Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Уянга: 99 гишүүнтэй болохыг хүлээн зөвшөөрөхгүй

2015-11-23
0
ЖИРГЭХ

УИХ-ын гишүүн Г.Уянгатай цаг, үеийн асуудлаар ярилцллаа. 

 

-Үндсэн хуулийн өөрчлөлтийг та ямар байр суурьтай байна вэ?

 

-Үндсэн хуулийг өөрчлөх гарцаагүй шаардлага бол бий. Тус хуулийг өөрчлөх нь нийгмийг өөрчлөх үндсэн арга хэрэгсэл мөн. 2012 оны шинэ чуулган эхлэхэд, “Үндсэн хуулийн өөрчлөлтийг энэ парламентаар ярья. Тэгэхдээ бүх нам хүчний оролцоотой түр Засгийн газар байгуулья. Түр Засгийн газар улс орны аж амьдралыг авч явж байх хооронд Үндсэн хуулийг батлах шинэ бүрэлдэхүүнийг батлах ажлыг энэ удаагийн УИХ хийгээд тарья” гэсэн санаачилгыг гаргаж байсан. Тухайн үед дөнгөж бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлж байсан парламентад энэ санал санаачилга сонсогдоогүй юм шиг байгаа юм. Өнөөдөр Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх болсон нь хэд хэдэн шалтгаантай. 25 жилийн өмнөх систем өөрөө ажиллахаа больж байна. Хоёрдугаарт, системийг тэжээдэг намуудад өөрсдөд нь амьдрах орон зай хумигдаж байна. Нөгөө талаас нь харахад өөрсдийнх нь орон зай ийн хумигдаж байгаа учир өөрсдийн амьдрах орошн зайгаа хонхойлохын тулд Үндсэн хуулийн өөрчлөлтийг яаравчилж байгаа байдал ажиглагдаад байгаа юм. Би бол өнөөдрийн УИХ пропорцианаль системээр сонгогдсон тул Үндсэн хуулийн өөрчлөлтийг гардан хийх боломжгүй. Үндсэн хууль бол нийгмийн том зөвшилцөл. Энэ зөвшилцөлд нийгмийн тал бүрийн төлөөлөл оролцож байж өөрчлөх ёстой. Одоогийн мөрдөж буй Үндсэн хуулийг аймаг сум, салбар нэгж бүрийг хамруулсан 430 төлөөлөгч оролцож баталсан учир нийгэм хүлээн зөвшөөрсөн. Ингэхээр 430 депатутын хийсэн хуулийг 76 гишүүн өөрчлөж болох уу гэсэн асуудал хөндөгдөнө. 1992 онд эцэг хуулийг өөрчлөхөд манай улс 2 сая хүн амтай байсан. Одоо 3 саяулаа болчихлоо. Тэгэхээр 500-гаас доошгүй депутат энэ асуудлыг хэлэлцвэл хүлээн зөвшөөрөгдсөн нийгмийн том гэрээ болж чадна. Үндсэн хуулийн өөрчлөлтийг би хувьдаа дэмжиж байгаа. Харин хэн хэрхэн өөрчлөх вэ гэдэг дээр бидний санал зөрж байгаа. Ард нийтийн санал энэ чиглэлд үүсэн маргааныг хагална байх гэж бодож байгаа. Харин тэрний оронд энэ парламентийг хүлээн зөвшөөрч байна уу, итгэл үзүүлэх үү үгүй юу гэдэг асуудал бол өөр хэрэг. Хэрэв итгэл үзүүлнэ гэвэл энэ парламент Үндсэн хуулиа батлаад өөрсдөө тарж болно. Үгүй гэвэл шинэ Үндсэн хуулийг батлах шинэ сонгуультай хамт хийх ёстой. Эсвэл бүр ард нийтээс юу асуухаа үнэхээр мэдэхгүй маргалдаад байгаа бол ард нийтийн санал асуулгаар юу асуух вэ гэдгээ асуултаар асууж болно гэх мэт олон хувилбарууд байж болно шүү дээ.

 

-Үндсэн хуулиа өөрчлөөгүй 100, 200 жил болсон орнууд байдаг. Тэр чинээгээрээ засаглал нь илүү тогтвортой байдаг гэдэг. Гэтэл манай улсад 10 жил ч болоогүй байхад дахиад Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах нь буруу гэж үзэж байгаа хүмүүс бас байна?

 

-Үндсэн хуулийг хэн дуртай нь өөрчлөх гээд байгаа юм биш л дээ. Өмнөх “дордохын долоо” гэж нэрлээд байдаг өөрчлөлт бол бас маргаан дагуулсан өөр асуудал л даа. Тэр асуудал руу орохгүйгээр ер нь манай Үндсэн хуулийн юу нь болохгүй байна вэ гэдэг асуудал руу орж байгаа юм. Үндсэн хуулийн өөрчлөлтийг ярихаас өөр арга байхгүй. Н.Энхбаяр Ерөнхий сайд байхад, МАХН 72 суудалтай засаглал харьцангуй тогтвортой байсан үе бий. Гэхдээ энэ тогтвортой бүтэц өөрөө эрх чөлөө ардчиллыг уландаа гишгэсэн, нэг хүний дарангуйлал хүчтэй байсан гэх мэт алдаа оноо бий л дээ. Засаг тогтворгүй байгаа нь бид нар зөвхөн дотоод улс төр, хэрүүл маргаандаа живээд гаднах ертөнцөд үл ойлгогддог, бидэнтэй томоохон хэмжээний гэрээ хийж болдоггүй гээд маш олон сөрөг үр дагаварт хүргэж байгаа. Ер нь 76 хүн ингэж олон юмыг мэддэг биш, нэг гарт харьцангуй төвлөрүүлэх зарчим руу төрийн өөрчлөлт явах ёстой гэдгийг олон хүн хүлээн зөвшөөрч байна. Бид нар яг энэ засаглалын хэлбэрийг ард нийтээсээ асууж болно. 76 сайн хүн 4 жил төр барьснаас тийм сайн биш боловч дундаж хэмжээний нэг хүн 10 жил төр барих нь илүү явцтай байж магадгүй юм. Ер нь бид нарт эзэн, хариуцлага хүлээдэг хүн хэрэгтэй байна гэдэг бол засаглалын хэлбэртэй л зайлшгүй холбоотой.

 

-Энэ үндсэн хуулийн өөрчлөлтийг өргөн барихаас өмнө өмнөх 7 өөрчлөлтийн алдаатай заалтан дээр явагдах нь дээ гэмээр байснаа л гэнэт огт өөр өөрчлөлтүүд ороод ирсэн. Өмнөх 7 өөрчлөлтийн асуудал нилээд нам гүм болчихлоо?

 

-Би энэ өөрчлөлтийн агуулгыг  буруу гэж боддоггүй юм. Тухайн үед үүсч байсан зовлонгоос л үүдсэн өөрчлөлтүүд. Яахав буруу гэж ярьдаг ч хүмүүс байдаг. Гэхдээ зөв буруугаас үл хамаараад хамгийн гол нь хуулийн процессийн алдаа маш их гарсан ийм өөрчлөлт шүү дээ. Үндсэн хуулийн цэц энэ асуудлыг хүлээж аваагүй. Гэтэл Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хүлээж авахгүй гээд УИХ шийдсэн. Гэтэл хууль зүйн утгаараа бол цэцийн шийдвэр хүчин төгөлдөр байдаг. Энэ асуудлаас үүдээд Үндсэн хууль хүчин төгөлдөр эсэх нь тодорхойгүй болчихоод байна. Ийм эмх замбараагүй нөхцөлд асуудлыг цэгцлэх шаардлагатай. Ингэхдээ нийтээрээ хэлэлцэж, хүлээн зөвшөөрөгдсөн хууль болох ёстой. Тиймээс Үндсэн хуулийг зөвхөн долоон өөрчлөлтийн хүрээнд хөндөхгүйгээр, төр, нийгмийн гэрээг хүлээн зөвшөөрч болж байна уу үгүй гэдэг асуудлыг ярих хэрэгтэй. Ер нь Үндсэн хууль чинь бүх түвшинд хэрэгжихгүй байгаа юм. Тухайлбал газрын баялаг зөвхөн ард түмний мэдэлд байна гэсэн заалт байдаг. Гэтэл ард түмний мэдэлд байгаа нэг ч баялаг алга. Бүгд олигархиудын мэдэлд байна. Ард түмэн яаж ч эсэргүүцээд, мэдэлдээ авч чадахгүй байна гэх мэт олон асуудал бий. Энэ алдааг ярьж засах шаардлагатай байгаа юм. Долоон өөрчлөлтийн тухайд УИХ, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдыг томилохгүй гацаадаг байсан төрийн хямралын институтийг ямар нэгэн хэмжээгээр арилгаж хялбаршуулсан. Харин ирцийн тухайд бол ухралт гэж олон хүн хэлдэг. Заавал нийт гишүүдийн олонхоор хуралдаж асуудлыг шийддэг байсан бол ирсэн гишүүдийн олонхоор асуудлыг шийддэг болсон. Энэ нь илүү хялбарчилсан хувилбар байж магадгүй. Гэхдээ ЦИХ-ын гишүүдийн ажил бол зөвхөн хуралдаан суух биш. Тойрогтоо ажиллах, гадуур ажиллах олон ажил байдаг учираас ирцийг хялбарчилсан хувилбарыг буруу гэж боддоггүй. Бид Үндсэн хуулийг сууриар нь хөндөж ярих завсар энэ асуулдаа нэгтгэж зангидаад явах хэрэгтэй. Гагцхүү олон нийтээр хүлээн зөвшөөрүүлэх шаардлагатай. Нийтээр зөвшөөрүүлэхийн тулд улс төрийн нам, парламентийн зөвшилцөл хангалтгүй гэж би үзэж байна.

 

-Ерөнхийлөгч, ерөнхий сайдын засаглалаас аль засаглалыг илүүд үзэж байна вэ?

 

-Юу гэж нэрлэх нь хамаагүй. Толгойтой эмхтэй, цэгцтэй, удирдлагатай байх нь чухал. Тэр нь ерөнхийлөгч байхуу, эсвэл сая өргөн барьсан хувилбараар ерөнхий сайд байх уу гэдэг нь өөр асуудал. Үүнийг хэлэлцүүлгийн явцад шийдэж болох байх гэж бодож байна.

 

-Үндсэн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслөөс аль аль заалтыг дзэмжиж байна вэ. Аль заалтыг дэмжихгүй байна вэ? УИХ-ын гишүүн Ж.Батзандан хэлэхдээ УИХ-ын гишүүдийн тоог өргөн барих боломжгүй гэж мэдэгдээд байгаа шүү дээ?

 

-Үндсэн хуулийг батлахпаа хүлээн зөвшөөрөгдсөн бүтцээр батлах ёстой. Одоогийн парламент өөрийнхөө түвшинд гишүүдийн тоог 99 болгоно гэвэл нийгэм яагаад ч хүлээн зөвшөөрөхгүй. Ийм ёс суртахууны эрх ч байхгүй. Миний хувьд яагаад гарын үсэг зурсан шалтгаан гэвэл. Нэгдүгээрт: Би Үндсэн хуулийг өөрчлөхийн төлөө 10 гаруй жил тэмцсэн. Миний тэр зорилго биелэх гэж байгаа учираас гарын үсэг зурсан. Хоёрдугаарт: Ер нь энэ асуудал нийгмийн хэлэлцүүлэгт орж ирээсэй гэж бодсон. Хэрэв хүлээн зөвшөөрөгдөхгүй, гарын үсэг зурахгүй, өргөн баригдахгүй бол нийгмийн хэлэлцүүлэгрүү орж чадахгүй. Тиймээс сайн мууг нь ярилцаад, гишүүдийн байр суурийг ялгаж тодорхой болгоод яавал дээр юм бэ гэдэг хэлэлцүүлэгт оруулах нь зүйтэй учраас би гарын үсэг зурсан. Харин өөрсдөдөө ямар нэгэн давуу боломжийг 76 гишүүн оруулаад байгаа учраас олон нийт хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Хуулийг өөрчлөх эрх бүхий бүтцийг бий болгох ажлыг энэ УИХ хийх ёстой гэдэг миний байр суурь бий. Үндсэн хуулийг батлах шинэ бүрэлдэхүүнийг батлах ёстой. Энэ батлагдсан бүрэлдэхүүн 430 депутатаас дутуугүй байх ёстой гэж үзэж байна. Бид тайван замаар өөрчлөх бүтцийг оруулж ирэхгүй л юм бол нийгмийн улам л хямрал, хагарал руу түлхэх болов уу гэж болгоомжилж байна.

 

-Таны энэ санал бүлэг дээр яригдаж байгаа юу?

 

- Би “Шударга ёс” эвслийн бүлэг дээр санал оруулна гэж бодож байна. Гэхдээ ганц гишүүний санал дэмжигдэхгүй биз дээ гээд орхихгүй. Би иргэний хөдөлгөөнд байхдаа л ийм санал, бодолтой байсан. Нийгэмд ямар нэг асуудал гаргалгүйгээр бие, биенээ хүлээн зөвшөөрсөн арга замыг сонгох нь зүйтэй л гэж би хувьдаа хараад байгаа.

 

- Санал асуулгын тухай хууль Үндсэн хуулийн өөрчлөлтийг дагаад орж ирж байна. Сүүлдээ хэлэлцүүлгийн шатанд Үндсэн хуулиас тусд нь хэлэлцэх нь зүйтэй гэдэг хандлага руу яваад байх шиг. Та энэ хуулийг батлах нь зөв гэж үзэж байна уу? Батлавал яаж батлах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

 

- Одоо бол механик өөрчлөлтүүд байгаа юм. Тэгэхээр батлахад ямар нэг хүндрэлгүй болов уу гэж бодож байна. Сонгуулийн хуулийг машинаар тоолно. Яг энэ системийг Санал асуулгын тухай хуульруугаа оруулахгүй бол болохгүй. Санал асуулгын тухай хуульд тусгагдаагүй байгаа шүү дээ. Машинаар тоолвол машинаар тоолсон дүндээ талууд маргаантай байвал дахиж гараар тоолох энэ асуудал яг адилхан. Санал асуулгын тухай хууль дээр ороод явах болов уу гэж бодож байна. Ийм механик л өөрчлөлт.Түүнээс агуулгын өөрчлөлт байхгүй. Энэ хуулийн өөрчлөлт ороод ирвэл дараагаар Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолын төсөл орж ирнэ. Тогтоолын төсөл бол агуулгаарааа огт хүлээн зөвшөөрөгдөхгүй заалттай байгаа. Тогтоолын төслийн агуулгыг ард нийтээрээ хэлэлцэж байгаад оруулж ирж болно. Ямар ч байсан эдгээр асуудлууд хэлэлцүүлгийн шатанд ороод ирээсэй гэдэг л байр суурьтай байна. Бид зөв буруугаа ярилцаж, нийгмийн хэлэлцүүлэг болгох ёстой.

Т.Энхэлээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ч.Дашням: Ахлагч бүрэлдэхүүн бэлтгэхдээ орчин үеийн техник, технологи ашиглах ур чадвар сургаж байна
Э.Дашгаадан: “Цагдаа судлал” бакалаврын хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлэхээр бэлтгэж байна
Багш нарын нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
Өнгөрсөн онд үйлдэгдсэн залилах гэмт хэргийн 89,2 хувийг арилжааны 9 банкны 30,162 дансыг ашиглан үйлдсэн байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (17)

  • зочин (124.158.91.83)
    юм болгонд хушуу дүрж олны анхаарал татах санаатай явдагаа боль улс төр ямар тв ийн шоу юу
    2015 оны 11 сарын 24 | Хариулах
  • иргэн (202.9.40.156)
    нийгэм хүлээн зөвшөөөрөхгүй гэдэг нь зүгээр тэр чиглэлээс оноо авах гэсэн санаа, нөгөө талаас улс төр хийж байгаа хатгаас гэж ойлгогдож байна. Үнэхээр төр түмний төлөө ажиллана гэж сонгогдсон гэдгээ л ойлгодог бол харин нийгэмдээ зөв ойлголт өгөх гэж хичээх нь зөв байх. ҮХ-ийн өөрчлөлтийг ерөөсөө хийж болохгүй юм шиг, одоогийн төрд чадамж байхгүй юм шиг байдлаар олон хүн, зарим нам хүчнүүд нийгмээ турхирч эхэллээ. Энэ чинь л өөрөө бүхнийг баллаж мэдэхээр үйл явдал руу нийгмээ хөтлөөд байгаа хэрэг болж байна. Энэ Уянга мэтийн том хүмүүс. Ер нь цаашдаа монгол орон буцаад коммунизмдаа орж өмнөх тогтолцоондоо шилжих тийм л зам үлдэж байна. Монголчуудад өрх чөлөө зохихгүй байна. Хатуу диктатур үнэхээр үгүйлэгдэж байна шүү дээ.
    2015 оны 11 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.9.40.235)
    ESTOI ZUVEE ODOO 99 GISHUUN NERTEI HURALD SUUHGUI TENEED 20 HULGAICH IRLEE GEJ HUULI BATALSAN BOLJ ARD TUMNIIG DORMJLOHNEE. ODO HURLDAA SUUHGUI TENGUUD OLON BOLHOOROO YG BUREN CUGLRCH TAARAA BAS ODOONII TENGUUD AHIJ IH HURALD OROH ARGAA HERGL BNAA
    2015 оны 11 сарын 24 | Хариулах
  • Зочин (150.129.141.218)
    ALTAN SHAHAI OMSSONCH ALTSAN MAIGA HEVEREE GEJ IN YM HUTSAH YMA
    2015 оны 11 сарын 23 | Хариулах
  • ene bol xutgan uimuulegch (112.72.11.67)
    ene uls turiin yanxan tur zasagiin ajliig dandaa guivuulj yavax yum. uxej dald or
    2015 оны 11 сарын 23 | Хариулах
  • Иргэн (124.158.111.6)
    Одоо монголынхоо өрх бүрээс нэг гишүүн сонгодог болвол яасан юм бэ? Хоёрын хооронд 99 гишүүн байхын хэрэг алга.
    2015 оны 11 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.229.120.168)
    hulgaic
    2015 оны 11 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.229.120.168)
    erh medelten
    2015 оны 11 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.229.120.168)
    uls torch hun setgel zuich
    2015 оны 11 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.229.120.168)
    setgel zuich yu
    2015 оны 11 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.229.120.168)
    hodoo hot gej yalgaj hand gej anduurhaar zaalt oruulsaniig zasahgui baisaar baigaad odoogiin baidal bii bolj bn
    2015 оны 11 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.229.120.168)
    tuhain ued tsetse yu hiij baisan be
    2015 оны 11 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.179.11.98)
    99 болгох тийм төсөв мөнгө хаа байна бас л мөнгө биз дээ.
    2015 оны 11 сарын 23 | Хариулах
  • Зочин (182.160.40.99)
    тэгвэл 108 болго. гоё тоо.
    2015 оны 11 сарын 23 | Хариулах
  • ард түмэн (202.72.245.152)
    ард түмэн нь төрөө бодож 7623--99 болгоод 23 айл өрхийн амьдарлыг дээш татая 23 хүний ард бас л олон ам өлсөж бгаа даа хөөрхий
    2015 оны 11 сарын 23 | Хариулах
    • зочин
      энэ нэмэгдэж бгаа 23 чинь баячууд,шулаачингууд,энгийн ард биш тэнэг минь,юугий нь хөөрхийлөөд бгаа юм бэ!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
      2015 оны 11 сарын 23
  • Зочин (182.160.32.130)
    Улс төрчдийн амлалтууд худлаа болж, амьдрал дордон юм бүхний үнэ өртөг нь нэмэгдэх бүр олон түмний бухимдал уур хилэн болж бадарна. Энэ түүхийг дэлхий хэдэн зуун жил амссаар ирсэн. Уур бухимдлаас үүссэн нийгмийн хямрал гудамжинд гарч тэмцэл болдог. Тэмцэл нь эцэстээ төрийг түймэрдэнэ. Дахиад л төр байгуулах шинэ замд ордог. Нэг хүний асаасан шүдэнз хэдэн зуун мянган хүний шүдэнз болж хувирна. Тэр үед төр дахин худлаа гоё амлаад ямар ч нэмэргүй болдог. Одоо худлаа хэлж, хуурч мэхлэхгүйгээр ард түмнийхээ аж амьдралыг үнэнээсээ өөд нь татах гэж ажиллахгүй бол дахиад олон шүдэнз асвал яанам билээ. Ард олон ажил төрөлтэй сайн сайхан амьдрахыг хүсдэг. Тэрний тулд итгэсэн гэх хүмүүсээ төрд илгээдэг. Тэд нь худлаа хэлээд хуурч мэхлээд байвал гомддог, уурлаж бухимддаг. Зөвхөн өөрөө өөртөө халуун дулаан сайхан амьдрал бий болгосон нэг нь тэмцэгчдээ шоолж доромжилдог. Хэрэв улс орон ямар ч тэмцэгчгүй болвол аймхай хулчгар бялдуучдаар дүүрч харийн гүрний хөлийн гишгүүр болно. Дэлхий ийм түүх бас
    2015 оны 11 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Баярлалаа EASL, түр баяртай”
    34 мин
  • Залилангийн хэрэгт буруутгагдсан Францын биатлончин олимпын алтан медаль хүртэж, хохирогч нь 80-д орлоо
    39 мин
  • “Милан-Кортина”-2026: Э.Ариунтунгалаг 10 км-ийн чөлөөт төрөлд өрсөлдөнө
    1 цаг 16 мин
  • А.Баяр: Нийслэлийн түргэн тусламжийн төвд 3 жил ажилласан эмч нарыг гадаадын их сургуульд резидент эмчээр мэргэшүүлэх талаар ДЭМБ-д санал тавилаа
    1 цаг 39 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой уулзав
    2 цаг 23 мин
  • "Тусгаар тогтнол" киноны ЧИМЭГҮҮД
    3 цаг 40 мин
  • Н.Учрал: Аж ахуйн нэгжүүдийн зах зээлд нэвтрэх зардлыг бууруулж, бизнесийн хамтын ажиллагааг бодитоор хялбаршуулна
    3 цаг 54 мин
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
    4 цаг 23 мин
  • Валентинаар хайртайгаа үзэх ГОЁ үзвэрүүд
    4 цаг 27 мин
  • Норвегийн биатлончин Стурла Холм Лэгрейд Олимпын наадмын хүрэл медаль хүртсэнийхээ дараа хэвлэлд ярилцлага өгөх үедээ найз охиноо араар нь тавьсан гэдгээ зарлалаа 
    4 цаг 42 мин
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
    4 цаг 52 мин
  • Монхоодойн Батболдод “Улсын аварга фермер” цол, тэмдгийг гардууллаа
    5 цаг 5 мин
  • Он гарсаар мөс цөмөрсөн 8 тохиолдол бүртгэгдлээ
    5 цаг 29 мин
  • Өглөөний цайг өөртөө юу?
    5 цаг 53 мин
  • COP17: Бэлчээрээ аврах боломж буюу өгөөжийг нь малчид ч хүртэнэ
    6 цаг 23 мин
  • Э.Батшугар: Төрийн нийт үйлчилгээний 77 хувь цахим хэлбэрт шилжээд байна
    6 цаг 28 мин
  • Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж “Эх оронч” цэцэрлэгт хүрээлэн дэх монгол эрсийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
    6 цаг 34 мин
  • Монгол, Израилын парламентын бүлгийн дарга нар цахим уулзалт хийлээ
    6 цаг 45 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Шинжлэх Ухааны Академид зочлов
    14 цаг 31 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд цэцэг өргөлөө
    14 цаг 35 мин
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Зах, томоохон худалдааны төвүүдийн уртасгасан цагаар ажиллана
  • АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
  • Улаанбаатарт 7 градус хүйтэн байна
  • Хөвсгөл аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • УИХ-ын дарга Н.Учрал БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Воныг хүлээн авч уулзлаа
24 баримт
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК