Сонгууль будлиантай болох вий гэдэг хардлага байна. Ялангуяа АН сүүлийн
үед байн байн ингэж уулга алдах болов. Ямар нэгэн юм зөгнөөд ч байх шиг.
Санасан хэмжээнд суудал авч чадахгүй бол бөөн хэл, ам хэрүүл шуугиан
тарих бодлого цаана нь байгаа юм биш байгаа.

Сонгууль будлиантай болох вий гэдэг хардлага байна. Ялангуяа АН сүүлийн үед байн байн ингэж уулга алдах болов. Ямар нэгэн юм зөгнөөд ч байх шиг. Санасан хэмжээнд суудал авч чадахгүй бол бөөн хэл, ам хэрүүл шуугиан тарих бодлого цаана нь байгаа юм биш байгаа. Хэрэв тийм санаа агуулаагүй л юм бол сонгогчдын сэтгэл санааг бэлтгэх тактик хэрэглэх хэрэггүй шүү дээ. Санал хураалт дээр л алдаа гарахгүй бол сонгуульд ямар нэгэн маапаан орох магадлал уг нь бага. Бараг боломжгүй дээ. Тэгэхлээр АН автомат машиндаа л залбирахаас өөр арга даанч алга. Учир нь өөрсдөө л шахаж шаардсаар байгаад саналын хуудсыг тоолох автомат машиныг оруулж ирүүлэх ажлыг эхлүүлсэн шүү дээ. Тэр тусмаа З.Энхболд гишүүний гаргасан саналын дагуу Америкаас худалдаж авахаар болсон юм. Ингээд л өндөр үнэтэй гэж жигтэйхэн санал тоолох машиныг хаа холын Америкаас оруулж ирсэн билээ.
Гэтэл энэ машиныг манайд худалдаалсан “Dominion voting” компанийн нэр хүнд тийм сайнгүй юм билээ. Учир нь уг техник Америкийн Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр гацаж америкчуудын эргэлзээг төрүүлээд авсан гэдэг.
Ийм эвгүй зүйл манайд тохиолдвол чухам яах вэ гэдэг бодлоор хандаж, наана нь арга хэмжээ авахын оронд зүгээр л “Сонгууль будлиантай болох гээд байна” гэх нь сонгогчдын сэтгэхүйд нөлөөлөх хорлонтой гэмээр бодлого юм. Өөрөөр хэлбэл, санал хураалтын дүн өөрсдийнх нь санасан хэмжээнд хүрээгүй тохиолдолд бүх бурууг автомат машин руу түлэх нь байна шүү дээ.
Бас л санал тоолоход алдаа гарчихлаа. Бас л луйвардчихлаа гэдэг хардлага сэрдлэгэ... Ийм ажлыг зохион байгуулахдаа АН сурамгай ч хэлэх үү. Хамгийн харамсалтай нь сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөөгүйгээс болж нийгэмд ямар нөхцөл байдал үүсч болохыг огт тооцохгүй байна.
Асуудалд хэр зэрэг уян хатан, хүлээцтэй, шударга хандаж байгаагаас тухайн улстөрийн хүчний мөн чанар харагддаг билээ. АН иймэрхүү зүйл дээр хариуцлагагүй хандаж байж яаж улс орон, ард түмний өмнө хариуцлага хүлээж чадах юм бэ?
Л. Лханаа