09 цаг 25 мин
  • Б.Баттүшиг ICAPP Youth Wing-ийн удирдлагыг үргэлжлүүлэн хариуцна
    Өчигдөр 09 цаг 03 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК