Тус компани нь Монгол Улсын эрчим хүчний тулгуур уурхай бөгөөд 1200 ажилчин уурхайчинтай. "Багануур" ХК-ийн ТУЗ нь ээлжит бусаар хуралдаж, одоогийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Түвшинжаргалыг огцруулах шийдвэр гаргасан байна. Үүнийг ажилчид нь улс төрийн зорилготой хууль бус шийдвэр хэмээн үзэж, гомдолтой байгаагаа илэрхийлж эхэллээ. ТУЗ гаргасан шийдвэр, үндэслэлээ уурхайчдад биечлэн танилцуулах шаардлагыг компанийн ажилчдын зүгээс гаргалаа. Эргэн сануулахад, "Эрдэнэс Монгол" нэгдэл 6 сарын өмнө Д.Түвшинжаргал удирдлагатай "Багануур" ХК-ийг сайн ажиллаж байна хэмээн үзэж, нэгдлийнхээ оны шилдгээрээ шалгаруулж байсан билээ.
Сэтгэгдэл (1)