Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ээжүүд хонгилд, эрүүлжүүлэхийнхэн тасагт...

2015-12-09
0
ЖИРГЭХ

Хүйтний эрч чангарсан энэ үед амьсгалын замын гаралтай ханиад томууны тархалт ихэсч, дүүргийн эмнэлгүүдийн ачаалал эрс нэмэгджээ. Иргэдийн эрүүл энхийн манааны тэргүүн эгнээнд зогсох тэдний бодит байдал ямар байгааг сурвалжлахаар нийслэлийн хамгийн олон хүн амтай дүүргийн нэг Баянзүрхийг зорилоо. “Баянзүрх” бол дүүрэгтээ хэвтүүлэн эмчлэх үйлчилгээ үзүүлдэг ганц эмнэлэг юм. Хүүхдийн хүлээн авах хэсэгт 20-иод хүүхэд байх бөгөөд эмчийн дуудсан нэрсийн дарааллын дагуу эмчдээ үзүүлж, шаардлагатай бол хэвтэн эмчлүүлэхээр дээш гарч байлаа. Нэг өдөрт л гэхэд 100 гаруй хүүхэд ирдэг гэнэ. Эдгээрээс 20 орчим нь хэвтэх шаардлагатай байдаг бөгөөд эмнэлэг ачааллаа зохицуулахын тулд эмчилгээний өрөөнүүдээ суллан хүүхдүүдээ хэвтүүлжээ. Одоогоор хамгийн их ачаалалтай байгаа тасаг нь Хүүхдийн тасаг. Энд 140 хүүхдийн ор бий. Харин ачаалал хэтэрч 165 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгааг ерөнхий эмч О.Бямбаа хэллээ. Түүнээс эмнэлгийн ачааллын тухай зарим зүйлийг тодруулсан юм.

-Танайх нэлээд ачаалалтай ажиллаж байгаа харагдаж байна. Хэдэн өвчтөн эмчлүүлж байна вэ?

 

-Манай эмнэлэг дүүргийнхээ 300 мянга гаруй иргэнд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж ажилладаг. 358 ортой ажиллаж байна. Үүний 140 нь хүүхдэд зориулсан ор. Гэтэл энэ долоо хоногийн эхний өдрийн байдлаар 379 өвчтөнтэй байгаагийн 165 нь хүүхэд. Үүнээс гадна хэвтэх бичигтэй хүмүүс дугаарлаад л байж байна. Тэгэхээр манайх ачааллаа даахгүй хотолзож байна гэсэн үг. Өнгөрсөн сарын эхнээс ийм болсон. Вирусын гаралтай ханиад, томуу, томуу төст өвчний тархалт их байгаагаас энэ л дээ.

 

-Өдөрт дунджаар хэдэн хүүхэд ирж байна?

 

-Аравдугаар сарын 27-ноос эхлээд хүүхдийн хүлээн авахад ачаалал ихэссэн. Жишээлэхэд өнгөрсөн сарын 27-нд гэхэд хүүхдийн хүлээн авахад 85 хүүхэд ирснээс 20-ийг нь хэвтүүлж байсан бол өнгөрсөн амралтын өдрүүдэд гэхэд 206 хүүхэд ирсэн байгаа юм. Ачааалал маш их байгаа учраас бид хүүхдүүдийнхээ заримыг нь насанд хүрэгчдийн тасагт хэвтүүлж байгаа. Мөн өдрийн эмчилгээний, уламжлалт эмчилгээнийхээ өрөөний орыг суллаж хүүхдүүдээ хэвтүүлсэн. Ингэж л ачааллаа зохицуулж байна. Ер нь байдал хүнд байна шүү.

 

Ийн ярилцах зуур дээш гарч Хүүхдийн тасагт ирлээ. Энд буй хүүхдийн ихэнх нь бага насныхан байв. Ханиалгахдаа цээж нь хөндүүрлэн уйлж буй хүүхдээ ээж, аав нь тайвшруулахаар ханын зураг үзүүлж, энэ тэрийг зааж сатааруулах аж. Харин тэднийг эмч нар өрөөндөө орохыг зөвлөж байлаа. Энэ үед шинээр хэвтэх гэж буй хэд хэдэн хүүхэд ирсэн бөгөөд шинэ ханиад халдахдаа амархан тул өрөөндөө байхыг зөвлөсөн нь ийм учиртай гэнэ. Энэ тасгийн сувилагч “Амралтын өдрөөр ачаалал ихтэй байлаа. Өрөөнд олуулаа хэвтэх тохиолдол байсныг доод давхруудад байсан сул өрөөнд хэвтүүлснээр шийдсэн. Одоогоор ачаалал харьцангуй хэвийн байна. Энэ бол зохицуулалт хийсний үр дүн” гэлээ. Хүн ам их төвлөрсөн хотын захын дүүргийн эмнэлэгт байдал иймэрхүү байв. Харин харьцангуй хүн ам цөөтэй төвийн дүүрэгт ачааалал хэр байгааг сонирхохоор Чингэлтэй дүүргийн эмнэлэгт очсон юм. Эндхийн хүүхдийн тасгийн эрхлэгч Ш.Сүрэнчимэг “Ер нь улирлын чанартайгаар ханиад, томууны дэгдэлтийн үеэр ачаалал ихэсдэг. Манай тасгийн ачаалал одоогоор хэвийн байна. Хүүхдийн 80 ортой, орны тооноос хэтэрсэн явдал байхгүй” гэлээ. Харин үзүүлэхээр ирж буй хүүхдийн тоо нэлээд их болсон гэнэ. Мөн үзүүлэхээр ирж буй хүүхдийн тоо багасахгүй байгаа шалтгааныг өрхийн эмнэлэгтэй холбон тайлбарлаж байв. Ер нь өрхийн эмнэлгийн үйлчилгээг сайжруулж, оройн цагаар ажилладаг жижүүр эмчтэй болговол шууд дүүргийн эмнэлэгт хандаж буй байдал багасна гэж байлаа.

 

Дүүргийн эмнэлэгт тулгамдаж буй асуудал зөвхөн ачаалал биш болжээ. Өөр нэг асуудал нь эрүүлжүүлэх байрны үүргийг гүйцэтгэсэн хэвээр байгаа явдал юм. Энэ тухай “Баянзүрх” эмнэлгийн эмч О.Бямбаа  “Архидан согтуурсан хүмүүс олноор ирдэг нь манай үйл ажиллагаанд саад учруулж буй том асуудал болоод байна. Түрүү өвлөөс л эхлээд ийм болсон. Том хүний хүлээн авахад өдөр бүр арав гаруй согтуу хүн ирнэ. Өнгөрсөн ням гаригт гэхэд согтуу хүн ирснээс хоёрыг нь хэвтүүлсэн. Энэ нь манай ажлыг ямар ч ач холбогдолгүй шалтгаанаар хүндрүүлж байгаа юм. Хүүхдүүд, түргэнээр ирсэн хүнд өвчтэй хүмүүсээ үзмээр байдаг. Гэтэл согтуучууд хүлээн авахаар дүүрчихнэ. Тэгээд ядаж зүгээр байж чадахгүй, орилж хашгираад л. Эмч сувилагч нарыг дайрч доромжилно ш дээ. Хагас сайнд бүр манай хүлээн авахын хаалгыг эвдэлчихсэн. Үнэхээр хүндрэлтэй байна. Өнгөрсөн хавар шийдчихмээр аядсанаа замхарчихлаа” гэв. Эдний хүлээн авах хэсэг нь шөнө оройн цагаар согтуучуудаар дүүрдэг бөгөөд хамгийн багадаа арван согтуу хүн ирдэг бөгөөд бие нь муудаж түргэн тусламжаар ирсэн хүмүүстэй зэрэгцээд хэвтэж байдаг аж. Эмнэлэгт хэвтэж буй өндөр настан Н.Дэлгэр “Өчигдөр орой бие муудаад эмнэлэг бараадсан. Үзүүлэх гээд эмчийг хүлээж байх зуур энэ согтуу хүмүүс чинь орилоод их хэцүү юм билээ. Чимээгүй бай гэхээр өөдөөс янз бүрээр доромжлоод л. Ухаанаа алдатлаа уусан хүмүүс чинь угаасаа ямар олиг байв гэж дээ. Тэгээд хоорондоо хэрэлдээд, зодолдох дээрээ тулах юм. Миний даралт ихсээд байсныг ч хэлэх үү, ийм байдалд тэсч суухад тун бэрх байлаа” хэмээн ярилаа. Мөн сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж буй хүүгийн ээж “Хүү маань сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаа. Хүлээн авахад ирж байгаа согтуучуудын чимээ хамгийн их сонсогддог. бие нь муу байгаа хүүхдээ аль болох тайван байлгаж амраамаар байхад хөл нь газраа олохоо байж, шороон дээр өнхөрч ирсэн согтуучууд чинь гэртээ байгаа аятай л юм болно. Байдал их хүнд дээ. Яагаад эмнэлэгт согтуучууд ирүүлдэг болсныг гайхад барахгүй байна” хэмээсэн юм. Эмч ажилчид согтуу хүмүүсийн ар гэрийнхнийг нь дуудъя гэхээр ямар ч бичиг баримтгүй байдаг учраас хүндрэлтэй байдаг гэнэ.

Эмнэлгийг эрүүлжүүлэх байр болгон хувиргасан шийдвэр 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Тодруулбал, 2013 оны долдугаар сарын 5-ны өдөр Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа хуулийн 5.1-т “Өөрийн үйлдлийг удирдан хянах чадваргүй болтлоо согтсоны улмаас хаана байгаагаа болон очих газраа мэдэхгүй болсон, гудамж талбай, олон нийтийн газар ухаангүй унасан, энэ байдлаас болж өөрөө осол гэмтэл, гэмт хэрэг, зөрчилд өртөж болзошгүй болсныг үндэслэл болгон цагдаагийн алба хаагч тухайн этгээдийг хамгаалах, тусламж үзүүлэх зорилгоор эмнэлгийн байгууллага (цаашид "эрүүлжүүлэх байр" гэх)-д хүлээлгэн өгнө” гэсэн байдаг. Үүнээс үүдэн эмнэлэг нь эрүүлжүүлэх, эмч сувилагч нар нь харгалзагч болон хувирсан хэрэг. Энэ асуудлыг тухайн үед эмнэлгийн ажилтнууд эсэргүүцэж, байдал хэрхэн хүндэрч байгааг хэвлэл мэдээллийнхэн хангалттай бичсэн ч эрх баригчдын чихэнд хүрээгүй байна. Өнгөрсөн хавар шийдвэрийг буцааж, эрүүлжүүлэхийг цагдаагийн байгууллагад хариуцуулна гэсэн мэдээлэл гарсан ч тэгсгээд чимээгүй өнгөрсөн юм. Тиймээс үүнийг Эрүүл мэнд, спортын яамны хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад “Г.Шийлэгдамба сайд ажлаа авсныхаа дараахан энэ асуудлыг Хууль зүйн яамтай хамтран хэлэлцээд эрүүлжүүлэхийг цагдаагийн байгууллага нь хариуцдаг болохоор шийдсэн. Засгийн газраас ч тогтоол нь гарсан байгаа” хэмээлээ. Хэдийгээр шийдвэр гарсан ч энэ нь бодит амьдрал дээр хэрэгжихгүй байгаа юм. Энэ тухай “Архидан согтуурсан хүмүүс эмнэлэгт очдог болоод нэлээд хугацаа болсон учраас шууд эмнэлэг рүү явчихаад байгаа байх” гэсэн тайлбарыг хийсэн юм. Харин дүүргийн эмнэлгүүд тийм тогтоол шийдвэрийн тухай мэдээгүй сууж байгаа нь сонин. Тэгэхээр Засгийн газраас гарсан тушаал цаасан дээр буусан төдий л байв уу. Сайдгүй, Төрийн нарийн бичиггүй салбарын ажлын хэрэгжилт нэг ийм байна. Дээгүүр суудлын тохироо хийж байх зуур төрийн ажил замхарч байна. Уг нь Засгийн газрын тогтоолыг амьдрал дээр хэрэгжүүлж, эмнэлгийг эмнэлгээр нь, эрүүлжүүлэхийг эрүүлжүүлэхээр ашиглах бодит шаардлага байгаа юм. Нэгэнт гарсан тогтоолыг хэзээ хэрэгжүүлэх вэ гэдэг нь шинэ сайд томилогдтол асуултын тэмдэг дагуулсан хэвээр байх бололтой.

Б.Бадамгарав

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • зочин (112.72.15.66)
    тэмүүжин одоо энэ хийсэн балай юмаа засмаар юмаа энэ байдлыг хараад дотор чинь юм бодогдохгүй байна уу тэмүүжин гуай
    2015 оны 12 сарын 10 | Хариулах
  • zochin (150.129.141.57)
    Tsss. baynzurkhiin huleenvavah gj avahch yum alga baisanaas bhguin dr. Shatasai emch suvilagnartaigaa hamt
    2015 оны 12 сарын 10 | Хариулах
  • Зочин (150.129.142.79)
    baliar gahai ve eh hvvhdiin oriig bulaaj hevtej bdag ner nvvriig ni bicheed zurgiig ni avaad neeteer tavi yasan archaagvi zavaan gahai ve
    2015 оны 12 сарын 09 | Хариулах
  • Зочин (150.129.142.79)
    arai dendvv ymaa tsagdaa duudaad ugch boldoggvi ymuu davarchihsan ymaa uls orond ezen bnauu arga hemjee avaachee
    2015 оны 12 сарын 09 | Хариулах
  • eej (182.160.40.161)
    arai dduu yum hurdan boliulaach
    2015 оны 12 сарын 09 | Хариулах
  • dkjkg (112.72.15.114)
    энэ үнэн шүү эрүүлжихийг эмнэлгээс салгах ёстой тусдаа байх ёстой
    2015 оны 12 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.26.192.42)
    Temuujin guain hiisen ajil
    2015 оны 12 сарын 09 | Хариулах
  • IRGEN (202.21.106.101)
    4 SARD EEJ MINI EVDEJ CHINGELTEI DUURGIIN EMNELEG SEHEEND HEVTLEE TEGSEN OROI NI SOGTUU HUMUUS TURGENEER IREED SHUUD HEVTDEG YUM BNA LEE HUMUUSEE SOGTUU IREED HEVTMEER YUM BNA LEE SHUU
    2015 оны 12 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    11 цаг 28 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
    11 цаг 36 мин
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
    14 цаг 6 мин
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
    14 цаг 37 мин
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
    14 цаг 44 мин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    15 цаг 20 мин
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
    15 цаг 49 мин
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    16 цаг 0 мин
  • Т.Мөнхсайхан: Улс төрийн дуулианд хүүхэд, залуусын эрх дарагдах ёсгүй
    16 цаг 19 мин
  • Харгис цэргийн аргаар төрийн эргэлт хийсэн генерал Мин Аун Хлайн Мянмарын Ерөнхийлөгч боллоо
    16 цаг 44 мин
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
    16 цаг 55 мин
  • Гадаад валютын улсын нөөц 7.2 тэрбум ам.долларт хүрлээ
    17 цаг 17 мин
  • Румын улсын нийслэл Бухарест хотод болох PGL Bucharest 2026 тэмцээн нь Counter-Strike 2-ын улирлын чухал тэмцээнүүдийн нэг зохион байгуулагдах гэж байна
    17 цаг 21 мин
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
    17 цаг 39 мин
  • 20 тонн элсээр хийсэн баримлууд дэлхийг гайхшируулж байна
    18 цаг 0 мин
  • Д.Трамп Эпштейний хэргийг ил болгосон Ерөнхий прокурор Пэм Бондиг огцрууллаа
    18 цаг 8 мин
  • 3333 сурагч 10 дахь жилдээ “Тусгаар тогтнол” шүлгийг Д.Сүхбаатарын талбайд уншина
    18 цаг 33 мин
  • Иранд бол буй дайны нөлөөгөөр Энэтхэгт шар айраг, цэвэр усны знэ тэнгэрт хадлаа
    18 цаг 40 мин
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
    18 цаг 46 мин
  • "Хариултаа хадгалъя" үрждэг хөтөлбөр дөрөвдүгээр сарыг дуустал үргэлжилнэ
    18 цаг 50 мин
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Улсын аварга О.Хангай VS Улсын заан Б.Серик
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнай Ц.Бямба-Отгон арслангаас давж үзээгүй даваагаа авах уу?
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • АЛТАН ЦОМ: Хоёр Пүрэвийн хуучин цагийг санагдуулам гал гарсан барилдаан болно
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • ФОТО: Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдыг тодруулах улс төрийн шийдвэр гаргах МАН-ын III бага хуралдаан болж байна
  • Н.Энхбаяр: Н.Учрал өөрийн хүмүүсээр танхимаа бүрдүүлэх хэрэгтэй
  • Ж.Мөнхбат аваргын хуучилсан хөгжилтэй ярианууд
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • АЛТАН ЦОМ: Улсын аварга О.Хангай VS Улсын заан Б.Серик
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнай Ц.Бямба-Отгон арслангаас давж үзээгүй даваагаа авах уу?
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Н.Энхбаяр: Н.Учрал өөрийн хүмүүсээр танхимаа бүрдүүлэх хэрэгтэй
  • ФОТО: Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдыг тодруулах улс төрийн шийдвэр гаргах МАН-ын III бага хуралдаан болж байна
  • УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК