Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Даваацэрэн: 1 тонн зэсийн өөрийн өртгийг 1600 ам.доллараар бууруулж чадсан

2015-12-01
0
ЖИРГЭХ

Зэсийн үнэ 4500 ам.доллараас доош орвол Эрдэнэт үйлдвэр ашиггүй ажиллаж, алдагдалд орно

        

Монгол Улсын эдийн засгийн багагүй хэсгийг бүрдүүлдэг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн нээлттэй хаалганы өдөр саяхан болж өнгөрсөн.

Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ унасаар байгаа ч үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж буй тус үйлдвэрийн ерөнхий захирал Ц.Даваацэрэн, Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч, ерөнхий инженер И.В.Рой нар энэ үеэр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм.

 

-Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ огцом унаж байна.  Зэсийн үнэ унаж байгаа нь танай үйлдвэрийн үйл ажиллагаанд ч нөлөөлж байгаа байх?

 

-Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ огцом унаад байна. Өнгөрсөн долоо хоногт манай үйлдвэрийн төлөөлөгчид Шанхайн биржийн чуулга уулзалтад оролцоод ирсэн. 10 дугаар сарын эхээр Лондонгийн металийн бирж дээр уулзалт, танилцуулга явагдсан. Сая дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн зэсийн үйлдвэрлэл эрхэлдэг хүмүүс уулзлаа. Ойрын хугацаанд зэсийн үнийн өсөлт харагдахгүй байна гэдгийг ч тодорхойлж байгаа.

 

2016 оны нэгдүгээр улирлыг дуустал өнөөгийн байгаа түвшнээс өсөхгүй байх гэсэн хандлага яригдлаа. Хэн нэгэн алх цохиод үнэ тогтоочихгүй, зах зээлийн үндсэн зарчмаараа бодит хэрэглээнээс хамаараад зэсийн үнэ өсөх, буурах нь тодорхойлогдож байна. Ойрын хугацаанд хэн нэгэн хөдөлгөчихнө гэсэн найдвар алга. Шанхайн биржийн чуулга уулзалтад цугласан бүх хүн хэмнэлтийн бодлого барих ёстой гэдэг дээр санал нэгдсэн.

 

Өнөөдөр байгаа 4500-5000 ам.доллар манай үйлдвэрийн 1 тн зэс үйлдвэрлэх дундаж үнэ гэж харж байгаа. Тиймээс хэмнэлтийн бодлого сайн барьж байж үйлдвэрлэлийнхээ үйл ажиллагааг хэвийн авч үлдэнэ гэдэг асуудлыг бүгд ярилаа. Яаж бага зардлаар оновчтой үйл ажиллагаа явуулах вэ гэдэг дээр анхаарч байна. Тиймээс ч бид зэсийн үйлдвэрлэлийн гол түүхий эд болох ган бөөрөнцөгийг дотооддоо хямд өртөгөөр үйлдвэрлэх цехийг ашиглалтанд орууллаа.

 

-Зэсийн үнэ хэдэн ам.долларт хүрвэл Эрдэнэт үйлдвэрт ашиггүй ажиллах эрсдэл бий болох вэ?

 

-Манай эдийн засгийн хэлтсийнхний хийсэн судалгаа бий. Тэрүүгээр зэсийн үнэ 4500 ам.доллараас доош орох юм бол Эрдэнэт үйлдвэр ашиггүй ажиллаж, алдагдалд орно гэдэг тооцоо байгаа. Мэдээж мөнгөн урсгалын хувьд зэсийн үнэ унах тусам манай бодит орлого буурч байгаа шүү дээ. Тэгэхээр мөнгөн хомсдол бий болж байгаа. Бид технологийн шинэчлэл хийхээс илүү үйлдвэрийн үйл ажиллагааг хэвийн барилгах, технологийнхоо үндсэн материалуудыг таслахгүй авч явах зорилготой байна.

 

Ингэхдээ  аль болохоор цомхтгол хийхгүй, ажилчдынхаа цалин хөлсийг бууруулахгүй гэсэн хүсэл эрмэлзлэлээр хичээж ажиллаж байна. Зэсийн үнэ дээр хэлсэн үнэд хүрвэл байдал маш хүндэрнэ. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд манай үйлдвэр хэмнэлтийн бодлогыг маш сайн баримтлаж ажилласан. Нэгдүгээрт 2013 оны эхний байдлаар үйлдвэрлэх 1 тн цэвэр зэсийн өөрийн өртгийг 6625 ам.доллар байна гэж тооцсон байсан. Харин 2015 оны эхний есөн сарын тайлан гарахад зэсийг үйлдвэрлэж байгаа өртөг 5035 ам.доллар болсон байгаа. Тэгэхээр бид энэ хоёр жилийн хугацаанд 1 тн зэсийн өөрийн өртгийг 1600 ам.доллараар бууруулж чадсан. Энэ бол манай хамт олны том амжилт.

 

Эрдэнэт үйлдвэр дахиад 30-40 гаруй жил ажиллах нөөцтэй

 

-Эрдэнэт үйлдвэрийн анх тогтоогдож байсан нөөцийн хэдэн хувийг ашиглаад байгаа вэ. Цаашид хэдэн жил ашиглагдах боломжтой вэ?

 

-Эрдэнэт үйлдвэр дахиад 30 гаруй жил ажиллах нөөц байгаа. Гэхдээ энэ нөөцийг ашиглахдаа мэдээж өнөөдрийн байгаа нөхцлөөр биш дахиж техник технологийн шинэчлэл хийх, үйлдвэрийг өргөтгөх замаар цаашид 30 гаруй жил ажиллах боломж бий.

 

-Тэгвэл Эрдэнэт үйлдвэр 30 гаруй жилийн дараа яах вэ. Шинэ удирдлагын багийн хэрэгжүүлж байгаа Хаалт хөгжлийн менежментийн талаар мэдээлэл өгөөч. 30-40 жилийн дараа Эрдэнэт үйлдвэрийн суурин дээр томоохон үйлдвэр босгох боломж бий юу?

 

-Манай үйлдвэрийн хамт олны зүгээс барьж байгаа нэг том бодлого бол энэ хаалт хөгжлийн менежментийн асуудал байгаа. Хаалт хөгжлийн менежментийг нэг хэсэг ойлгож байсан. Энэ бол шинэ асуудал биш уул уурхай эхэлсэн цагаасаа эхлээд нөөцөө ашиглах, цаашдаа хөгжих асуудалтай холбогдож хөгжиж ирсэн. Ерөөсөө уурхайг нээхэд, хаасны дараа яаж хөгжих ёстойг Хаалт хөгжлийн менежментээр тодорхойлох ёстой гэж үздэг. Тэгэхээр зөвхөн нөөцийн хэмжээгээр тухайн үйлдвэр ажиллаад зогсохдоо биш нөөцийг ашиглах  явцад бий болсон материаллаг бааз, мөнгө хөрөнгийнхөө боломж дээр тулгуурлаад цаашаа хөгжих нь хамгийн чухал. Үйлдвэрийн суурь бааз дээр өөр үйлдвэрлэл хөгжих, өөрсдийн олж авсан туршлага мэдлэгээрээ цаашид энэ салбарыг хөгжүүлээд явах боломжийг бид олж харах ёстой. Тиймээс Хаалт хөгжлийн бодлогыг эртнээс ярих хэрэгтэй. Нөөц дуусах үед дөхүүлээд яривал оройтчихсон, санхүү мөнгөний боломжгүй болчихсон байдаг.

 

Энэ асуудал өнөөдөр Эрдэнэт үйлдвэрт яригдаж байгаа нь цагаа олж байна. 30 жилийн дараа Эрдэнэт үйлдвэр яаж хөгжих ёстой гэдгийг өнөөдөр бид зөв харж, зөв төлөвлөх хэрэгтэй. Тэрэнд шаардлагатай хөрөнгийг Хаалт хөгжлийн менежментийн фонд гэдэгт тусгаж өгөх ёстой асуудал. Нөгөө талаараа цаашаа хөгжих боломжтой салбар юу байна гэдгийг олж харж боломжийг нээж өгөх ёстой. Жишээлбэл, Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Засвар механикийн завод. Энэ заводыг уул уурхайн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл болгох. Эрдэнэт үйлдвэрийн геологийн нөөц дууссан ч засвар механикийн завод нь уул уурхайн салбартаа тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг, технологи хөгжүүлдэг чиглэлээр энэ заводыг цааш нь явуулбал гэж бид ярьдаг. Ер нь энэ асуудлын төлөвлөөд эхэлчихсэн хөгжлийн хэлтсийнхэн ажиллаж төлөвлөгөө боловсруулаад явж байна.

 

-Зэсийн үнэ унаж байгаа ч танай үйлдвэр нэг жилийн дотор хоёр ч томоохон үйлдвэр, цехийг нээлээ. Тэгвэл цаашид зайлшгүй нээх шаардлагатай ямар үйлдвэр байгаа вэ?

 

-Эрдэнэт үйлдвэрийг хөгжүүлэх бодлого концевцийг бид хоёр шаттай боловсруулж ирсэн. Дунд шатных нь энэ 2015 оны төлөвлөгөө хэрэгжээд үндсэндээ дуусаж байгаа. Нэлээн олон зүйлийг төлөвлөж хийсэн, амжаагүй ажил ч байна. Ямартай ажлын баг гараад ойрын 10 жил Эрдэнэт үйлдвэрийг хөгжүүлэх бодлого боловсруулж ирэх 12 дугаар сард болох “Совет”-ын хурлаар танилцуулж, батлуулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа.

Технологийн нэлээн өөрчлөлтүүдийг багтаасан. Урьдын 10 жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхдээ санхүү эдийн засагтайгаа маш бага холбож ирсэн. Тиймээс манай ашиг бол хувьцаа эзэмшигчдийн ногдол ашиг болж хувирчихаад байсан. Гэтэл үйлдвэр хөгжүүлэх эх үүсвэрт бага мөнгө тавьж өгсөн учраас технологийн хөгжлийг том хэмжээгээр хийж чадаагүй ирсэн асуудлууд бий. Тэгэхээр ойрын 10 жилд хэрэгжүүлэх төлөвлөгөөг эдийн засагтайгаа сайн холбож байж, ногдол ашгийн бодлогыг өөрчлөх шаардлагатай гэдгийг хувьцаа эзэмшигчдийн хурал дээр ярих юм.

 

Ган бөөрөнцөг цувих цех 20 гаруй мянган тн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг боллоо

 

-Эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх тал дээр ямар бодлого барьж байгаа вэ. Эрдэнэт үйлдвэрээс гарч байгаа эцсийн бүтээгдэхүүнүүд юу байна вэ?

 

-Үнэ өртгийг бууруулах боломжийг бид хайж, эрэлхийлж байна. Импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх, болж өгвөл үйлдэрлэгчээс нь хямдаар олж авах чиглэлээр зарим ажил хийж байгаа. Өмнө технологийн зарим бүтээгдэхүүнийг гаднаас худалдаж авдаг байсан. Тэгвэл ган бөөрөнцөг цувих цех 20 гаруй мянган тн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг боллоо. Энэ мэтээр өөрсдийн дотоод нөөц бололцоонд тулгуурлан импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж зардлаа хэмнэж, зэсийн өөрийн өртөгийг бууруулж байгаа юм. Бүтээгдэхүүний тоо хэмжээ, орлогоо нэмэгдүүлэхээр өргөтгөлийн ажил хийсэн. Өөрийн хийж болох зүйлийг импортоор авахгүй байхаар Засвар механикийн заводынхан маань шинэ насос шахуургын зураг төсөл хийгээд үндсэн ажил эхлэх гээд явж байна. Бид хичээж байгаа.

 

 -Зэсийг дагаж олборлогддог дагавар металуудаас ашиг гардаг уу. Үүнийг жаахан тодруулаач?

 

-Дагавар бүтээгдэхүүний хувьд молибдины баяжмалыг шинэ технологиор боловсруулдаг. 3600-4000 тн молибдины баяжмалыг дотоод болон гадаадад борлуулж байна.

 

-Эрдэнэт үйлдвэр дээр онцгой комисс байгуулагдан ажиллаж байгаа гэсэн. Тэд ямар ажил хийж байна. Цаашид зэсийн үнэ унавал яах вэ?

 

-Зах зээлийн үнийг зохицуулж чадахгүйгээс хэмнэлтийн бодлогоо барина. Хямралын эсрэг авах арга хэмжээний төлөвлөгөөг хоёр жилийн өмнө боловсруулсан. Зэсийн үнэ ямар байхад яаж ажиллахыг нарийн тооцоолсон төлөвлөгөөний дагуу явж байгаа. Өөрийн чинь хэлсэн онцгой комисс гэдэг бол үйлдвэрийн техник, технологийн гол бодлого барьж байгаа 40 гаруй хүнээс бүрдсэн үйлдвэрийн хэвийн ажиллагаа явуулахад хамтын шийдвэр гаргадаг комисс. Онцгой комисс нь шахааны буюу энийг, тэрийг ав гэсэн асуудал байхгүй, үйлдвэрт хэрэгтэй шударга шийдвэр гаргаж үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг хангах л үүрэгтэй.

 

И.В.Рой: Үйл ажиллагааны тодорхой хэсэг нууц байх тухай ч гэрээнд заасан 

 

-Эрдэнэт үйлдвэр “Шилэн дансны тухай хууль”-ийг мөрдөхгүй байна гэдэг асуудал яригдсан. Танай үйлдвэр үнэхээр шилэн данс хөтлөх боломжгүй юм уу?

 

-Шилэн дансны тухай хуулийг төсвийн байгууллага, аж ахуй нэгжүүд мөрдөх чиглэл нь өөрөө заагдсан. Манайх энэ хуулиа мөрдөөд явж байгаа, байгууллагын цахим хуудаснаас харж болно. Энэ тухай ярьсан тэр залуу / “шилэн” Цогоо/ өөрөө Шилэн дансны хуулийг яаж мөрдөх талаар мэдээгүй, хуулиа уншаагүй юм шиг байна лээ. Эрдэнэт үйлдвэр ямар мэдээлэл тавих ёстой тэрийгээ тавьчихсан байгаа. Түүнээс хэн нэгэн гарч энэ зүйлийг буруу ойлгоод яриад байж болохгүй.

 

Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч И.В.Рой: Бид Монгол Улсын Шилэн дансны тухай хуулийн дагуу мэдээллээ ил тод тавьж байгаа. Мэдээж манай байгууллагад нууцын тухай хууль ч үйлчлэх ёстой. Гуравдагч этгээдэд задруулж болохгүй үнийн дүнтэй холбоотой заалт гэрээнд байдаг. Үйл ажиллагааны тодорхой хэсэг нууц байх тухай ч гэрээнд заасан бий. Та бүхэн ямар ч томоохон компанийн сайт руу ороод өөрсдийн бүтээгдэхүүний үнийн талаар тавьсан байхыг харахгүй байх.

 

-Оросын талд өгөх ёстой хоёр жилийн ногдлол ашгийг Эрдэнэт үйлдвэр өгөөгүй гэх мэдээлэл гарсан. Тэгвэл энэ мөнгийг оросын талд өгснөөр Эрдэнэт үйлдвэрийн хэвийн үйл ажиллагаанд нөлөөлөх үү?

 

-Эрдэнэт үйлдвэр Оросын талд өгөх ногдол ашгийг оросын ямар компанид шилжүүлэх хувь эзэмшигч нь тодорхойгүй байснаас шилжүүлээгүй юм. Харин саяхан “Рос тех” нь Эрдэнэтийн 49 хувийг эзэмших нь сая баталгаажиж байгаа юм. Тиймээс бид оросын талын ногдол ашгийг шилжүүлэх боломжтой болсон.  Харин энэ үйл явдлаас болж үйлдвэрийн хэвийн ажиллагаад ямар нэгэн өөрчлөлт гарахгүй. 47 сая ам.долларыг бид оросын талд төлнө. Энэ мөнгө манай үйлдвэрийн эргэлтийн хөрөнгөд байгаа. 

Үүнийг төлснөөр Эрдэнэт үйлдвэр дампуурахгүй. Манайх жилдээ 600-800 сая ам.долларын борлуулалт орлоготой байна. Манай үйлдвэр ашигтай ажиллаад түүнийхээ ногдолыг л өгөх гэж байгаа асуудал юм. Цагт нь өгчихөөд яваад л ирсэн. Энэ мөнгийг өгснөөр Эрдэнэтийн үйл ажиллагаанд нөлөөлнө гэснийг улс төрийн өнцгөөс тайлбар хийсэн гэж хараад байгаа. 2013, 2014 оны ногдол ашгийн зөвлөл хуралдаагүй учраас л хуваарилаагүй байсан юм.

 

Б.Энхжин 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
А.Зориг: Аавынхаа ажил дээр очих дуртай байсан хүүхэд насны нандин мөчүүд мөрөөдлийг минь “зурагласан”
ХЗБХ: Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайлантай танилцлаа
Онцгой байдлын байгууллагаас зургаан хурандаа цолтон төрлөө
Э.Энхбаяр: Амжилтад хүрэхэд хурд, хүч хэрэгтэй бол, амжилтаа хадгалахад тэсвэр, хатуужил шаарддаг
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (59.153.112.77)
    ene noxor xagarlaa ix l tsoxij dee
    2015 оны 12 сарын 01 | Хариулах
  • Vob (122.201.31.96)
    Энэ Даваацэрэн их баяжиж олон залуу охидыг тэжээж байгааовоо гар шуу бас нууц хуухэдтэй гэж баигаа
    2015 оны 12 сарын 01 | Хариулах
  • Бодит бууралт мөн үү (202.21.106.103)
    Валютын ханшны өсөлттэй холбоотой зардалын бууралт хэдэн хувь эзэлсэн бол.
    2015 оны 12 сарын 01 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 2026 оны улирлын хамгийн чухал хэсэг эхэлж буй энэ үед Барселона баг томоохон сорилттой тулгарлаа
    3 цаг 30 мин
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
    4 цаг 7 мин
  • УИХ ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд
    4 цаг 20 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    4 цаг 29 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    4 цаг 42 мин
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    23 цаг 42 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
    23 цаг 50 мин
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
    Өчигдөр 14 цаг 36 мин
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
    Өчигдөр 14 цаг 05 мин
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
    Өчигдөр 13 цаг 58 мин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    Өчигдөр 13 цаг 22 мин
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
    Өчигдөр 12 цаг 53 мин
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    Өчигдөр 12 цаг 42 мин
  • Т.Мөнхсайхан: Улс төрийн дуулианд хүүхэд, залуусын эрх дарагдах ёсгүй
    Өчигдөр 12 цаг 23 мин
  • Харгис цэргийн аргаар төрийн эргэлт хийсэн генерал Мин Аун Хлайн Мянмарын Ерөнхийлөгч боллоо
    Өчигдөр 11 цаг 58 мин
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
    Өчигдөр 11 цаг 46 мин
  • Гадаад валютын улсын нөөц 7.2 тэрбум ам.долларт хүрлээ
    Өчигдөр 11 цаг 25 мин
  • Румын улсын нийслэл Бухарест хотод болох PGL Bucharest 2026 тэмцээн нь Counter-Strike 2-ын улирлын чухал тэмцээнүүдийн нэг зохион байгуулагдах гэж байна
    Өчигдөр 11 цаг 21 мин
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
    Өчигдөр 11 цаг 03 мин
  • 20 тонн элсээр хийсэн баримлууд дэлхийг гайхшируулж байна
    Өчигдөр 10 цаг 41 мин
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • ФОТО: Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдыг тодруулах улс төрийн шийдвэр гаргах МАН-ын III бага хуралдаан болж байна
  • Н.Энхбаяр: Н.Учрал өөрийн хүмүүсээр танхимаа бүрдүүлэх хэрэгтэй
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Ж.Мөнхбат аваргын хуучилсан хөгжилтэй ярианууд
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Ж.Бат-Эрдэнэ: Хамтарсан засаг байгуулаад явах байх гэж бодож байна
  • Судалгаа, хөгжүүлэлтийн үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах арга хэмжээний нээлт болов
  • УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • Н.Энхбаяр: Н.Учрал өөрийн хүмүүсээр танхимаа бүрдүүлэх хэрэгтэй
  • ФОТО: Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдыг тодруулах улс төрийн шийдвэр гаргах МАН-ын III бага хуралдаан болж байна
  • УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • Солонго хайх олон улсын өдөр тохиож байна
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК