
Нийслэлийн газрын албаны Газар албадан чөлөөлөх хэлтсийн газар зохион байгуулагч Ж.Ичинноров хэлэхдээ, Яармаг, Буянт-Ухаад байрлаж буй “Петровис”, “Жаст-Ойл”, “Шунхлай”, “Синчи-Ойл”, “Тэс петролум” компанийн шатахуун түгээх таван станцын газрыг чөлөөлүүлэхээр холбогдох байгууллагуудад мэдэгдэх хуудас хүргүүлсэн гэв. Түүнчлэн, дээрх компанийхан станцуудынхаа үнэлгээг ирүүлсэн гэнэ. Одоогоор нийслэлийн Өмчийн харилцааны газар үнэлгээг нь тогтоохоор ажиллаж байгаа аж.
Д.Ундрах 24tsag.mn