Уильям Шекспирийн алдарт “Гамлет” жүжгийг хоёр дахь удаагаа УДЭТ-ын тайзнаа тоглох болсонтой холбогдуулан уран бүтээлчдийн дунд тендер зарласан билээ. Ирэх намар тайзнаа тавигдах тус жүжгийн тендерын шалгаруулалт өнөөдөр 13.00 цагт УДЭТ-т болно. Уран бүтээлчдийн хүсэл мөрөөдөл болсон дэлхийн аугаа том бүтээлийг УДЭТ-аас 100 хувь санхүүжүүлэх бөгөөд энэхүү бүтээлийг найруулах найруулагч болон тус жүжигт тоглох баг тодрох юм байна.


Д.Ундрах 24tsag.mn