ОХУ-ын гадаад өр нэмэгдэн, Испанийн зээлжих зэрэглэл буурсан зэргээс
үүдэн ам.доллартай харьцах рублийн ханш буурчээ. Испанийн зээлжих зэрэглэлийг Baa3 болгосон нь Оросын Baa1-ээс хоёр шатаар буурсан үзүүлэлт юм. Энэ нь ОХУ-ын худалдааны томоохон түнш Европын орнуудад өрийн хямрал улам даамжирч буйг илтгэж байгаа хэрэг гэж шинжээчид мэдэгдсэн байна.
Түүнчлэн, ОХУ-ын 2018 он хүртэлх хугацаатай 3.5 тэрбум ам.долларын бонд 3.801 хувьд хүрч өсчээ. Өчигдөр ам.долларын эсрэг рублийн ханш 0.3 хувиар багасан, 32.58 болсон нь энэ сарын 8-наас хойших хамгийн доод үзүүлэлт юм. Мөн еврогийн эсрэг рублийн ханш 0.4 хувиар доошлон 40.9302 боллоо.

Д.Ундрах 24tsag.mn