Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ч.Улаан: УИХ 2016 оны төсвийг байж болох хамгийн өөдрөг хувилбараар баталлаа

2015-11-16
0
ЖИРГЭХ

УИХ-аар 2016 оны төсвийг баталсантай холбогдуулан Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаантай ярилцлаа.

-2016 оны төсвийн төсөл хэр зэрэг сайн хууль болж батлагдав?

 

-Энэ төсвийн нэг онцлог нь хямралын үеийн төсөв.Эдийн засаг хямралтай, хө­рөнгө мөнгөний хомсдолтой бай­­­гаа нөхцөлд сайн төсөв гэ­сэн ойлголт байхгүй л дээ. Ха­рин хямралыг даван туулах то­­дорхой арга хэмжээнүүдийг өөртөө агуулсан, агуулаагүй гэж дүгнэж болох байх.

 

-Эдийн засгийн хүнд­рэ­лийг да­ван туулах тодорхой ар­га хэм­жээг тусгаж чадав уу?

 

-Засгийн газраас оруулж ирсэн бодлого нэлээд өөрч­лөгд­сөн. Нэг хэсгийг нь Засгийн га­зар өөрөө татаж авсан. Мөн хэ­лэлцүүлгийн явцад нэлээд өөрч­лөлт орсон. Үзүүлэлтээр авч үзэх юм бол алдагдал нь 3.4 хувьтай батлагдлаа. Засгийн газар 3.3 хувьтай байхаар тоо­цон оруулж ирсэн юм. Энэ мэтээр тооцох юм бол төсвийн үзүүлэлтүүд сайжирсангүй.

 

-Үүнд юү нөлөөлөв?

 

-Зарлагын реформ дээр анхаарах зүйл байна. Засгийн газар “Төрийн захиргааны бай­гууллагад бүтцийн өөрчлөлт хийнэ, төрийн албан хаагчдын тоог цөөрүүлнэ, цалингийн зард­­­лыг хэмнэнэ” гэж төсөв оруулж ирсэн. Гэвч энэ са­на­­­­лаасаа үндсэндээ ухарсан. Тийм учраас 130 орчим тэрбум төг­­­рөгөөр цалингийн зардал нэ­­мэгдчихлээ. Эсрэгээрээ ор­логоо нэмэх боломж хяз­гаар­лагд­­­мал учраас нэмэгдсэн зард­­­­­­­­лын хэмжээгээр хөрөнгө оруу­­­­­лалтын зардлыг бууруул­сан. 2016 онд шинээр хөрөнгө оруу­­­­лалт хийхгүй байхаар тоо­цож 130 орчим тэрбум төг­рө­­­­­гийн хөрөнгө оруулалтыг хассан.

 

-Засгийн газраас оруулж ирсэн бүтцийн өөрчлөлттэй хол­­­боотой саналуудаас Улсын бүртгэлийн ерөн­хий газ­­­­рыг Үндэсний статис­ти­кийн хо­роотой, Тат­варын ерөн­хий газ­рыг Гаа­лийн ерөн­хий га­зар­­тай нэгт­гэх са­нал дэм­жигд­лээ. Эд­гээр агент­лагийг та­тан буул­гас­наар хэ­дий хэм­жээний хэм­нэлт хий­нэ гэж тооцсон юм бэ. Мөн хэчнээн хүн ажлаас чө­лөө­лөгдөх вэ?

 

-Ер нь анх оруулж ирсэн саналуудаас нэлээд хэсэг нь олонхийн дэмжлэг авсангүй.

 

Ту­­хайлбал, Ашигт малтмалын газ­рыг Газрын тосны газартай нэгтгэх, Худалдан авах ажил­лагааны газар, зарим сан, ажлын албадыг татан буул­гах санал нь ажил хэрэг болох­гүй боллоо. Харин Улсын бүрт­гэлийн ерөнхий газрыг Үндэсний статистикийн хо­роо­той, Татварын ерөнхий газ­рыг Гаалийн ерөнхий га­зартай нэгтгэхээр шийдлээ. Мөн Төрийн өмчийн хороог та­тан буулгаж эрх, үүргийг нь яам­дад шилжүүлэхээр тогт­лоо. Ингэж бүтцийн өөрчлөлт хий­хийн гол зорилго нь тө­рийн албан хаагчдын тоог цөө­рүүлэх, ца­лингийн зардлыг хэм­­нэхэд биш байх. Алс­даа зөв бүтэцтэй болгоё, үйл ажиллагааг нь сайж­руулъя гэ­дэг агуулгаар өр­гөн барьсан болов уу гэж бодож байна. Агент­­лагуудыг нэгтгэснээр тун ба­га зардал хэм­нэх тооцоотой байгаа. Хоёр, гурав­хан тэрбум төгрөгөөр л хэмжигдэж байгаа.

 

-Гаалийн ерөнхий газрыг Татварын ерөнхий газартай нэгтгэх нь буруу, зөв гээд л маргалдсан. Та Сангийн сай­­даар олон жил ажиллаж байсан хүний хувьд төсвийн орлого бүрдүүлдэг хоёр агент­лагийг нэгтгэж байгаа нь бу­руу гэж үзэж байгаа юу, эсвэл зөв үү?

 

-Засгийн газар зардлын реформ хийх цогц санал оруулж ирсэн.

 

Тэр саналынх нь нэг бүрэл­дэхүүн хэсэг гэдэг утгаар нь ойлгож дэмжсэн. Онолын хувьд энэ хоёр байгууллагыг нэгт­­гэхэд болохгүй зүйлгүй. Нэгт­­гээд зохион байгуулчихсан улс орнууд ч байдаг. Гэхдээ амжилттай, үр дүнтэй ажил­ласан жишээ цөөхөн байдаг юм. Өөрөөр хэлбэл, бусдаас илүү сайн зохион байгуулж чадвал болохгүй гэх зүйл алга. Харин өнөөдрийн манайхны ажил зохион байгуулж байгаа байд­лаас харвал эрсдэлтэй алхам. Зохион байгуулалт, шил­жилт хөдөлгөөн, томилгоондоо гол анхаарлаа хандуулаад бү­тэн жи­лийг өөрөө өөртэйгөө ба­рил­даад өнгөрүүлчих вий дээ гэсэн бол­гоомжлолтой байна. Юу ч гэсэн харж л байя.

 

-Сайн зохион байгуулахын тулд он гарахаас өмнө хуу­лиу­­­­дад нь өөрчлөлт оруулах шаард­­­лагатай байгаа, тийм ээ?

 

-Зөвхөн хууль эрх зүйн орч­ныг  нь бэлэн болгохоос гадна бүх бэлтгэлийг нь хангах ёстой. Бүтэц зохион байгуулалтаасаа эхлээд шилжилт хөдөлгөөний асуудлаа ч шийдсэн байх хэ­рэгтэй. Нэгдүгээр сарын 1-нээс шинэ бүтцээр цоо шинэ нөх­цөлд ажиллаж эхэлнэ шүү дээ. Хугацаа маш бага байна. Ер нь аливаа ажлын бэлтгэлийг сайн хангаж байж зохион бай­гуу­лахгүй бол эцсийн үр дүн тэр хэмжээгээр мууддаг шүү дээ. Тиймээс он гарахаас өмнө их л ажил хийх хэрэгтэй болох нь.

 

-Төсвийн тухай хуулийг хэрэгжүүлж шинэ бүтцээр ажиллах бэлтгэлийг хангах нь Засгийн газрын үүрэг боловч УИХ-аас шалтгаалах зүйл нэлээд байх шиг бай­на. Сонгуулийн хууль, Үнд­сэн хуулийн өөрчлөлт гээд тодорхой хугацаанд баг­таан батлах төслүүд дээр нэмэг­дээд оноос өмнө дээрх бай­гуул­­лагуудтай холбоотой хуу­­лиудад өөрчлөлт оруулахаар боллоо. УИХ өөртөө улам л их ажил нэмсэн шийдвэр гар­гачихаж байгаа юм биш үү?

 

-Нэгэнт ийм бодлого гар­гахаар шийдсэн бол тэр бод­логыг хэрэгжүүлэх эрх зүйн зохицуулалтыг нь хийж өгөх ёстой. Өөр арга байхгүй. Хойш нь тавих гарц ч байхгүй. Тийм учраас хэчнээн их ажилтай байсан ч түүнийг нь хийж өгөхөөс өөр арга алга.

 

-Сангийн сайд анх төс­вийн төслөө өргөн барьсан даруйдаа “Төсвийн реформ хийх төсөл өргөн барилаа” гэж тайлбарлаж байсан. Та­ны ярианаас энэ нь талаар бол­сон гэж дүгнэж болох уу?

 

-Реформ гэдэг чинь их том утга санааг илэрхийлдэг юм шүү дээ. Нэгдсэн бодлоготой, тодорхой зорилттой, түүнийгээ хэрэгжүүлэх цаг хугацаа, арга механизмтай төлөвлөлтийг ре­форм гэнэ. Дээрээс нь нэгд­мэл байр суурьтай, улс төрийн дэмжлэгтэй байх ёстой. Харам­салтай нь эрх барьж байгаа улс төрийн хүчин маань төсвийн бодлогынхоо зарим хэсгийг эр­гүүлж татаад, буцаагаад л эхэлсэн ш дээ. Үүнээс харахад “Анхнаасаа нэгдсэн зорилго, нэгдмэл байр суурьгүй асуудалд хандсан юм байна” гэсэн ойл­голт төрж байна.

 

-Засгийн газар зарим са­налаа эргүүлэн татсанаас гад­на намын бүлгүүд гишүү­дийнхээ гаргасан саналыг хоёр­­дугаар хэлэлцүүлгийн өм­нө татаж байгаагаа мэдэгд­сэн. Энэ үйлдэл нь хэр зөв жишиг вэ?

 

-Буруу жишиг гэж бодож байна. Салбар салбараараа мэр­гэшсэн УИХ-ын Байнгын хороод асуудлаа судлан боловс­руулж гаргасан саналыг нь намын бүлгүүд улс төрийн шийд­вэрээр татаж авсан нь буруу. Үүний цаана зайлшгүй шийдэх ёстой асуудлууд төр зас­гийн анхааралд орохгүйгээр үлдчихэж байна шүү дээ. Тийм ч учраас гишүүд бүл­гүү­дийн энэ шийдвэрт нэлээд шүүмж­лэлтэй хандсан. Энэ нь ч зөв. Харин анхнаасаа бод­лого дээрээ тогтоод  хамаа зам­бараагүй санал гар­гаад мө­­­рөөд­лийн жагсаалт цуг­луу­­­лаад байхгүйгээр зохион бай­гуулж болно л доо, шууд үг дуу­гүй татаад авахын оронд. Анх­наасаа задгай явчихаад да­раа нь гаргасан саналуудыг та­таж байгаа нь асуудалд урвуу байд­лаар хандаж байгаагийн л илэрхийлэл.

 

-Сонгуулийн жилийн тө­сөв баталж байгаа үед хэрэг­тэй, хэрэггүй баахан хөрөнгө оруу­лалтын санал авч та­ны хэлс­нээр мөрөөдлийн жаг­­саалт цуглуулахгүйгээр на­мын бүлгүүд ингээд шийд­чих нь зөв юм биш үү?

 

-Бүх асуудал хоёр талтай. 2016 оны төсвийн нэг онцлог нь сонгуулийн жи­лийн төсөв гэдэг агуулга бага шингэлээ. Үүнийг онцлох ёс­той байх. Өм­нөх сонгуулийн жи­лүүдэд төсвийн зарлага олон дахин нэ­мэгддэг байсан. Ялангуяа хө­рөнгө оруулалтын зардал эрс нэ­мэгддэг байсан. Гэтэл 2016 онд шинээр нэг ч хөрөнгө оруу­лалтын төсөл эхлүүлэхгүй гэж шийдсэн нь улс төрийн эр зориг мөн шүү.

 

-Цагдаа, шүүхийн шийд­вэр гүйцэтгэх, эрүүл мэнд, боловсрол, онцгой байд­лын салбараас бусад сал­барын ца­лингийн санг арван хувиар бууруулах санал дэм­жигдсэн. Үүнийг тухайн салбарын ал­бан хаагчдын цалин арван хувиар буурна гэж ойлгож болох уу?

 

-Засгийн газар төсвийн төс­лийг өргөн барихдаа “Тө­рийн болон төсөвт байгуул­лагуудын цалингийн санг ний­тэд нь арван хувиар бууруулъя” гэсэн санал оруулж ирсэн. УИХ төсвийн төслийг хэлэлцэх явцдаа эрүүл мэнд,боловсрол, цагдаа, онцгой байдал, шүү­хийн шийдвэр гүйцэтгэх бай­гууллагуудын цалингийн санг арван хувиар бууруулахгүй гэж шийдсэн. Ингэснээр бусад байгууллагын цалингийн сан арван хувиар буурна. Ца­лингийн сан буурна гэдэг нь хувь хүний нэрлэсэн цалин шууд буурна гэсэн үг биш. Ца­лин­гийн сангаа арван хувиар ха­суулсан байгууллагуудад 2016 он амаргүй, энэ хэмнэлтэд өртөөгүй газруудад сайхан л санагдаж байгаа байх. Гэхдээ жаахан холыг харах хэрэгтэй. 2016 онд төсвийн байдал өргөс авсан юм шиг сайжрахгүй. Га­даад нөхцөл байдал таатай бус байна. Дотоод нөхцөл байд­­лаа харахад бас асуудал сайжирна гэж харагдахгүй байна. Дээ­рээс нь сонгууль болно. Бид чинь ажлаа ор­хиод улс төр­дөө анхаараад сонгуульдаа яв­чих­даг улс шүү дээ. Энэ мэт шалт­гааныг тоо­цож үзвэл 2016 онд төсөв энэ жилийнхээс ч хүнд байдалд орно. Бодлогоор хэмнэлт хийх бус аргагүй нөх­цөлд шахагдаж хасалт хийх шаард­лагатай болно. Ин­гэсэн тохиолдолд ца­лин­гийн сангаа 2016 онд арван хувиар ха­суулга­чихсан аж ахуйн нэгжүүд дараагийн алхам арай хөнгөхөн тусч магадгүй. Цалингийн санг нь огт хасаагүй байсан салбарт ажиллаж байгаа хүмүүст илүү хүнд тусах байх.

 

-Ирэх онд төсвийн нөхцөл байдал улам муудна гэж ярих бол­лоо. Та ч бас сая тэгж хэл­­лээ. 2016 оны төсвийг бат­­­лах­даа үүнийг хэр зэрэг анхаарсан бэ?

 

-Уг нь ирэх жилийнхээ төс­вийг дараагийн жилийнх нь төсөөлөлтэй хамт баталж байгаа шүү дээ. Гэвч “Төсөв, эдийн засгийн байдалд ул суурьтай дүгнэлт хийж холыг харсан бодлого гаргаж чадсангүй дээ” гэх харамсал төрж байна. Ний нуугүй хэлэхэд, бид бодлогоор биш өнөөдрийнхөө хүндрэлтэй нөх­цөл байдалд тохируулан бодлого тодорхойлж байна. Жаа­­хан холыг хараад чиг ханд­лагыг зөв оношлоод түү­­нийг угтсан бодлогын алх­муудыг хий­сэн бол эдийн засаг арай л хурдан хугацаанд сэргэх үр дүнтэй. Харамсалтай нь 2016 оны төсөв энэ тал дээр дутаг­далтай батлагдлаа.

 

-Уг нь жаахан алсыг хар­сан бол зохицуулах бо­ломж байлаа гэж үү?

 

-Байлгүй яахав. Харам­сал­тай нь бид тийм хувил­баруудыг ав­сангүй. Өнөөдөр тул­гамдсан асуудлынхаа  хү­рээнд л шийд­вэр гаргалаа.

 

-Ирэх  оны  төсөвт  тодот­гол хийх нь ойлгомжтой гэсэн үг үү?

 

-Ирэх оны төсөв яг ямар байхыг онож хэлэх боломж байх­гүй шүү дээ. Мөн ирэх онд төс­вийн тодотгол хийхгүй гэж хэн ч баталж чадахгүй. Нөхцөл байдал бидний хүссэнээр сайж­рахгүй бол төсөвт тодотгол хий­хээс өөр аргагүй. Бид төс­вөө байж болох хамгийн өөдрөг хувилбараар баталсан. Эдийн засгийн өсөлтийг 4.1 хувь байхаар тооцсон. Гэтэл олон улсын байгууллагууд дөр­вөн хувь байтугай нэг хувь ч хүрэхгүй гэж дүгнээд байна. Эндээс бид төсвөө ямар их өөд­рөгөөр тооцсон нь харагдаж байгаа байх. Өөдрөгөөр тооц­но гэдэг чинь сайжирч байгаа эдийн засагт ашигтай, муудаж байгаа эдийн засагт бол алдаг­далтай гэсэн үг.

 

-Хэтэрхий өөдрөгөөр тооц­­­сон тохиолдолд төсвийн орлого тасрах нь тодорхой. Ирэх оны төсөвт санхүүжилт орж ирэхгүй байх эрсдэлтэй ор­­логын төлөвлөлт хэр их байгаа вэ?

 

-Тийм зүйл их бий. Жишээ нь, өмч хувьчлалын орлого байна. Энэ онд өмч хувьчлалаас 180 тэрбум төгрөгийн орлого оруулна гэж тооцсон. Гэтэл сая­хан хийсэн тодотголоор 110 тэрбумыг нь хаслаа ш дээ. Цаа­на нь үлдэж байгаа нь бас бие­лэгдэх эсэх нь тодорхойгүй байна. Гэтэл ирэх жил дахиад л өмч хувьчлалаас 170 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлнэ гээд оруулж ирэх жишээтэй.

 

-Эдийн засаг хүндрэлтэй байгаа үед Төрийн банк, Хө­рөнгийн бирж гээд то­моохон аж ахуйн нэгжүүд хувьчлагдах магадлал тун бага шүү дээ?

 

-Харин тийм. Заримыг нь дөнгөж сая төсөвтэй хамт хувьчлах объектуудын жаг­саалтад орууллаа. Өнөөдрийг хүртэл хувьчлах бэлтгэл хийг­дээгүй гэсэн үг. Хувьчлалын бэлтгэлийг нь хийгээд хувьчлаад төсөвт орлого оруулна гэдэг хугацааны хувьд маш шахуу. Тэгээд бүр сонгуулийн жил шүү. Ний нуугүй хэлэхэд, эх­ний улирлыг дуусгаад л бид сонгуульдаа орно. Гуравдугаар улирал дуу­сахад сонгууль нэг юм дууссан байж магадгүй. Он дуустал үргэлжлэхийг ч үгүйсгэхгүй. Ингээд тооцох юм бол өмч хувьчлалын орлого яах аргагүй эрсдэлтэй. Гэхдээ эдийн засгийн хямралтай үеийг далимдуулаад хямдхан хувьч­лаад авчихъя гэх хүмүүс байх биз. Харин Засгийн газар ахиу­хан үнээр худалдаж тэндээс олсон орлогоороо хүнд­рэлийг даван туулахыг хичээх нь ойл­гомжтой.Энэ хоёр сонирхол их хол зөрүүтэй байх юм бол өмч хувьчлал удаа­ширна. Амьдрал залгуулж л байвал хэдээр ч хамаагүй хувьчилна гэж үзвэл төр түмэнд ихээхэн алдагдалтай зүйл болно. Нөгөөтэйгүүр зов­лонгоор нь далимдуулан төрийн өмчийг хямдхан авах гэсэн бүлгийн сонирхол явах юм бол луйвар, дээрэм болно. Тиймээс л тө­рийн өмчийг хувьчлах гэж яарах­гүйгээр үйл ажиллагааг нь сайруулж, ашигтай ажиллуулж үнэд хүргэх ёстой.

С.ШИЙЛЭГТӨМӨР

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
А.Зориг: Аавынхаа ажил дээр очих дуртай байсан хүүхэд насны нандин мөчүүд мөрөөдлийг минь “зурагласан”
ХЗБХ: Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайлантай танилцлаа
Онцгой байдлын байгууллагаас зургаан хурандаа цолтон төрлөө
Э.Энхбаяр: Амжилтад хүрэхэд хурд, хүч хэрэгтэй бол, амжилтаа хадгалахад тэсвэр, хатуужил шаарддаг
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • z (103.242.46.34)
    gazruudiig negtgej hun hoolgyi bolgood . ajilgyi bolson humuus erdene shig uuriigii shataah biidee
    2015 оны 11 сарын 16 | Хариулах
  • z (103.242.46.34)
    olon hun ajilgyi bolgood yuni sain tusuv gej
    2015 оны 11 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Б.Ган-Очир: Тоглоомын дүрмээ тодорхой болгоод ард түмэнд мөрийн хөтөлбөрөө танилцуулж ялалт ялагдлаа шийдье
    13 цаг 31 мин
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
    13 цаг 39 мин
  • Counter-Strike 2 жирийн тоглогчид хүртэл мөнгө олох боломжтой экосистем болон хөгжиж байна
    15 цаг 21 мин
  • GalOl app нээлтээ хийлээ
    17 цаг 3 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр нийслэлд 38 хүн, хөдөө орон нутагт 26 хүн хэвтэн эмчлүүлж байна
    18 цаг 40 мин
  • Өнөөдөр дэлхийн "Олон улсын ухамсрын өдөр" тохиож байна
    18 цаг 44 мин
  • Халхгол сумын “Зүүн модон-овоо” гэдэг газар гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
    18 цаг 48 мин
  • 3х3 ААШТ: Эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд хэсгээ тэргүүллээ
    18 цаг 54 мин
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
    19 цаг 23 мин
  • Нойтон цас орж, сэрүүснэ
    19 цаг 38 мин
  • Улсын аварга Г.Эрхэмбаярын нэрэмжит барилдаанд хэн түрүүлэх вэ?
    19 цаг 48 мин
  • 2026 оны улирлын хамгийн чухал хэсэг эхэлж буй энэ үед Барселона баг томоохон сорилттой тулгарлаа
    Уржигдар 13 цаг 25 мин
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
    Уржигдар 12 цаг 48 мин
  • УИХ ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 12 цаг 36 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    Уржигдар 12 цаг 27 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    Уржигдар 12 цаг 14 мин
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    2026-04-03
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
    2026-04-03
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
    2026-04-03
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
    2026-04-03
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Ж.Мөнхбат аваргын хуучилсан хөгжилтэй ярианууд
  • УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
  • DEK vs BOOGIE: 100 сая төгрөгийн төлөөх багийн халз тулаан болно
  • Судалгаа, хөгжүүлэлтийн үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах арга хэмжээний нээлт болов
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • Солонго хайх олон улсын өдөр тохиож байна
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК