зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Төмөр зам барихад зориулсан хөрөнгө оруулалтыг хулгайлах гэж байна

2012-6-18
0
ЖИРГЭХ
Ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд Тавантолгойгоос хүртэх 1072 ширхэг хувьцаагаа Засгийн газарт зарж эхний ээлжийн 330 мянган төгрөгөө авсан.
үнэмлэх    Ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд Тавантолгойгоос хүртэх 1072 ширхэг хувьцаагаа Засгийн газарт зарж эхний ээлжийн 330 мянган төгрөгөө авсан. Одоо үлдсэн 670 мянган төгрөгөө авахаар урт дараалалд бэлтгэн догдолж сууна. Тэдний сэтгэлийн хөөрөл дээд цэгтээ тулж, “Яасан сайн Засгийн газар вэ. Амласандаа амжиж хүрч байна шүү” хэмээн магтаж дуусаагүй байтал Засгийн газраас “Үлдсэн 670 мянган төгрөгийг чинь удахгүй өгнө. Гэхдээ хувьцаагаа буцаагаад авъя гэвэл 330 мянган төгрөгөө өг дөө” гэсэн шийдвэр гаргав. Шалтгаан нь маш олон иргэн буруу сонголт хийчихэж гээд хувьцаагаа буцааж авах хүсэлт гаргасан гэнэ шүү. Сонгуулийн санал хураалтаар сонгогчдын саналыг  түвэгшээлгүй тоолчихдог мөртлөө хэчнээн хүн мөнгөө өгөөд хувьцаагаа буцааж авах хүсэлт тавьсныг тоолоод хэлчихэж яагаад чадахгүй байгаа юм бол.

     Үүний цаана нэг бус учир шалтгаан байгаа бололтой. Юуны өмнө Засгийн газар хөрөнгийн биржийн өмнөөс ямар ч үндэслэлгүй нэрлэсэн ч билүү дүйцүүлсэн ч билүү үнэ тогтоосон. Дөнгөж нэг саяыг давж л байвал яасан ч яахав гээд 933 гэдэг зохиомол үнэ гаргаж ирсэн. Засгийн газарт ийм эрх байсан уу гэдэгт хэн ч хариулт өгч чадахгүй байгаа. Тиймээс яваандаа буруудаж, ял зэм хүлээж ч магадгүйгээ ухаараад гаргасан шийдвэрээсээ “икс” тооны иргэдийн хүсэлтээр түрий барьж алдаагаа засах гэж оролдсон байж болох юм. Нөгөөтэйгүүр тарааж өгөх мөнгөний асуудал толгой өвтгөж эхэлсэнтэй холбоотой.

   Нийт хүн амын 10 хувь нь   хувьцаагаа Засгийн газарт зарахаар шийджээ гэж бодоход санхүүжилтэд  270 тэрбум төгрөг хэрэгтэй гэсэн тооцоо гарч байсан. Энэ тоо одоо багаар бодоход тав дахин нэмэгдчихээд байна. Зөвхөн одоо ирчихээд байгаа хүсэлтийг барагдуулахад нэг их наяд 350 мянган төгрөг хэрэгтэй болох нь. Энд хоёр л зам харагддаг. Эхнийх нь Монголбанкнаас 13.25 хувийн хүүтэй мөнгө зээлэх. Нөгөө нь “China millennium” компаниас нүүрсээ 70 ам.доллароор зарна гэж байгаад 250 сая ам.долларыг урьдчилгаанд авч иргэн бүрт 70 мянган төгрөг тараасан тэр аргаа давтах. Гэхдээ  аль нь ч оновтой сайхан арга биш.  Монголбанкнаас 13.25 хувийн хүүтэй мөнгө зээлж аваад иргэдэд бэлнээр өгөхөөр Монголбанк зүгээр харж суугаад инфляциа өсгөхгүй. Тиймээс инфляцитай тэмцэхийн тулд өнөөх мөнгөө 13.25 хувиар зах зээлээс татан авна. Тэгэхээр төр үүний төлөө 27.5 хувийн хүү төлөх болов уу.  Ийнхүү иргэдийн хувьцааг худалдаж авах мөнгө хаанаас олох вэ гэдэг асуудал Засгийн газрын “шүдний өвчин” болоод байна.

  Харин хамгийн сүүлчийн арга нь хатуухан хэлэхэд “хулгай” гэмээр. Зөөлнөөр хэлбэл ирээдүйгүй, өнөө маргаашийг аргацаасан. Гэвч энэ аргыг эрх баригчид сонгох бололтой.  Юу гэвэл Хөгжлийн банкнаас хамгийн түрүүнд бэлэн болсон төмөр замын төслийг хэрэгжүүлэх шийдвэрлэсэн. Одоо болохоор хоног тутамд Хөгжлийн банкны бондын хүүнд хоног тутамд 90 мянган ам.долларын хүү төлөөд байгаа хэрнээ төмөр замын төслийг санхүүжүүлэх хүсэлгүй байгаа нь тодорхой болоод байна. Баттай эх сурвалжаас авсан мэдээллээр бол Хөгжлийн банкны 580 сая ам.доллараас лав 75 тэрбум төгрөгийг  “Эрдэнэс Тавантолгой” компаниар дамжуулан  “Эрдэнэс Монгол” компанид шилжүүлж улмаар иргэн бүрт нэг сая төгрөг олгох амлалтыг биелүүлэхэд зарцуулахаар шийдээд байгаа аж. 

   Засгийн газрын өнгөрсөн тавдугаар сарын 9-ний хуралдаанаар Сайншанд-Тавантолгой чиглэлийн 225 км, Ухаахудаг-Сайншандын чиглэлийн мөн 225 км төмөр замын суурь бүтцийн барих концесст төрийн оролцоо, хяналтыг хангах зорилгоор “Эрдэнэс Тавантолгой” компанийг оролцуулахыг Төрийн өмчийн хороонд даалгасан. Үүнээс яг долоо хоногийн дараа буюу Засгийн газрын 2012 оны тавдугаар сарын 16-ны хуралдаан дээр Сангийн сайдын Д.Хаянхярваа “Төмөр замын бүтээн байгуулалтад шаардагдах 50 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкинд шилжүүлэхээр боллоо” хэмээн мэдээлсэн. Гэтэл одоо төмөр замын бүтээн байгуулалтад бус хувьцаагаа Засгийн газарт зарах хүсэлтэй иргэдэд тараахаар шийдсэн бололтой.  Өөрөөр хэлбэл Хөгжлийн банкны 5.75 хувийн хүүтэй 580 сая ам.долларын тодорхой хэсгийг хоногийн хоол,  Эрээний импортыг дэмжихэд зориулах нь. Наад зах нь Монголын төр  200 жилийн нөөцтэй Тавантолгойн ордын баялгаа хэрхэн хуваасан тухай түүх олон улсын хөрөнгийн зах зээлийн ертөнцөд хэчнээн эмгэнэлтэй сонсогдох бол оо.
Ард түмэн хэчнээн гэнэн ч “Тавантолгойн уурхай ашигтай ажиллавал хувь хүртэнэ. Үйл ажиллагаа нь эхлээгүй л бол хувьцаа гэгч цаас юм шүү” гэдгийг мэднэ. Тэгэхээр хувьцаа хүртээнэ гэсэн хэрнээ уурхайгаас олборлосон бүтээгдэхүүнээ зах зээлд хүргэх төмөр замыг барих мөнгөөр мөнөөх хувьцааг нь худалдаж авна гэдэг нь дэндүү доромж шийдвэр биш гэж үү.  

Улс төрийн тойм 2012.06.17
У.Оргилмаа


0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Эрдэнэ (122.72.112.142)
    ene jil ardchilsan namiig garguul deer gj bodoj bna shuu bid ooroor amidarmaar bna sh dee mongol tumen negdeh tun mongol uls jinhen uls shig hogjij humuus bid erh cholootei shudraga hunleg jinhen biy hun shig amidarmaar bna
    2012 оны 06 сарын 18 | Хариулах
  • Сүхээ (208.43.43.234)
    ert deer uyeesee mongolchuud buh zuiliig ewiin hucheer hiij amjilt gargaj tenger yu uhaanaa negtgej delhiin taliig ezelj bsn ard tumen odooch bas oluulaa hiij demjij chadwaas tiim huch tsusand min bga bolhoor oluulaa AH iig dejiy gj bodoj bna
    2012 оны 06 сарын 18 | Хариулах
  • Enerel (180.139.91.27)
    mongol ulsiin irgen bur odoo oor zuil oor amidraliig husej bga gdegt bi itgeltei bna osoj torson nutag undes ugsaa ow ulamjlalaa hadgalj uldhiin tuld bid oluulaa hogjih heregtei.
    2012 оны 06 сарын 18 | Хариулах
  • Bayanaa (93.152.175.1)
    ардчилсан нам гарах цаг нь болсон гэж бодож байна би жирийн л нэг залуу хүн одоо Зөв сайхан амьдрал, сайхан ирээдүйг хүсэж мөрөөдөж байна.
    2012 оны 06 сарын 18 | Хариулах
  • Nergui (41.186.3.170)
    Ardchilliig demjij, Ard irgediihee amidarliig deeshluuly negdeh tun...
    2012 оны 06 сарын 18 | Хариулах
  • Luvsandorj (180.96.19.24)
    Bid odoo huurtahgui mongol hunii uujuu uhaan tenger shig uujam setgel tenges shig gun nenjin setgel ni odoo oor bolsn jinhen tenger uhanaar hogjliin zamd bidniig daguulah AH iig dejnee.
    2012 оны 06 сарын 18 | Хариулах
  • Идэрээ (190.0.50.38)
    ardchilsan nam garah tg ni odoo bolsoon ard irged uuniig zondoo udaan huleelee neg oorchilj bolson odoo dahiad hogjuulj chadna
    2012 оны 06 сарын 18 | Хариулах
  • Иргэн (124.158.124.156)
    АН ялах болноо.
    2012 оны 06 сарын 18 | Хариулах
  • Зочин (124.158.124.156)
    Олуулаа байхдаа хүчтэй.
    2012 оны 06 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    7 цаг 3 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    7 цаг 13 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    7 цаг 52 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    8 цаг 4 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    8 цаг 19 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    8 цаг 26 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    8 цаг 54 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК